Засгийн газраас хөгжлийн 14 мега төсөл дотроос нэн тэргүүнд эрэмбэлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын төслийн хэлэлцээрийг УИХ өнгөрөгч долоо хоногт баталсан. Хэлэлцээрийг баталснаар энэ сард боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сардаа багтаан зарлахаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэвлэлийнхэнд дуулгасан юм.
Монголын экспортын гол суваг болсон Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбосноор:
- Боомтын хүчин чадал хоёр дахин сайжирна
- Нүүрсний экспорт 83 сая тонноос 165 сая тонн болж өснө.
- Нүүрсний борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
- Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх зорилт биелнэ.
- Монгол Улсын орлогын албан татварын орлого хоёр дахин тэлнэ.
- Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого арвижна.
- Татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ гэсэн урьдчилсан тооцооллыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас гаргасан.
Тэрчлэн Монгол-Хятадын хамтын ажиллагааны хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг төмөр замаар холбох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх боломжтой болох аж. Товхондоо, 15 жил гацаж, Монголын эдийн засагт олон сая ам.долларын хохирол авчирсан Гашуунсухайтын мухар төмөр замын улс төр, хэрүүл талцлыг ийнхүү мухарлаж байна. Мухар төмөр замуудыг мухарлахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ажлын голыг нуруун дээрээ үүрч гарсан нь бодитой үнэн. Үнэндээ, хамтарсан засгийн ялыг нь АН үүрч, ямбыг нь МАН-ын сайд нар эдэлж яваа нь бас чиг гүтгэлэг болохгүй. Тэгээд ч АН засагт хамтрахаараа ажил хийдэг, МАН аахилахаас цаашгүй байдгийг Дарханы замыг найман жил барьсан ганцхан жишээнээс харчхаж болно.
Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарласан 14 төслийн нэг нь ураны хөрөнгө оруулалтын гэрээ. Францын төрийн өмчит “Орано” компанитай Зөөвч-Овоогоос уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ нь нэг талаасаа эрчим хүчний реформын эхлэл болно. 27 жил гацсан уг төсөл урагшилснаар эдийн засагт 5.2 тэрбум ам.доллар орж ирэхээр тооцоолсон. Эдийн засгаас гадна илүү чухал нь Оюутолгойн дараа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж буй хоёр дахь том төсөл юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хоёр том төслийн нэг болж байна.
Монгол Улс олборлох үйлдвэрлэлээс боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, аж үйлдвэржсэн улс болох том зорилго тавих болсон. Энэ зорилгыг биелүүлж
- “Кокс-химийн цогцолбор”,
- “Нүүрс-химийн цогцолбор”,
- “Зэс боловсруулах цогцолбор”,
- “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”,
- “Жонш баяжмал боловсруулах цогцолбор”,
- “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах үүрэг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц. Туваанд ногдсон.
Монгол Улс шатахууны хувьд Оросоос 96 хувийн хамааралтай. Орос цоргоо хаавал Монгол явгарна, ажил бизнес бүгд тэг зогсоно. Эдийн засаг дампуурна. Хоёр их гүрний дундах жижиг улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа нь үндэсний үйлдвэржилт. Жилдээ 2.6 сая тонн шатахуунд 1.9 тэрбум ам.доллар зарцуулдаг. Тиймээс дотооддоо газрын тосоо боловсруулснаар Оросоос хараат байдал 55 хувиар буурна. Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орсноор 7.5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээд 4.5 их наяд төгрөгийн борлуулалт хийх аж.
Гэх мэтчилэн Монгол Улс шатахууны хараат байдлаасаа гарч чадах эсэх мөн аж үйлдвэржсэн улс болох үгүй нь Ц.Тувааны эр зориг болон ухаанаас шалтгаалахаар болж байна. Гээд хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Ц.Туваан Монголын аж үйлдвэржих гол амбицыг ажил хэрэг болгоно гэж бас чамгүй амбицлаж байх шиг!
Харин стратегийн ордын 34 хувийг төрд авах асуудалд түүний өгсөн тайлбар нь "Монгол Улс хууль засагладаг орон. Түүнээс биш хэн нэгэн дарга засагладаг орон огт биш. Энэ утгаараа хуульд яаж заасан байна, асуудал түүгээр шийдэгдэх ёстой" гэх хариулт. Үүгээрээ тэр Засгийн газрын БЭТ Ж.Батзандангаас өөр бодолтой болохоо ч харуулсан байдаг.
Б.БАТ
Нэргүй 2025-03-31 202.126.91.145
Өөрийнхөө биеийг зөв авч явах чадваргүй( замбараагүй тарган) энэ хүн Монгол улсын үйлдвэржилтийг урагшлуулж чадах болов уу!!
Нэргүй 2025-03-31 66.181.160.52
ТУВААН НҮҮРС ТЭЭВЭРЭЭС АВИЛГА АВСАН УУ
Нэргүй 2025-03-31 202.9.46.69
нефтийн vйлдвэр барьсаар байтал хар х***а хамаг нефтийг сороод дуусна лалрын х***а устаасай
Нэргүй 2025-03-31 66.181.187.100
Одоохондоо зоригтой зүрхтэй овоо л цовоо ажиллаж бна. Оросын дарамт мэдрэгдээгүй л байгаа юм байх. Тэд нар дайн хийгээд манайхыг анзаарахтай мантай хөгөө хөлдөө чирж явна. Энэ хооронд нь гяоалзуулах хэрэгтэй шүү !!!
Амжилт хүсье !
Нэргүй 2025-03-31 66.181.191.193
ха ха өлөн туваан ажил хийж гийгүүллээ юу.
Огцор 2025-03-31 202.9.46.169
АН засгаас зайл. МАН+ ХҮН+ Номгүйбаяр гурав нийлж засаг барисан нь дээр.
зочин 2025-03-31 66.181.188.31
Одоогийн засгийн газарт орсон АН бусад намын нөхөд бусадтайгаа хэл амаа ололцоод,сонгогчдод өгсөн амлалтаа хэрэгжүүлэх гээд бололцоогоороо зөв ажиллаж байна, Энгэж ажиллах нь улс орны хөгжлийн батлагаа болно, Зөв жишиг тогтооно, Зөв юмыг дэмжих хэрэгтэй
Нэргүй 2025-03-31 66.181.161.65
Шаалганы 14.
Нэргүй 2025-03-31 66.181.182.62
Гал авч ажилладаг л хүн шиг байна
Нэргүй 2025-03-31 202.126.91.44
Сайн байна Туваан ажил хийж байгаа шүү
Нэргүй 2025-03-31 202.126.91.128
Эдгээр нь зээл авах амбицууд юм.
Нэргүй 2025-03-31 139.5.218.180
uhsen ambits bhav dee danhiin lalruudad
рто 2025-03-31 202.72.245.121
далан худалч
Нэргүй 2025-03-31 202.55.191.194
Нүүрсний экспорт 83 сая тонноос 165 сая тонн болж өснө.
Нүүрсний борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх зорилт биелнэ-хэрэв ийм өсөлт гарах басан юм бол 10-15 жилийн өмнө яагаад хийгээгүй юм бэ. Энэ хэмжээний хохирол учруулж гацааж зогсоосон хүмүүстээ ямар хариуцлага хүлээлгэх вэ ингээд зүгээр яваад байх уу
Нэргүй 5 цагийн өмнө 64.119.31.34
82 сая тонноор нэмэгдээд бхд 1.5 хан тэрбумаар нэмэгднэ. Нэг тонн нь хэдэн доллар юм вэ
сдө 2025-03-31 122.201.31.105
энэ засаг чадахгүй ээ