Автомашин, мотоциклтой мөргөлдсөн осол гарчээ

Автомашин, мотоциклтой мөргөлдсөн осол гарчээ

Автомашин, мотоциклтой мөргөлдсөн осол гарчээ
Багшийн дээдийн замд автомашин, мотоциклтой мөргөлдсөн зам тээврийн осол өнөөдөр гарсан байна. Ослын улмаас тус замын хэсгийн хөдөлгөөн түр хугацаанд удааширсан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй гэв.
Тээврийн цагдаагийн албанаас өгч байгаа мэдээллээр, урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор мотоцикль, суррон, унадаг дугуйтай хүмүүс хамгаалалтын хэрэгсэлгүй замын хөдөлгөөнд оролцох, мөн машинтай жолооч нар эргэлт хийхдээ хажуу талаа дутуу харж байгаагаас энэ төрлийн осол гардаг гэсэн юм.

Мөн Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлж байгаагаас гарах осол аваарын тоо буурахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Тэр дундаа дүрэм мэдэхгүй жолоочид, жолоодох эрхийн үнэмлэхгүй бага насныхан замын хөдөлгөөнд оролцож байгаагаас эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болжээ. Өсвөр насны хүүхдүүд суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж байгаа аж.

Ямартай ч энэ жилээс олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан суррон, скүүтерийг хүүхдүүд унаж байгаад энэ жилээс албан ёсоор хяналт тавьж, зохицуулалт хийхээр болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, скүүтерийг мопедын ангилалд оруулсан стандарт батлагдсан байна. Мөн иргэдийн шүүмжлэлтэй ханддаг цахилгаан хөдөлгүүрт сурроныг албан ёсоор мотоциклын ангилалд оруулж, хариуцлага, дүрэм журмыг мөрдүүлж ажиллахаар болжээ. Жолоодох эрхийн А үнэмлэхтэй байхаас гадна сурронтой замын хөдөлгөөнд оролцох иргэн заавал хамгаалах хэрэгсэлтэй байхыг албаныхан анхааруулж байна. Ийм иргэд та бүхэн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлахыг мөн зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-31 103.145.234.90

ТЦА энэ чиглэлээр хяналтаа хүчтэй болгох хэрэгтэй.

Avatar

Www 2025-03-31 66.181.191.193

mototoi hvmvvs dvrmeere yawj bmar bn

Avatar

Зочин 2025-03-31 59.153.112.79

мотоцикл унах хугацаа гэж байдаг биз дээ замын хөдөлгөөний дүрмээрээ л болно шүү дээ мотоцикл унасан нөхдүүд бээрсэн амьтан машины доогуур орчих гээд зовлонтой байдаг шүү

Avatar

Zochin 2025-03-31 66.181.177.234

ene moto undag nuhud busad bvmvvst estoi ih gai bolj bna aa shvvh emnegin texnikin shinjeechin hashaand dandaa moto hvnii amidrald gai bolson orkuud

Avatar

Нэргүй 2025-03-31 103.168.34.129

Moto maluud oorsidigoo lag gej boddog um shig baigaa um zailuul amidral deer suga gologuud anhaaral tataha gej haazlah harad ineed l hurdeg de huurhii

Avatar

Нэргүй 2025-03-31 202.9.41.92

Мнголд оргнсн эзлсн хулгайч сая гаруй х***а манж лаларуудыг х***а манжруун зайл2лж нам төрийг цэврлж х***а манж эзрхиылл-с улс орныг х***а манж эзлрхийл-с ёстой чөлөөнө.

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.182.83

Мото унасан тэнэг бацаанууд арай явж байна аа ТЦА анхааралдаа аваач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж