"Боомтын үйл ажиллагаа саатсанаас болж экспорт гацаагүй"

"Боомтын үйл ажиллагаа саатсанаас болж экспорт гацаагүй"

"Боомтын үйл ажиллагаа саатсанаас болж экспорт гацаагүй"

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр салбаруудын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгаас боомтын салбарын асуудлаар тодрууллаа.


Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга:

-Боомтын асуудал Засгийн газрын тэргүүлэх чиглэл болоод дөрөв дэх жил рүүгээ дөхөж явна. Манай салбарын хувьд төлөвлөж байсан ажлууд ахицтай явсан. Гэсэн ч төрөл бүрийн шалтгаанаас болж экспорт гацсан, зогссон асуудлууд бий. Тэгэхээр дунджаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна гэж ойлгож болно. Боомтын сэргэлтийн хүрээнд, ажиллаж байгаа боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтууд руу тавигдах авто зам, төмөр замын дэд бүтцүүдийг барьж, байгуулах гэдэг үндсэн зорилт байдаг. Энэ зорилтуудын хүрээнд тодорхой үр дүн гараад явж байгаа. 2025 онд багтаад хоёроос гурван боомтын үйл ажиллагаа өргөжиж, дэд бүтцүүд баригдаж дуусахаар байгаа. Тухайлбал, Увс аймгийн Боршоо боомтын үйл ажиллагаа 2024 онд бүрэн ашиглалтад орсон. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг боомтын ажил тодорхой хэмжээнд дууссан. Тодруулбал, Алтанбулаг боомтын зорчигч тээврийн терминал энэ зургадугаар сард багтаж дуусна. Цаашлаад Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомтууд дээр бүтээн байгуулалтын ажлууд бүрэн явагдаж, тодорхой төслүүд дууссан үзүүлэлттэй байна.

Боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд зураг төсөл, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг хийх шаардлагатай байдаг. Тэгэхээр бид төлөвлөсөн боомтуудын бичиг баримтыг бүрэн бэлтгэж дууссан. Үүний үндсэн дээр цаашлаад төсөв, хөрөнгө оруулалтын асуудал, зээл тусламжаар боомтуудыг өргөжүүлэх асуудал яригддаг. Бид боомтуудын эрх зүйн орчныг тодорхой болгох замаар боомтын бүтээн байгуулалтад хувийн хэвшил хөрөнгө оруулаад ажиллаж болдог эрх зүйн орчныг бүрдүүлэхээр УИХ-д хуулийн төсөл боловсруулаад оруулж байна. Өнгөрсөн хугацаанд хилийн боомтууд дээр дамжиж хийгдэж байгаа худалдаан дээр эрс өөрчлөлт гарсан.

Гэхдээ зарим хоцорсон ажлууд бий. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Бичигт боомтын ажил 17 орчим хувьтай явж байгаа. Энэ нь тухайн боомтын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компанитай холбоотой. Дээр нь улсын төсөвт сууж тавигдах ёстой байсан зам 2-3 жил төсөвт сууж чадалгүй, хэрэгжих бололцоогүй болсон. 2025 оны төсөв тавигдахад Алтанбулаг, Дарханы чиглэлийн дөрвөн эгнээтэй боомтын зам хасагдаж байх жишээтэй. Мөн Гурвантэс сумаас Даланзадгад руу явах зам бас хасагдсан. Тэгэхээр нэгэнт энэ ондоо багтаагүй ажлыг ирэх ондоо яаж багтаах вэ гэдэгт бид анхаарч ажиллах хэрэгтэй болов уу.

Монгол Улсын гадаад улстай хийж байгаа худалдааг аваад үзэх юм бол уур уурхайн бүтээгдэхүүн 90 хувьтай байгаа.

Үүн дотроо нүүрсний экспорт 50-60 хувийг бүрдүүлдэг. Нүүрсний экспорт Хятадын зах зээл дээр гангийн үйлдвэрлэл, барилгын салбарын уналттай холбоотойгоор үнийн уналт явагдаж байгаа. Бид энэ үнийн уналт тогтох байх гэж найдаж байна. Тэгэхдээ энэ үнийн уналт Ковидын өмнөх үеийн түвшин дээр л ирж байгаа. Тэр утгаараа үүнээс доошлохгүй энэ хэвээрээ тогтож чадах юм бол экспорт хэвийн үргэлжлэх боломжтой гэж бид харж байна. Хил дээр үүсч байгаа оочер дарааллыг харвал тогтмол үүсч байгаа зүйл одоогийн байдлаар алга. Өөрөөр хэлбэл боомтын нэвтрүүлэлт дээр өнөөдрийн байдлаар тулгамдсан асуудал байхгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-03-31 76.220.74.140

Энхбаярын тавиул хэр цусалж байна даа.

Avatar

Даваа 2025-03-31 66.181.188.90

Энэ их муу ажиллаж байгаа хүн гэж бодож байна. Хил гаалийн хүнд суртал маш их, боомт шуурхай биш одоо хүртэл ийм л байгаа, хил дээр нүүрс овоорчихсон. Шуурхай зохицуулалт хийх чадваргүй, бас тэгээд нүүрсийг биржийн бус байдлаар зарах санаа цухуйлгаад л байсан шиг санагдаж байна. Энэ чинь нөгөө нүүрсээ хулгайлья л гэсэн хуучны арга барил шүү дээ,жаахан олигтой ажилламаар юм

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.178.129

SEXSEER ANUSXAAX BOOW XXOOD80955877VANXDI80955877

Avatar

лутаа 2025-03-31 66.181.164.23

хаха энэ үхвэл сүнс нь ширээ сандалд шингэж гай болноо, ширээ сандалаа олоод суучихсан байшдээ хэхэх шээс чинь

Avatar

зочин 2025-03-31 66.181.166.196

Энэ Энхбаярын утсан хүүхэлдэй ажил хийдэг юм уу, шантаажаар сайд нэр зүүснээс цаашгүй, эзэндээ л үйлчилдэг байх даа

Avatar

Aлавч 2025-03-31 202.9.46.169

үхсэн шээдэс, боомтын сэргэлт гэж ямар юм байдын, нөгөө наран сэвстэй ч билүү саран чацгатай ч гэлүү тэрийгээ сэргээн ажиллуулхаа хэлээд байгаамуу хаашаа юм намбар хулгайчийн 6оовны гөхүүр

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж