Мьянмарчуудын "алтан цонх үе" дуусгавар болов

Мьянмарчуудын "алтан цонх үе" дуусгавар болов

Мьянмарчуудын "алтан цонх үе" дуусгавар болов

Мьянмарын төв хэсэгт өнгөрсөн Баасан гаригт /2025.03.28/ 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь хөрш зэргэлдээ орнуудад хүртэл мэдрэгдэж, их хэмжээний хохирол учруулаад буй. Газар хөдлөлтийн гамшигаас болж Мьнямарт 1700 гаруй хүн нас барж, 3400 орчим хүн шархаджээ. Мөн 300 орчим хүн сураггүй байна. Харин Тайванийн нийслэл Бангкокт дор хаяж 18 хүн нас барсан гэх мэдээлэл байна.

Бангкок хотод сураггүй болсон 80 орчим хүнийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Хайртай дотны хүнээ алдах магадлалтай болсон иргэд нурангины дэргэд цугларан, сураг ажиг тавьж байна. Нэгэн иргэн "Би нөхөр лүүгээ тоо томшгүй олон удаа залгасан. Өдөрт 100-200 удаа залгаж байгаа ч нэг ч хариу байхгүй" гэж аргаа баран хэлжээ.

Газар хөдлөлтөөс хойших эхний 72 цагийг нуранги дор орсон хүмүүсийг амьдаар нь гаргаж ирэх боломжтой "алтан цонх үе" гэж нэрлэдэг. 72 цаг өнгөрсөн тохиолдолд тухайн хүн ундны усгүй бол амьд үлдэх магадлал нь ихээхэн буурдаг аж.

Харамсалтай нь Мьянмарын газар хөдлөлтийн "алтан цонх үе" Даваа гаригаар дуусгавар болов. Тиймээс амиа алдагсдын тоо цаашид дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд эмээж байна. АНУ-ын Геологийн алба эцсийн байдлаар амиа алдагсдын тоо 10 мянга давж магадгүй гэж тооцоолжээ.

Газар хөдлөлтийн голомт нь 1.5 сая орчим хүн амтай, хуучин хааны нийслэл Мандалай хотын ойролцоох Сагаинг мужид байсан. Голомт орчимд түүхэн сүм хийд, ордон зэрэг олноор байрладаг байсан нь газар хөдлөлтөөр устаж үгүй болов. Тухайн үед маш олон иргэн Баасан гаригийн мөргөлд оролцохоор сүм хийд орчимд цугласан байжээ.

Тус улсад хамгийн сүүлд 1912 онд 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Сүйрлийн ерөнхий түвшинг "Ази тивд сүүлийн 100 гаруй жилд ажиглагдаагүй түвшин" гэж Олон улсын Улаан загаламай, Улаан хавирган сар нийгэмлэг тодорхойлсон байна.

Иргэний дайнаас болж харилцаа холбоогүй, эрүүл мэндийн дэд бүтэцгүй, өлсгөлөнд нэрвэгдээд байсан мьянмарчуудын хувьд энэ газар хөдлөлт нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. Ялангуяа тус улсын Ирравадди голын гол гүүр нурсны дараа газар хөдлөлтийн голомтод байгаа хүмүүс тусламжаас ихээхэн таслагдаад байна. Угаас харилцаа холбоо муутай байсан Мьянмарын иргэдтэй холбоо тогтоох боломж газар хөдлөлтөөс хойш улам багассан тул бодит хохирлын хэмжээг үнэлэх боломжгүй байгаа аж.

Сүүлийн үеийн мэдээлэл шүүвэл Мьянмарт 1700 орчим байшин, 670 сүм хийд, 60 сургууль, гурван гүүр эвдэрсэн байна. Цаашилбал, томоохон далангуудын бүрэн бүтэн байдал, бүтэц санаа зовоож буйг албаныхан мэдээлэв.

НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газраас мэдээлснээр, өмнөд хэсэгт Няуншве, Калав, Пинлаун хотууд газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн. Хүмүүс афтер шокоос сэрэмжлэн мянга мянгаараа гудамж, задгай талбайд хонож байна.

Мандалайгаас өмнө зүгт 257 км зайд орших Нейпьидо хотод гурван давхар эмнэлэг хэсэгчлэн нурж, өвчтөнүүд нурангин дор дарагдсан. Гэвч газар хөдлөлтөөс хойш 40 цагийн дараа аврах багийнхан нэг л хүнийг нуранги доороос гаргаж ирж чаджээ.

Нуранги дороос гаргаж ирсэн цогцоснуудыг зохих ёсоор хадгалаагүй, одоо хүртэл ил задгай байлгасаар байгаа нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулахуйц эвгүй үнэр тарааж буйг Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг эрх бүхий Сагаинг холбоо мэдэгдэв.

Мьянмарын цэргийн удирдагчид хэзээнээсээ гадны улсын оролцоонд дургүй. Гэвч энэ удаад "нэр нүүрээ баран" олон улсаас тусламж хүссэн учир хэд хэдэн орон тусламжийн гараа сунгаад байна.

Тухайлбал, Хятад улс 13.8 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амласнаас гадна аврах багийнхан нь Мьянмарын хамгийн том хот Янгонд Бямба гаригт хамгийн түрүүнд иржээ. Мөн ОХУ нохойтой аврах баг, мэдээгүйжүүлгийн эмч, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн багаа илгээх болжээ. Их Британи, Ирланд, Австрали улс нийт 20 сая гаруй ам.долларын тусламжийн багцыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлана гэв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп газар хөдлөлтийг аймшигтай гэж тодорхойлоод, тусламж илгээнэ гэж амлажээ. Мөн Энэтхэг, Сингапур, Малайз, Хонгконг улсууд тусламж илгээхээ мэдэгдээд байна.

Цаашилбал, НҮБ Мьянмарт яаралтай таван сая ам.долларын тусламж үзүүлэхээ зарлаж, тусламжийн ажилд багуудыг дайчлахаа мэдэгдэв.

Гэвч иргэний дайны улмаас дэд бүтэц нь сүйдсэн Мьянмарт аврагчид ажлаа хийхэд амаргүй байх бололтой. Эвдэрсэн зам, нуранги, үүрэн холбооны сүлжээ байхгүй зэрэг нь тусламжийн ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Мөн эмнэлгийн хэрэгслийн хомсдолын тухай ярих ч юм биш гэдгийг албаны хүн хэллээ.

Мьянмарт ойрын хоёр жилийн хугацаанд тусламж үзүүлэхийн тулд 113 сая ам.доллар гаргах уриалгыг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүд гаргажээ. Тус нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүсийн захирал Александр Матеу "Дэмжлэг яаралтай шаардлагатай байна. Энэ бол зүгээр нэг гамшиг биш. Энэ бол угаас үүссэн байсан эмзэг байдалтай холбогдох илүү нарийн төвөгтэй хямрал" гэжээ.

Мьянмар газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг ч ихэнх газар хөдлөлт нь хүн ам сийрэг суурьшсан бүс нутагт болж байжээ. АНУ-ын Геологийн алба болон Германы геошинжлэх ухааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт газрын гадаргаас 10 км гүнд байсан. Гэтэл гүехэн газар хөдлөлт нь илүү их хохирол учруулах хандлагатай байдаг аж.

Мэргэжлийн хүний хэлснээр энэ удаагийн газар хөдлөлтөөс ялгарсан эрчим нь 334 атомын бөмбөгтэй тэнцэхүйц байжээ. Тиймээс афтер шокууд хэдэн сарын турш мэдрэгдэж болзошгүйг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.46.158

эбагийн дэвсгэр г***й мэдлэг гэж 000000

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.46.158

хар хятад хулхи маш муу байшин барьснаас 2000 хvн алагдлаа хар гамингуудыг хядаад хая.

Avatar

Тэнэг 2025-04-01 202.9.46.169

1-рт шарын шажинд хэт автаж ү****ц унхиагүй идэвхгүй пассив ардууд болж мөнх тэнгэрт ниргүүлсэн байна, 2-рт үүнээсээ болоод цэргийн харгис этгээд ганцаар дарангуйлагч болоод 50 гаруй жил явжээ. хүүкийн популизмыг даврааж байж ингэж тэнэгтэцгээв дээ манайхаан. Бусдын жишээ бэлэн сургамж болно.

