"BTS" хамтлагийн шүтэн бишрэгчдэд зориулсан арга хэмжээний үеэр нэгэн япон эмэгтэй хамтлагийн гишүүн Жингийн хацар дээр үнссэн нь буруутаж, байцаалтад дуудагдсан. Тэгвэл тус эмэгтэйн мөрдөн байцаалтын ажиллагааг түр түдгэлзүүлснийг Өмнөд Солонгосын Сөүл хотын Сонгпа цагдаагийн газар өнөөдөр /2025.03.31/ мэдэгдлээ. Эмэгтэй мөрдөн байцаалтад өөрийн биеэр иртэл хэсэг хугацаа шаардагдах тул ийм шийдвэр гаргажээ.
Эл үйл явдал өнгөрсөн оны зургадугаар сарын 13-нд буюу түүнийг цэргээс халагдсаны маргааш болсон. 1000 шүтэн бишрэгч оролцсон үнэгүй тэврэлт гэх арга хэмжээний үеэр 50 гаруй насны япон эмэгтэй Жин буюу Ким Сок Жиний хацар дээр үнссэн аж.
Түүнийг олон нийтийн газар бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр байцаалтад дуудсан байна. Сэжигтэн хилийн чанадад хоёр сараас дээш хугацаагаар байгаа тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй тул ажиллагааг түр зогсоох цагдаагийн журам байдаг. Сэжигтэн өөрийн биеэр ирмэгц мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх аж.
"BTS" хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин 18 сарын цэргийн алба хаагаад, өнгөрсөн оны зургадугаар сард халагдсан билээ. Халагдсанаасаа хойш тэр нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ уран бүтээлдээ ч эргэн орсон. Тухайлбал, Жин Парис 2024 зуны олимпийн бамбарын буухиад оролцсоноос гадна "Happy" нэрт анхны цомгоо арваннэгдүгээр сард гаргажээ.
Army 2025-03-31 43.242.241.62
zarim 1g 40+ bs nasnaasaa turuuleed hogshirson 30nas hursen l bl ahmad bloh gd bdag garuud oilgohgui bgaa blhoor tedend zoruilsan ahmadiin medee ih oruulj bdgiinm yaadgiin buh l yumiig shuuj bhiin surtei yum be ntr ugaasaa surtei bjiij urlag soyl ni hogjood bna ooy mnai urlagiin garuud shg bl ugaasaa oilgomjtoi bzdee urlagaar ni ulsiih ni soyliig delhii mdeed bna. mnai urlagaar bl manius ni boon sdar hudalch hulgaich hen ngnii gar hol blson haragdaj bn. zugeer l unshaal ongroldoo
зочин 2025-03-31 66.181.166.196
Хүрээний бузрыг ярьвал барагдахгүй гэдэг шиг, кимчинүүдийн хов живийг бичиж барах уу, кк
Нэргүй 2025-03-31 202.55.188.87
дахиад шүүх л хэрэгтэй эсэргээрээ байсан бол бөөн юм болж байгаа тэгхээр адилхан л байх хэрэгтэй шүү
Нэргүй 2025-03-31 66.181.161.65
20 настай байсан бол юун шүүх, шууд өвөрт нь…
Нэргүй 2025-03-31 144.82.8.213
Сүртэй бүүр
Нэргүй 2025-03-31 202.179.24.213
ЗАЛУУД ИХ Л ТААЛАГДАЖ. ДАХИАД ҮНСҮҮЛМЭЭР БОЛЖ Л ДЭ.ЯДАЖ БАЙХАД ЦЭРГЭЭС ИРСЭНИЙ МАРГААШ БАЙДАГ НЬ … КК
Зочин 2025-03-31 202.179.24.124
Будаач будаач гэхээр сахлаа будав гэж ккк