Хотын төвөөс 30 гаруй км зайд Налайх дүүргийн зүүн талд “UB Shelter” амьтан асрах төв байрлана. Блокоор барьсан, багцаагаар 0,7 га хэмжээтэй хашааны төмөр үүдийг бөх гэгч нь цоожоор цоожилжээ. Тэнд хүнээр бол найман настай балчраас наян настай буурал хүртэл гэдэг шиг олон төрөл, зүсэн зүйлийн ноход байх ажээ. Энд эзэндээ гологдсон, хаягдсан, гудамжинд хэн нэг бяцхан хүүхдийн шоглоом, үл таних согтуу эрийн гарын шүүс, хэнэггүй нэгний балгаар бэртэж гэмтсэн золбин гэх тодотголтой гудамжны ноход амьдардаг.
Эзнээсээ өөр үл таних нэгнийг харсан тэд дуу дуугаа аван боргоно…
"Мантуу, Боорцог, Эмээ дуугүй бай. Миний охион чимээгүй байгаарай" гэж нохой болгоныг нэрээр нь дуудахад тэд эзнийхээ үгийг ойлгосон бололтой чимээгүй болов. Энд байх 100 гаруй ноход өөрсдийн онцлог, олдсон түүхээсээ шалтгаалаад бүгд өөр, өөр нэртэй. Бүгд нэрээ мэдэх агаад эзнийхээ үгэнд маш сайн орно. Тэдэнтэй хэдхэн хором өнгөрүүлэхэд бидэнд эрхэлж, араас дагах ч удалгүй үл таних хүн ирснийг умартан хоорондоо хөөцөлдөн тоглоно. Зарим нохой хүн ширүүхэн хөдлөхөд айж, бэргэж зугтаах нь өмнө нь хэн нэгэнд зодуулж, хөөгдөж зүрх нь үхсэн нь илт.
Хашааны өнцөг булан бүрт өнгө өнгийн контейнер, цэнхэр, ногоон өнгөөр дээврийг нь будсан модон нэг нохойнд зориулсан жижиг шовгор байшингууд, ашиглахаа больсон халуун тогоо төмөр болон модон гэх мэт хоолны сав том жижгээрээ байх ажээ. Золбин гэх тодотголтой эзэндээ гологдсон эдгээр нохдыг аюултай, алж устгавал таарна гэж ихэнх хүмүүс хэлдэг. Гэхдээ сайн нь муугаасаа олон гэдэг тэдэнд санаа зовж, хайрлах тухай боддог хүн цөөнгүй бий. Тэдний нэг бол М.Ариусанаа.
АМЬТАН Ч ГЭСЭН ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ, ГОМДДОГ, БАЯРЛАДАГ, ХАЙРЛАДАГ
М.Ариунсанаа гудамжинд өнчирч, бэртэж, гэмтсэн зовж буй амьтдыг өрөвдсөндөө цуглуулж тэжээсээр өнөөдрийг хүрчээ. Өөрөөр хэлбэл, түүний хувьд анх 2017 онд “UB Shelter” амьтан асрах төвөө байгуулсан. Уг төвөө байгуулахаас ч өмнө тэр амьтдыг гэрээрээ асарч, халамжилдаг байжээ. Анх арав хүрэхгүй нохойтой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 100 гаруй нохой, есөн муурыг өөрийн хүүхдээс дутахааргүй хайрлаж, халамжилж байна.
Энэ дэлхий дээр хүнээс гадна амьтад амьдардаг, энэ дэлхий ертөнц зөвхөн хүнд зориулагдаагүй шүү дээ. Амьтан ч гэсэн зүрх сэтгэлтэй, гомддог, баярладаг, хайрладаг…М.Ариунсанаа бид хоёрын яриа ингэж эхлэв.