Avatar

Нэргүй 2025-04-01 202.21.105.54

ednii gadaad medeenii setguulchid bainga liim bsn. tsarainuud n gaigu yum blgui dee

Avatar

Битүү алдаа 2025-04-01 59.153.115.157

Энэ мэдээнд дараах алдаанууд байна:
"Тайванийн нийслэл Бангкок" → Бангкок бол Тайландын нийслэл, Тайванийх биш.
"Мьнямарт" → "Мьянмарт" (Зөв бичгийн алдаа).
"Мандалайгаас өмнө зүгт 257 км зайд орших Нейпьидо хот" → Нейпьидо хот Мандалайгаас өмнө зүгт ойролцоогоор 300 км зайтай, 257 км гэж заах нь тодорхой бус.
"Олон улсын Улаан загаламай" → "Олон улсын Улаан загалмай" (Зөв бичгийн алдаа)
"афтер шокууд хэдэн сарын турш мэдрэгдэж болзошгүйг анхааруулж байна." → (газар хөдлөлтийн дараах чичиргээ)

Avatar

Сэтгүүлчээ хал 2025-04-01 59.153.115.157

Хүмүүс афтер шокоос сэрэмжлэн мянга мянгаараа гэнэ үү. Earthquake aftershock" монголоор "газрын хөдлөлтийн дараах давтан чичиргээ" гэж орчуулагдана. Энэ сэтгүүлчээ халаарай.

Тайвангийн нийслэл Бангкок биш Тайландын нийслэл
Шархаджээ гэж ярихгүй, бэртжээ, гэмтжээ гэнэ
Алтан үе гэхгүй Алтан цаг гэж хэлдэг.
Угар биш Уйгар

Avatar

Тайланд 2025-04-01 202.9.46.169

Тайваний нийслэл Тайпей хот, Тайланд бол Бангкок, сэтгүүлч хөдөөний мулгуу нойлын ногоон тэг

Avatar

Нэргүй 2025-04-01 103.80.210.105

Тайвангийн нийслэл Бангкок биш Тайландын нийслэл

Avatar

Нэргүй 2025-04-01 202.21.101.29

шархаджээ гэж ярихгүй. бэртжээ, гэмтжээ гэнэ штэ. сэтгүүлч ээ.

Avatar

Нэргүй 2025-04-01 202.131.248.226

ene setguulch arai l baina daa. ( Харин Тайванийн нийслэл Бангкокт дор хаяж 18 хүн нас барсан гэх мэдээлэл байна. ) !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-04-01 202.21.101.29

Газар хөдлөлтөд "шархаджээ" гэж ярьдаггүй юм аа. Шархдах нь дайн байлдааны улмаас учирна. Харин газар хөдлөлтөөс бэртэл гэмтэл авсан, бэртжээ, гэмтжээ гэх мэтээр бичнэ.

Avatar

дээгий 2025-04-01 66.181.190.13

Энэ яг хэзээний хэдэн, цагийн байдлаар мэдээллээд байгаан бээ, 1700 хол давчихсан шдээ, мэдээгээ шалгаж нягтлаач дээ

Avatar

шүрээ 2025-04-01 66.181.190.13

Тайванийн нийслэл Бангкок гэж юу бичээд байна. Тайланд биз дээ. сайн шалгаж, редакторлож мэдээгээ оруулаач

Avatar

нефть 2025-04-01 66.181.166.134

одооны сэтгүүлчид хүний оронцгууд юм даа, юу ч мэдэхгүй, юу ч уншихгүй, бөөн алдаа

Avatar

Зочин 2025-04-01 202.9.40.3

Боловсролгүй тэнэг бүдүүлэгүүд л сэтгүүлч болдог диваажин бол манай монгол юм.

Avatar

Тэнгэр 2025-04-01 202.126.91.11

бурхан бурхан гэсээр ядуурсан улс тэнгэрийн гэсгээл хүртэж байгаа юм

Avatar

Цээгий 2025-04-01 66.181.190.113

Сэтгүүлчид алдаагүй бичиж сураач ээ.Юм уншдаг баймаар юм.Мөн ийм айхтар гамшиг тохиолдож байхад "Алтан үе" гэх нь зохимжгүй санагдана.Гарчгаас нь өөр утга л бодогдсон шүү.

Avatar

Нэргүй 2025-04-01 103.57.92.65

тайваны нийслэлийг банкгог гэдэг болоо юу???

Avatar

Нэргүй 2025-04-01 66.181.191.233

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2025-04-01 202.126.91.204

энэ сэтгүүлч нэртэй хүмүүс газар орон дэлхийн улсуудын талаар мэдлэгээ дээшлүүлэхгүй бол бантан жонхуу болсон мэдээлэлээр бусдын толгойг эргүүлж мөн л бантан жонхуу болгох нь ээ. Ер нь цензур гэж юм байна уу та минь ээ…

Avatar

Нэргүй 2025-04-01 202.179.15.130

тайвань биш тайланд угар биш уйгар сэтгүүлч нэртэй малнуудаа

Avatar

Нэргүй 2025-04-01 103.26.192.43

Тайвань нийслэл Бангконг биш биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж