"Ноолуураа тэрбум доллар бүхий бүтээгдэхүүн болгоно"

"Ноолуураа тэрбум доллар бүхий бүтээгдэхүүн болгоно"

"Ноолуураа тэрбум доллар бүхий бүтээгдэхүүн болгоно"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2025.03.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Төмс, хүнсний ногооны тариалалтад онцгой анхаарна. Жилдээ 65 мянган тонн импортын ногоо орж ирж байгаа ч хэмжээ нь тасралтгүй багасч байгаа. Төмс, хүнсний ногооны ургацын хэмжээ тасралтгүй өсч байна. Хамгийн өндөр үзүүлэлт хүнсний ногоон дээр гарч байна. Малын 6-8 төрлийн шинэ тэжээлийг өргөн хэмжээнд тарина. Өнгөрсөн жил 100 гаруй мянган га талбайд тэжээл тарьж, 270-аад мянган тонн ногоон тэжээл бэлтгэсэн. Энэ өвөл мал аж ахуйн салбарт бэрхшээл гарахгүй байгаа суурь нь тэжээлийн бааз нэмэгдсэнтэй холбоотой. Махны үнэ, экспорт гээд олон зүйл тогтвортой байгаа цааш шалтгаан нь тэжээлийн нөөцийг сайтар бүрдүүлсэнтэй холбоотой юм. Ийм зорилтуудыг хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд техникийн бэлэн байдал чухал. Шаардлагатай үр, бордооны асуудал чухал. Өнгөрсөн 10 хоногт хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа гээд салбар тус бүрээр техникийн зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Нэгдсэн зөвлөгөөнийг бас хийж, газар тариалангийн салбарыг мал аж ахуйтай төгс хослуулах, хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ дэмжих "Цагаан алт" болон "Хүнсний хувьсгал"-ыг дэмжих Атрын IV аяныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлалаа.

Мал аж ахуйн гаралтай түүхий эд хязгаарлагдмал нөөц буюу үнэтэй зах зээлд ордог. Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг дангаараа гаргана. Хонины тоо толгойгоор Монгол хамгийн олон хоньтой 14 дэх орон. Манай бүтээгдэхүүний суурь нөөц сайн. Бид энэ салбарт амжилттай өрсөлдөж, том тоглогч байх ёстой. Ноолуурын экспорт 404 сая ам.долларт хүрсэн. Дэлхийн зах зээлд 2.7 тэрбум ам.долларын бизнес явагдаж байна. Бид 404 сая ам.доллараа ойрын хугацаанд нэг тэрбум ам.доллар бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох боломжтой. Та бүхэн санаж байгаа бол ноолуураа  анх түүхийгээр нь гаргадаг байсан бол дараа нь 100 хувь угаах зорилт тавьсан. Жилдээ 25-30 саяд ямаан сүргийг өсгөж байна. Энэ нь 8500-10.000 тонн түүхий ноолуур жил бүр дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой. Түүхий ноолуураа угаахаар 7000 тонн ноолуурынхаа 80 хувийг экспортод хийж, 20 хувиар нь утас хийдэг байсан. Одоо бид 100 хувь ноолуураа самнах зорилт тавьж байгаа. Ингэхээр угаасан 7000 тонн ноолуур нь 5000 тонн цэвэр бүтээгдэхүүн гаргаж эхэлнэ. Самнасан ноолуур дэлхийн зах зээлийн гол бараа байдаг. Бид ноолуураа самнаж гаргахын тулд өнөөдрийн байдлаар 12 мянган тонн хүчин чадлыг суурилуулж дууслаа. Одоо бид ноолуураа угааж, самнаж чадаж байна. Энэ хооронд 250 сая ам.долларын нэмүү өртөг, ажлын байр, орлого Монголд үлдэж шат ахиж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-31 202.126.88.141

Ёстой зөв. Бид ноолууртаа нэмүү өртөг нэмж самнах нь хамгийн зөв. Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2025-03-31 103.212.162.179

ямар ч мэдлэг боловсролгүй хүн сайд хийхээр яаж энэ улс хөгжихийн дэлхийн шившиг!!

