УДШ ирэх VI сард Хангарьд ордон руу нүүнэ
Улсын дээд шүүхээс 8.2 тэрбум төгрөгийн тендер зарлаж, "Хангарьд" ордныг засварлаж байна. Ингэснээр УДШ шинэ байрандаа 2025 оны зургадугаар сард нүүж орох гэнэ. Их засварын тендерт "Гранд авгуш" ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан мэдээллээ. Харин хотын захиргааны төв байрыг шүүх байгууллагын зориулалтаар засварлах зураг төслийг "Эрхэс констракшн" компани 308 сая төгрөгөөр хийжээ.Нийт 9774.7 ам.метр талбайтай 16 давхар бүхий “Хангарьд” ордны барилгад нийслэлийн 14 газар, агентлаг үйл ажиллагаа явуулдаг байв.
Хотын захиргааг Яармагийн шинэ байр руу нүүлгэхэд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан талаар албаныхан мэдээлж байсан юм. Их засварын ажлыг гүйцэтгэж буй "Гранд авгуш" ХХК нь өмнө нь Улсын дээд шүүхийн засварын ажлыг хариуцан хийж байжээ. Хотын А бүсэд байрлалтай “Хангарьд” ордныг өмнө нь 80 орчим тэрбум төгрөгөөр үнэлж байсан хэрнээ газар, байшин хамтдаа 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь олныг анхаарлыг татаад буй. Нийтдээ 16 давхар 2008 онд ашиглалтад орж байсан энэ барилга Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд байдаг. Өмнө нь нийслэл зардал гарган тус ордныг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэхэд 2018 онд 43.4 тэрбумаар, 2022 онд 79.5 тэрбумын үнэ хүрсэн.
Албаныхны өгсөн мэдээллээр “Хангарьд” ордныг хувьчлах асуудал яригдсан тул 2018 онд доод үнэ тогтоох зорилгоор үнэлгээ хийлгэхэд 43.4 тэрбумаар үнэлэгдсэн. Мөн 2022 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зах зээлийн үнийг тодорхойлох замаар үнэлгээ хийлгэхэд 79.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ хоёр үнэлгээний аль нэгээр төрийн өмчид шилжүүлэх боломжгүй байжээ.Хангарьд ордныг улсын бүртгэл буюу балансад 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг аж.
Өнгөрсөн 2022 онд уг байрыг Улсын дээд шүүхэд үе шаттай шилжүүлэх шийдвэр гарсан. Харин Улсын дээд шүүх дахин үнэлүүлээд балансын үнийг өсгөх боломжтой гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлсэн юм. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаагаас өмнө нь тодруулахад "Нийслэлийн өмчид байсан "Хангарьд" ордныг төрийн өмчийн Улсын дээд шүүхэд шилжүүлсэн.Ингэхдээ улсын бүртгэл дээрх 13.7 тэрбум төгрөгийн үнэлгээгээр шилжүүлэх саналтайгаар НИТХ-аар дэмжсэн юм. Хуулиараа нийслэлийн өмчийн эзэн нь НИТХ байдаг.
Энэ барилгыг хувьчлах, арилжаалах зорилгогүй учраас улсын бүртгэл буюу балансын үнэлгээгээр орон нутгийн өмчөөс төрийн өмч рүү шилжүүлсэн гэсэн үг. Цаашид барилгын зах зээлийн үнэлгээг нэмэх боломж журмаараа Улсын дээд шүүхэд бий. Холбогдох шийдвэрээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн" гэдгийг хэлж байлаа. Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Тэнэглэл
Зөв
Хаха
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Буруу
Баярлалаа!
NEWS.mn
Мэдээллийн эх сурвалж
Нэргүй 2025-04-01 202.9.41.44
Бүх шүүгч нарыг дахин аттестачлах хэрэгтэй. Авилгал авдаг луйварчдын талд ажилладаг дээд шүүхийн шүүгч нар байдаг гэж иргэн би хувьдаа боддог. Дээд шүүхэд яагаад салхи оруулахгүй байна вэ. Олон жил буг болсон шүүгч нар бусдад яагаад боломж олгохгүй байна вэ
Физдись 2025-04-01 202.9.46.169
татан буугдмар хувхай хулгайчууд
Нэргүй 2025-04-01 59.153.113.9
Улсын дээд шүүх байшингаа сайжруулахаас урьтаж шүүгчдээ САЙЖРУУЛМААР юм даа.
Нэргүй 2025-04-01 66.181.186.80
дээд шүүхийн байранд давах орох бол чингэлэтйг нүүлгээд байрыг нурааж цэцэрлэг болгооч дээ
Нэргүй 2025-04-01 66.181.186.80
зөв шүү ямар ч улсын шүүх төрөөс илүү л байх ёстой хичнээн хэл амтай ч гэсэн шүүх л зөв шийдвэр гаргана тэр дундаа улсын дээд шүүхэд багцаа бий шүү
зочин 2025-04-01 66.181.166.196
Монголын ялзарсан шүүх ордонд орлоо гээд ч сайжрахгүй ээ, харин ч бүр дордож мэдэх, ер нь энэ шүүх тогтолцоонд их цэвэрлэгээ хийхгүй бол болохгүй болоод удаж байна даа
сонгогч 2025-04-01 202.9.46.90
Улсынхаа эсрэг ажилладаг шүүхийн хэрэг алга даа…………..татан буулгавал таарна……..
Нэргүй 2025-04-01 202.9.40.38
Байшн сав солиод сайжрах уу. Наад байшин чин шүүх бхад таархгүй.
зочин 2025-04-01 139.5.216.134
Шүүх хурлын танхим багтаамжгүй байна гээд байгаа анхан шатны шүүхүүдээ ийм багтаамжтай байранд оруулдаггүй юм уу?
Ядахдаа ядарсан иргэд шүүх хуралдаанд орох боломжтой болно. Дээд шүүх бараг хурал хийхээ больсон биз дээ.
Тэгээд ч Дээд шүүхэд хангалттай том байр байж л байна. Ард түмнээ бодно гэж байхгүй.