“ Маш олон амьтан хэн нэг хэнэггүй, хайхрамжгүй хүний үйлдлээс болж зовж байгааг хараад амьтдыг асрах энэ ажлаа эхлүүлж байлаа. Анх 10 хүрэхгүй амьтантай байсан. Гудамжинд хаягдаж, харгислал амсч зовж байгаа амьтдын тоо буурахгүй байх. Гэсэн ч ганц дайчин ганцаардахгүй өөрийнхөө чадлын хэрээр цаашид амьтдаа авраад л явна даа. Одоо бол 109 нохой, есөн мууртай болсон байна. Энд байгаа ихэнх нохой, муурыг гудамжнаас олж авч ирсэн.
Ерөнхийдөө гудамжинд хаягдаж ихэвчлэн гэмтсэн байдаг тиймдээ ч өөр, өөрсдийн олдсон түүхтэй.
Хүмүүс авч ирж өгсөн амьтан бас байна аа. Нохойгоо авч ирж өгөөд сар бүр тодорхой хэмжээний туслалцаа үзүүлдэг хүмүүс бас бий. Авч ирж хаячхаад эргэж ирж авна гээд сураггүй алга болсон хүмүүс ч байгаа” гэсэн юм.
Мэдээж тэр ганцаараа зүтгээд энэ олон амьтдыг хооллож, асрах боломжгүй. “UB Shelter” амьтан асрах төв одоогоор долоон гишүүнтэй ч М.Ариунсанаа энд ихэнх цаг хугацааг өнгөрөөж, амьтдаа харж, хооллож асарч байна. Харин бусад гишүүдийн хувьд амьтан асрах ажлаа хийхийн зэрэгцээ өөр ажил хөдөлмөр эрхэлж, санхүү, ахуйн туслалцаа үзүүлж, шаардлагатай үед ирж тусладаг аж.
Эдгээр 100 гаруй нохойг хооллоход өдөрт 200 орчим литр хоол шаардлагатай. Үүнд багагүй санхүү шаарддаг. Тэрбээр, зөвхөн хоол, унданд зарцуулж байгаа мөнгөн дүнг сонсвол саятнуудын хийх ажил шиг л сонсогдоно гэсэн юм. Тухайлбал, зөвхөн нэг өдрийн хоолны материалд 200 гаруй мянган төгрөг зарцуулдаг байна. Олон сараар нь хоолны материалаа цуглуулах боломж байхгүй, дээрээс нь хадгалах байр сав хомс. Бусад сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр болж л байна гэв. Шингэн уух зүйлийн хувьд маш их ус ордог. Өдөрт хэд хэдэн удаа худгаас ус зөөдөг гэнэ. Зарим тохиолдолд ганц сайн хооллоод өнжөөд хооллох ч үе байдаг аж. Мөн өвлийн улиралд дулаан контейнэрт хонуулдаг байна. Ингэхдээ контейнер бүрийг галлаж, ингэх бүрдээ галын дулааныг тааруулдаг байна. Өвлийн улиралд галлагаанд ойролцоогоор 10000 тн нүүрс хэрэглэдэг аж.
БЭЛЭГТ САЙН ӨДРҮҮДЭД ХҮМҮҮС АМЬТАН ХООЛЛОХООР ИХ ИРДЭГ
Сүүлийн хоёр жил орчим тус асрамжийн төвд хүмүүс нэлээд ирэх болжээ. Ялангуяа бэлэгт сайн өдрүүдэд хүмүүс амьтан хооллохоор их ирдэг болсон гэнэ.
Мөн тэнгэрт дэвшсэн хүнийхээ хойноос буян хийж амьтан хооллож, хүн баярлуулах зорилгоор ирэх хүмүүс нэмэгдэж байгаа аж.
Тэрбээр, эдгээр амьтдыг асрахад хамгийн эхний ажил бол эрүүл мэнд, вакцин туулганы асуудал байдаг. Үүнд зардал маш их гардаг. Шаардлагатай үед эмнэлэгт үзүүлж, эмчлүүлдэг байна.
Миний харж байгаагаар хүмүүс сэтгэл хөдлөлөөр сайн судлахгүйгээр амьтан авчихдаг. Ялангуяа гэр хороололд хашаагаа, гэр орноо мануулах, ханьтай гээд нохой авдаг. Нөгөөдхөө өдөржин, шөнөжин өвөл, зунгүй хоол ундгүй уячихдаг. Дээрээс нь үржил дээр нь ерөөсөө анхаардаггүй. Нохой нэг дор тав түүнээс дээш гөлөг гаргадаг. Тэгээд олон гөлөг гаргачихаар нь төөрүүлээд хаячихдаг.
Энэ мэт хайхрамжгүй байдлаас л золбин ноход олноороо бий болж байгаа. Нохойтой хүмүүст хандаж хэлэхэд нохой авч тэжээх гэж л байгаа бол хамгийн түрүүнд заслага хийлгээч ээ! гэж хэлмээр байдаг.
НОХОЙ БОЛГОН ОЛДСОН ТҮҮХ, ОНООСОН НЭРТЭЙ
Энэ хамгийн энэрэнгүй арга гэж боддог. Олон болгож төөрүүлж, зовоож байснаас үржлийг нь хаалгах нь хамгийн зөв шүү гэж хэлье. Зарим хүмүүс олон гөлөг гаргачихлаа мөнгийг нь өгөөд танайд гөлөгнүүдийг нь өгье гэдэг. Манайх үнэхээр амьтан нэмэх боломжгүй байна гэж хэлэхээр тэгээд энэ гөлөгнүүдийг чинь яах юм гаргаад хаяхаас гэж хэлдэг хүн ч бий. Нохойгоо сайхан арчилж, тэжээж, гэр бүлийнхээ гишүүн шиг хайрлаж халамжилдаг олон эзэн байдаг. Харамсалтай нь, сэтгэлийн хөөрлөөр хандаж сүүлд нь гудамжинд хаядаг хэсэг бүлэг хүмүүсээс болж тэд гологдон гудамжинд хаягдаж, зовлон туулж, нийгэмд адлуулдаг. Хүмүүс үүлдэр, царай зүс их хардаг тэр нь надад таалагддаггүй. Нохой үрчилж авчхаад буцаагаад авч ирдэг хүмүүс байдаг. Тиймээс үрчилж авъя гэсэн хүнийхээ хандлагыг хардаг. Эрхлүүлж байгаад хаячихаар нохойны сэтгэл зүй маш их гэмтдэг. Бага насны хүүхэдтэй айлд үрчлүүлдэггүй. Учир нь гэрт амьтан тэжээхээр бол гэр бүлийн бүх гишүүд зөвшөөрсөн байх хэрэгтэй гэж боддог оо хуучилсан юм.
“UB Shelter” төвөөс цөөнгүй амьтад сайн эзэнтэй болж Австрали, Америк зэрэг орнуудад сайхан амьдарч байгаа гэнэ.
Дээр хэлсэнчлэн нохой болгон өөрийн нэр, олдсон түүхтэй. Тухайлбал,
“Итгэл”: Энд хамгийн удаж буй нохдын нэг. Анх машинд дайруулаад биеийнх нь тал хэсэг мэдээгүй болсон байхад нь олсон байна. Анх олдоход ямар ч найдваргүй гэдгийг мэдээд хэд хоног хайрлаж, халамжилж байгаад “унтуулъя” гэж М.Ариунсанаа боджээ. Гэтэл Итгэл хэдхэн хоногийн дотор тэнхэрч, явж чадахгүй ч сэргэлсэн цовоо болсон байж. Тиймээс түүнийг унтуулах зориг хүрэлгүй өнөөдрийг хүртэл тэжээж хүндтэй гишүүдийн нэг болжээ. Түүний хэдхэн хоногт сэргэсэн итгэл тээсэн нүднээс эрүүл саруул амьдрах итгэл төрж “Итгэл” гэж нэрлэсэн байна.
Цагаанаа: М.Ариунсанаа түүнийг Гандангийн гадаа анх хараад хоол өгөх гэсэн боловч алга болсон байжээ. Гэтэл 32-н тойргийн "Номин"-гийн урд явж байхад нь дахин таарч түүнийг асрамжиндаа авсан гэнэ. Зураг дээрх цагаан туулайнаасаа салдаггүй, эрх амьтан гэж түүнийг өхөөрдөнө.