Avatar

Нэргүй 2025-03-31 202.9.46.69

мал минь бvтээгдэхvvн хийх хэрэгтэй хар хятадад золбин гаминд зvгээр худалдаад ямар ч ашиггvй

Avatar

Зочин 2025-03-31 107.140.53.245

Энэ гишүүн өөрөө мал аж ахуйн бизнес эрхэлдэг хүн, тийм болхоор л энэ салбарыг урагшлуулах нэрээр өөртөө боломж л хайж яваа гэж би 200% итгэлтэй байна.

Avatar

Шагдар 2025-03-31 202.55.188.83

үхсэн бас

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.191.193

ха ха попрон гэж үүнийг л хэлдэг байх

Avatar

зочин 2025-03-31 14.1.81.95

ЖДҮ чин шүү дээ амаараа их юм хийнээ

Avatar

Огцор 2025-03-31 202.9.46.169

тэр ноолуурыг чинь хyжаа ченжүүд хамж аваад дуусдын, монгол ноолуурын компаниуд эргэлтийн хөрөнгө мөнгө төгрөг байхгүй тул ялагдаад ямар ч түүхий эд цуглуулж чаддаггүй. татварынхан малчдаас нөат ийн баримт нэхэж тэнэгтэнэ, xужаа ченжүүдээс авилгаа аваад юун татвар матвар. ийм л байна даа буурал жидүүчин хулгайч минь

Avatar

Шударга Иргэн 2025-03-31 139.5.218.156

МАН их зөв хүнээ сайд болгожээ, ХАА мэддэг хүн хийх ажлаа мэддэг, зорилго нь тодорхой энэ хүнийг дэмжээд жаахан ажил хийлгээд авахсан. Өмнөх хэдэн ХАА сайд нэртэй хулгайч луйварчид нь салбарыг жинхэнэ самарч хулгайлж луйвардаж самарч2 дадлага курс хийж байгаад зайлсан шүү.

Avatar

Хулгайч 2025-03-31 202.9.46.169

эцэг нь армийг идцэн хулгайч, энэ өөрөө ямар ч мэргэжилгүй орос хэл ч байхгүй цэргийн дээдийн хулгайч шдээ, тэгээд бас ждү-гээс 950 саяыг хусчаад зээл авч болдоггүй юмуу гэж ардыг доромжилсон, хүрэлсугын сосээд болохоороо сайд гээд щааж яваа юм, энэний эдийн засаг үйлдвэрлэл аж ахуй экспорт импорт зах зээлийн эдийн засаг мэддэг гэж юу байхав

Avatar

зочин 2025-03-31 202.126.91.145

;дарханыг эзэлчихсэн хулгайч

Avatar

Нэргүй 2025-03-31 202.131.236.22

Энхбаяр өнөөдөр яриад байсан шинээр нэмэгдсэн 300 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг харуулаач

Avatar

Нэргүй 2025-03-31 139.5.219.49

яг зөв.
Эхлээд түүхий идийн экёпорт, дараа нь угаасан ноолуур, тэгээд зөвхөн утас, даавуу гэх мэтээр шатлалаар НЭМҮҮ ӨРТӨГИЙГ НЭМҮҮЛЭХ нь Монгол улсад үлдэх ашиг нь нэмэгдэнэ.

Avatar

иргэн 2025-03-31 62.55.205.86

Ганц юм үйлдвэрлэж, баялаг бүтээж байгаа салбар нь ХАА. Маш бүтээмж муутай, хэдэн малчид амьдаралаа өөрийн хөдөлмөрөөр залгуулж байгаа, бусад нь нүүрс, алт зэсээ зарж амь зогооцгоож байна. Энэ Төрийн албаны данхар бүтэц, халамжийн буруу бодлогоо анхаараач ээ.

Avatar

Нэргүй 2025-03-31 202.126.91.128

Попорж байна. Дараагийн сонгуулиа бодож байгаа биз.

Avatar

Зочин 2025-03-31 103.145.234.48

Ноолуур тэрбум доллар болох боломж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж