Монголын ард түмний сүсэг бишрэлийн илэрхийлэл болсон Майдар эргэх ёслол хаврын дунд сарын шинийн 8-нд /2025.04.05/ Эрдэнэ Зуу хийдэд болох тов гарчээ. Тухайн өдөр сайн цагийн 1000 бурхны V Майдар бурханы хурдан залрахын ерөөл тавьж, их буян хураах онцгой үйлд хүссэн хүн бүр оролцох боломжтой аж.
Эрдэнэ Зуу хийд нь Майдар эргэх ёс уламжлалаараа үеийн үед алдаршсан бөгөөд эрт цагт монгол орны өнцөг булан бүрээс сүсэгтэн олон тэмээ жингээр ирж, Зуугийн Майдар бурханд мөргөдөг, ураг садантайгаа золгодог, хамгийн сайхан дээл хувцсаа өмсөн ирдэг байжээ.
Энэхүү ариун зан үйлд хүндэтгэл үзүүлэн, үндэсний хувцсаараа гоёж ирэхийг уриалсан байна. Майдар эргэх ёслолын өдөр:
- 108 суваргаа гороо эргэж,
- Чойжоо дүгжүү ном айлтгуулж, сор залж,
- Өвчин зовлон, гай барцад, гамшиг зэтгэрээс хамгаалах номын хуралд оролцон хамтдаа их буяныг хураах боломжтой.
Хөтөлбөрийн хуваарь:
- 09:00 – Цогчэн хурал, Майдарын чого
- 12:00 – Майдар бурхан Лавран дуганаас залрах
- 14:00 – Маналын дончид, Оройн ерөөл
- 16:00 – Чойжоо дүгжүү (Сор гаргах)
Оролцох хүсэлтэй иргэд Өвөрхангай аймгийн Хар хорин суманд байрлах Эрдэнэ зуу хийдэд хувийн унаагаар болон нийтийн тээврээр очих боломжтой. Майдар эргэх ёслолд оролцохдоо хувийн ном судар, маани тоолох эрхи, ааруул сүү, хадаг, авч ирж болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Нэргүй 2025-03-31 66.181.189.153
баярлалаа хаанаас унаа явах бол
Хурай хурай 2025-03-31 202.126.89.31
Гайхамшиг шүү даанч хол юмдаа очихсон
Нэргүй 2025-03-31 202.9.41.92
Нам төр хулгайлсн эзлсн хулгайч х***а манж хог шааруудыг өлөн үмхий х***а манж амьдрлруун буцааж х***а манжруун хөөж далд ор2лж дуусга.
Нэргүй 2025-03-31 139.5.218.242
Монгол хууль баталж Монгол хүүхдэдээ Монгол нэр өгмөөр юм, Уулын нэрийг түвдээр нэрлэхийг хоривол таарна. Бид чинь Чингисийн монгол байсан хэдийдээ түвдийн болоод Ёндонпэрэлэй болчих воо
Түвэдүүдийн арга хэмжээ 2025-03-31 202.131.248.198
Тэр чигтээ түвэд соёлын арга хэмжээ юм биш үү?