“Ареал”: Жижигхэн гөлөг байхдаа энд иржээ. Хүйтэн өвлийн нэгэн өдөр худгаас ус авах гэж яваад олж байсан түүхтэй. Тэр хавиар нь олон хүн ус аваад, холхиж байсан ч жижигхэн амьтныг хэн ч тоохгүй байжээ. Тэгээд өөрөө мэдсэн юм шиг гүйж ирээд, эзэн нохой хоёр бие биетэйгээ учирчээ. Худгаас ус авахад ер нь хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа олон амьтад харагддаг аж. Энэ мэтчилэн нохой болгоны түүх өөр өөр.
Гөлөг байхад нь уяад томорсон хойно нь уяаг нь авахгүй хүзүү нь зүсэгдэж, боогдсон, хөл нь хугарсан, нүд амаа сэт цохиулсан үнэхээр нүд халтирам болсон амьтад гудамжинд байдаг. Тэр болгонд л чадлынхаа хэрээр туслахыг зорьж яваа. Цаашдаа илүү сайхан тохилог, илүү олон амьтан байлгах боломжтой асрамжийн төвтэй болох түүний мөрөөдөл. Тэрбээр, хүмүүс нохой, муурыг ер нь яг юу гэж боддог вэ? Тэд амьд, өвддөг, зүрх сэтгэлтэй гэдгийг мэддэг болов уу. Үнэхээр гайхмаар нь зүгээр л гэрээсээ гаргаад хаях, замбараагүй үржүүлэх, өвтгөөд үхүүлэх, дайраад алах, зодох, гэмтээхдээ юу боддог бол. Буудлага бол амьтдын тоог цөөрүүлэх хоцрогдсон харгис арга. Амьтан устгах аргыг бусад орны сайн туршлагаас судлаад, унтуулгын аргаар ч юм уу арай энэрэнгүй аргыг хэрэглэдэг болоосой гэж хүсч буйгаа ярьсан юм.
ХООЛОО ИДЭХ БОЛГОНДОО УЙЛДАГ НОХОЙ МУУР БАЙДАГ
Сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл хийж чаддаг, хайрладаг, санадаг, гомддог, гунигладаг яг л бидэнтэй адилхан сэтгэл хөдлөл үзүүлдэг өрөвдмөөр амьд бие шүү дээ уг нь. Нохой мууранд дургүй байж болно оо. Бүх хүн тэднийг хайрлах албагүй. Зүгээр л тэднийг битгий зовоо, битгий үржүүл, ганцхан удаа спэй, заслага хийгээд өгчих гэдгийг л аминчлан хэлээд өгөөрэй гэсээр тэр ижил дасал болсон нөхдийнхөө хамт үлдсэн юм.
















ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БАТЦАГААН
иргэнИргэн 2025-04-01 103.57.95.83
Амьтан тамлагч сайн хүн биш гэдэг судалгаа байдаг. Эхлээд амьтан харгислах сонирхолтой дараа нь юу ч хийхээс буцдаггүй гаж донтонгууд амьтан үзэн ядна. Хоол байр сайн нохой ч зөөлөн хэзээ ч хүн рүү дайрдаггүй өөрсдөө өшиглөж зодож чулуу нүүлгэж хоол усгүй авирыг нь эвддэг. Эртний үг бий амьтан тамласан хүн хэдэн үе зовдог гэдэг . Хашааны айлууд нохойндоо ороо орохгүй үржил хаалгахгүй гөлөглүүлж хаяж нүгэл хийдэг. Хашааны нохой 3 сар тутам туулга вакцинд хамрагдахгүй хөрс бохирлуулж хорхой
Нэргүй 2025-04-01 103.57.93.244
Монголчууд аа, АНУ-д байгаа монголчуудыг судлаач ээ! АНУ-д байгаа монголчууд их аз жаргалтай байх юм.
Доог мийт 2025-04-01 202.9.46.169
хойд солонгос руу консервлэн ач
Del 2025-04-01 202.55.188.108
бууд сайн буудах хэрэгтэй байна даа
Нэргүй 2025-04-01 66.181.161.95
Одоо хэн дуртай нь нохой муур тэжээдгийг болиулах ёстой. Хашаатай айл бүр нохойтой. Нохой муурын я*****с нь агаар дусал ба хөрсийг бактержуулж бохирдуулахаас гадна, дуу чимээний бохирдолыг ч бас үүсгэж байна. Хүн рүү дайрах болон үхсэн нохой муурын сэг орчныг бохирдуулж халдварт өвчин үүсэх нөхцөл болж байна… НОХОЙГ ХАЛЖ, ГЭР ХОРООЛЛЫН БҮХ ГУДАМЖЫГ КАМЕРТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ…!!!
ҮРЖЛИЙГ ЗОГСООХ, ХҮМҮҮНЛЭГИЙН АРГААР ХОРООЖ ДУУСГАХ ЁСТОЙ..
зочин 2025-04-01 192.82.66.30
иргэд нохойд уруулж галзуугийн вазцин хийлгэсээр л байна зүгээр үү эсвэл бас хоцрогдсон харгис арга уу??? нийгэмд хэн амьдардаг вэ????
Нэргүй 2025-04-01 139.5.216.136
mongolchuud unen hargis uursdiiguu umuuuruud baihaas bodit baidlaa hardagggui amitand hairtai gegch getel jiliin 4 uliral hodoodondoo orshuulga uilden tegjheed tuuniigee umuurun gej yaj hodoodondoo nel amitan orshuuljhsan yavj bgaaagaa boddogui yumuu orshuulgiin amid huuuurhnuudeeeeee
temuujin 2025-04-01 66.181.181.107
Золбин нохой өрөвддөг, бариулсан хүнийг нь "нохой муу хүнийг мэддэг юм" гэж доромжилдог тэнэгүүд дүүрэн болж. Яг нөгөө солонгос кино үзээд уйлж хайлдаг "өрөвч" хэрнээ, 5хан настай дагавар хүүхдээ зодсоор байгаад алчихсан хүүхэн шиг, хуурамч өрөвч сэтгэлтэнгүүд.
Нэргүй 2025-04-01 139.5.216.136
unen shdee nohoi muu huniig meddeg shuu manai nohoi ehelj yavj baisan hun ruu eroosoo hutsaagui murtluu hoino ni yavj bsan hun ruu h*****d borgoogood bsan tun udalgui ter emegteig bidnii hajuud tsagdaa nar ireed bariad avaad yavsan bid unenhuu am angaigaad hotsorson shuu zaisand bolson yavdal shuu
temuujin 2025-04-01 66.181.181.107
Наад дээр чинь "ЗОЛБИН" гээд биччихсэн байгаа биз дээ? Өөрөө "золбин" нохой олж тэжээгээд байгаа юм уу? тэжээсэн нохой чинь "золбин" болчихсон юм уу? эсвэл тэжээж байгаа нохойгоо золбин гэж ойлгоод байгаа юм уу?
Зочин 2025-04-01 59.153.112.83
Энэ популист үзлээс болж зэрлэг нохой хэт олширлоо. Богд уулын амьтан , шувууны өндөг идэж дуусаад одоо хүн рүү сүрэглэн дайрч байна. Тэгтлээ амьтан хайрладаг юм бол 5 хошуу мал. Тахий гахйалж идэхээ больчих л доо.
Зочин 2025-04-01 59.153.113.218
амьтан алдаг харгис аргаа халахгүй бол а******н,а**х донтой хүмүүс нийгэмд ургаж төлжиж байгаа гэдэгт итгэлтэй байна.Хорвоо дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй .Амьтанд амьд явах амьдрах эрх байгаа .. Үржил хаах заслага хийхэд хөрөнгө төсөвлөөчээ Амьтны амь таслаад,тамлаад байх юм бол төлөөсөө төлөх болно
Нэргүй 2025-04-01 59.153.112.83
Нохой засах мөнгөө өлсж үхэж байгаа хүндээ зориулбал яасан юм бэ?
Иргэн 2025-04-01 103.57.95.83
Хүн 2 гартай Монголд ажиллах дургүй халамжаар амьдрагчид улс яаж хөгжих үү. Амьтны үржил зогсоохгүй гудмаар нэг амьтан халдварт өвчиний үүр болцгооё гэж үү?
Зочин 2025-04-01 59.153.112.83
Мал гаргахаа байчих. Мал ч гэсэн амьтан. Хамгаалъя. Кккк
Нэргүй 2025-04-01 139.5.216.136
udahgui naadah chin heregjine chi harj bai amitnii erhiig hamgaalah l bolno
Нэргүй 2025-04-01 202.21.120.62
Дансаа тавьчихвал 5 цаас хийчихмээр л байна шүү, Нохой, мууринд хайртай хүмүүс байдаг юм.
Нэргүй 2025-04-01 184.144.51.152
xun bolgon autobusny mongo ogoxog bolno
Нэргүй 2025-04-01 184.144.51.152
Saixan setgel amjilt
Нэргүй 2025-04-01 184.144.51.152
Амьтан xайрлаx xамгийн том буян, бид амьтан болж ч төрж болно та нарын аав ээж аx дүү үр xүүxэд ч тэдний дунд байгаа л байx xайр чуxал ноxой 100%-ийн xайрын энерги ялгаруулдаг xүн 20%. Бидэнд xайр дутаж байна, амьтадаа xайрлацгаа!!!
Зочин 2025-04-01 59.153.112.83
5 хошуу малаа хайрлая. Алж идэхээ байя. Худлаа бодлогогүй попрох юм.
Нэргүй 2025-04-01 139.5.216.136
tiimee chinii zuv bas alahaa bolih bolno
Нэргүй 2025-04-01 66.181.179.222
Ийм хүмүүсийг огт ойлгож чадахгүй юм..
Иргэн 2025-04-01 103.57.95.83
Амьтан өрөвддөг хүмүүс хэзээ ч гаж с****т юм хийдэггүй маш зөв зөөлөн хүмүүс байдаг даа. Өөр шиг чинь харгис хүмүүс юу ч хийхээс буцахгүй юуг ч өрөвдөх хайрлах сэтгэлгүй байдаг. Энэ хорвоод ганцхан хүн амьдрах ёстой юм уу? Амьтай бүхэн зовох ёсгүй.Европын орнууд 1 т хүүхэд 2 т эмэгтэй хүн 3 т Амьтны эрхийг хамгаалдаг . Улсын асрамж нэртэй газар нээж баахан амьтан өлбөрүүлж гудрага халдварлуулж гөлөг муурыг амьдаар нь булж битүү шуудайнд савж алдаг баримт байгаа. Энэрэнгүй унтуулах
Нэргүй 2025-04-01 66.181.179.222
Харгис гэж юугаа хуцаад байгаа.. Би орон сууцанд мөрөөрөө амьдардаг иргэн. Заавал орон сууцанд нохой муур тэжээх ёстой юу ? аан үхэр ээ?
Нэргүй 2025-04-01 47.227.179.89
худлаа гуцаад л ! Хөрсөн дээрээ б** ! Бид ямар Европ, хойд Америк уу? Муу Африкийн орнуудаас дор байдалтай байна .Муу Казахстаны иргэд Монгол шиг ядуу орон гэж яриж байна.
Нэргүй 2025-04-01 139.5.216.136
delhii deer amidarch bgaa shuu sdaa min chi z**l udahgui ta nar shig novhhnnshuudiig zailuulah uil yavts yavagdah bolno
Бадарч тахар 2025-04-01 103.57.92.159
Тэрбум доллар сая доллар өвлөж авсан нохойнууд гадаадад хэдэн мянгаараа бий ! Нэг саятан нохойд хандаач ! туслах байх ! монголын хүнэн тэрбумтангуудаас хамаагүй дээр шүү !