"Нийслэлийн мэдээллийг зуучилдаг мэдээллийн төв шиг байгууллагууд хэрэггүй"

"Нийслэлийн мэдээллийг зуучилдаг мэдээллийн төв шиг байгууллагууд хэрэггүй"

"Нийслэлийн мэдээллийг зуучилдаг мэдээллийн төв шиг байгууллагууд хэрэггүй"
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн харьяа зарим байгууллагуудыг татан буулгах талаар мэдээлэв. Тодруулбал, уг ажлыг Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас эхлүүлэх аж. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн харьяа босоо удирдлагатай хэд хэдэн байгууллага бий. Эдгээр газруудыг татан буулгах бичигт өнөөдөр гарын үсэг зурж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт /ЗГХЭГ/ явууллаа. Тухайлбал, Нийслэлийн Бүртгэлийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана. Яагаад гэвэл дүүргүүд дээр энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хэлтэс бий. Тухайн нэгжийг харьяа агентлаг нь удирдлага, арга зүйгээр хангаад явах бүрэн боломжтой. Тэгэхээр эдгээр байгууллагуудыг албан ёсоор татан буулгах хүсэлтээ ЗГХЭГ-т өнөөдөр явуулъя. Нийслэлийн бүртгэлийн газар өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын доор байдаг.
Өнөөдөр бид хэмнэлтийн тухай ярьж байхад төр өөрөө цомхон байх ёстой.
Гэтэл 30-40 хүнтэй ямар ч тодорхой чиг үүрэг, иргэдэд үйлчлэх үйлчилгээ байхгүй ийм байгууллагууд байна. Үүнтэй холбоотой хөрөнгө хогшлыг заримыг нь тухайн агентлагт нь шилжүүлэх, хүлээж авах, татан буулгах ажлыг НЗДТГ-ын дарга Д.Амгаланд хариуцуулна. Цаашид бид дахин шинэ орон тоо, албан тушаал үүсгэхгүй. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт гэхэд миний ойлгосноор 39 орчим хүн ажилладаг. Гэтэл дүүрэг бүр дээр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдтэй. Энэ байгууллагууд дүүрэг дээрээ байгаа хэлтсүүд дээр бодлогоо хэрэгжүүлээд, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал гэх мэт төрийн чиг үүргээ хэрэгжүүлье. Нийслэл дээр иймэрхүү завсрын, дундын нийслэлийн мэдээллийг зуучилдаг мэдээллийн төв шиг байгууллагууд цаашид байх шаардлагагүй.
Цаашид НИТХ-аар хэд хэдэн төслийн нэгжүүдийг татан буулгана. Төр өөрөө чадварлаг, цомхон бүрэлдэхүүнтэй байх ёстой гэдэг зарчим руугаа явъя" хэмээв. 
Нийслэлийн улсын бүртгэлийн газар нь дараах бүтэцтэйгээр төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүргэн ажилладаг.
Харин Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь дараах бүтэцтэй бөгөөд өдгөө 97 жилийн түүхтэй байгууллага аж.

Тус байгууллагын үе үеийн удирдлагаар : 

  • 1985-1987 онуудад Ашиглалтын өмнөх захиргааны дарга бөгөөд ордны дарга Л.Цасчихэр
  • 1988-1990 онд Залуучуудын Соёлын төвийн захирал Р.Дашдондов, орлогч захирлаар Т.Мижиддорж
  • 1990-2000 онд Залуучуудын Соёлын төвийн захирлаар Л.Ганзориг, орлогч дарга Н.Баярсайхан,
  • 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын даргаар Ц.Цогзолмаа
  • 2004-2013 онд Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын даргаар С.Алтанцэцэг
  • 2013-2017 онд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргаар Я.Байгалмаа
  • 2017-2023 онд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар Ө.Ган-Өлзий
  • 2024 оноос Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргаар Ө.Ган-Өлзий

2024 оноос Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргаар Ө.Ган-Өлзий Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолын дагуу 2024 оны 05 сард Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болж шинэчлэн байгуулагдсан. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь эрхлэх чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, төрөөс хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын талаар баримталж байгаа бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-01 59.153.113.78

ANUSDI BOOB XXNO XUCHINDEXAXN TAASHAALG VANXANDI
80955877

Avatar

Нэргүй 2025-04-01 103.57.93.244

Доржханд мэтийн улстөрчид хороодыг нэм гэж чуулганаар ярьж байсан. Чуулганыг бүрэн эрхээр, санал хураалттай хамт үздэг хүмүүс байдаг шүү.

Avatar

Пuздународный 2025-04-01 202.9.46.169

нийслэлийг нян бактерээс авахуулаад бүгдийг нь огцруулан хөөж явуул, функциональ бүтцийг нь шинээр байгуул

Avatar

Нэргүй 2025-04-01 66.181.180.252

төрөл бүрийн агентлагуудаа бүр цомхотгох хэрэгтэй, 2 дахин

Avatar

Сонгогч чинь 2025-04-01 66.181.182.230

Нийслэл дэх босоо удирдлагатай, дүүргүүдэд нэгжтэй бүх байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-04-01 202.9.40.38

Нам төр хулгайлсн эзлсн хулгайч х***а манж хог шааруудыг өлөн үмхий х***а манж амьдрлруун буцааж х***а манжруун хөөж далд ор2лж дуусга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж