BFA: Азийн хөгжлийг ахиулахад Монгол нэгдэнэ

BFA: Азийн хөгжлийг ахиулахад Монгол нэгдэнэ

BFA: Азийн хөгжлийг ахиулахад Монгол нэгдэнэ

Сүүлийн хорин жилийн хугацаанд өмнөд бүсийн улс орнууд дэлхийн эдийн засгийн бараг 80 хувьд хөрөнгө оруулж, өсөлтийг дэмжих гол хөдөлгүүрийн үүргийг гүйцэтгэжээ. Энэхүү өсөлтийн талаар Хятадын Хайнань мужид жил бүр болдог “Боаогийн Азийн чуулга уулзалт”-д /BFA/ онцлон тэмдэглэхээр 1000 гаруй төлөөлөгч, өндөр албан тушаалтан хүрэлцэн ирж, дараа дараагийн алхмын талаар ярилцсан юм. Чуулга уулзалтын үеэр хэлэлцүүлэх өрнөж, салбар бүрийн мэргэжилтнүүд хамтын ажиллагаа, бие даасан байдал, хүртээмжтэй хөгжлийг онцлон, дэлхийн өмнөд бүсийг шинэчлэх олон янзын арга замыг судалжээ.

Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Өөрчлөгдөж буй ертөнц дэх Ази: Хамтарсан ирээдүйн төлөө” уриа дор болж өндөрлөсөн бөгөөд олон талт, хэтийн төлөвийг харсан хөтөлбөрийг дэвшүүлж, том дүр зураг, өсөлтийг дэмжих, ирээдүйг, шинэ хөдөлгөгчдийг тодорхойлох зэрэг асуудлыг хөндсөн юм.

“BFA”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жүн хэлэхдээ, “Энэ удаагийн чуулга уулзалтаар олон талт үзлийг тууштай баримталж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулах, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, инновацид тулгуурласан өсөлтийг баримтлах, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлж, сорилт бэрхшээлийг хамтаар шийдвэрлэхийн тулд яриа хэлцэл, солилцоог дэмжих зэрэг таван чиглэлээр нийтлэг ойлголтод хүрсэн” гэлээ. Азийн орнуудыг хөгжлийн зорилгодоо хүрэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой “BFA” нь төрийн бус, ашгийн бус олон улсын байгууллага юм. Энэ хүрээнд ч улс орнууд найрсаг харилцаа, олон талт салбарын түншлэлийг тогтоох чухал хэлэлцээр хийгдэх тохиолдол бий.

ЦАГ ҮЕЭ ОЛСОН ХЭЛЭЛЦЭЭ

Тодруулбал, Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд Дин Шюэшян гуравдугаар сарын 26-нд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон Микронез улсын дэд ерөнхийлөгч Арен Б.Паликтай уулзаж, хамтын ажиллагааны шинэ үүд хаалгыг нээсэн юм. Дин Шюэшян энэхүү уулзалтын хүрээнд Микронез улстай Хятад улс хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэнгисийн экологийн системд голчлон анхаарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөртэй уулзахдаа хоёр орны харилцааг цаашид идэвхтэйгээр хөгжүүлэх, иргэдийн харилцан хүсэл эрмэлзлийг хөхүүлэн дэмжих үйл ажиллагааг ахиулахаа онцлон тэмдэглэсэн байна.

Дэлхийн эдийн засаг хэрхэх нь тодорхойгүй болж буй өнөө цагт Монгол Улс тодорхой санал, шийдлийг дэвшүүлж, санаачилгатай байх талаар Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр өмнө нь уриалж байв.

Саяхан гурав дахь хөршийн хоёр дахь хөрөнгө оруулалтыг дэмжиж, хойд хөрштэй Евро-Азийн эдийн засгийн хөгжлийн худалдааны урьдчилсан нөхцөлийг сайжруулсан Монгол Улсын хувьд урд хөрштэй илүү нээлттэй, хөгжлийг ахиулах саналыг дэвшүүлсэн нь Боао чуулга уулзалтын онцлон үйл явдлын нэг боллоо.

Өмнөх удаад Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны удирдлагууд Монгол Улстай нээлттэй хилийн боомтын ажиллагааг эрчимжүүлэх талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л. Гантөмөр мөн адил хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх саналыг Динг Шюэшянд дэвшүүлж, амжилттайгаар дэмжигдсэн.

Мөн эрчим хүч болон бусад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны паркийг хамтран хөгжүүлэх саналыг дэвшүүлсэн нь Хайнань мужийг импорт, олон улсын худалдааны чөлөөт бүс болгох Хятадын томоохон зорилготой нийцэж буй “цаг үеэ олсон” үйл явдал гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үзэж байна.

Учир нь Боао чуулганы үеэр Хайнань муж хэрхэн Ази тивийн эдийн засаг, импорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан болон одон орон судлалын чухал төв болж буйтай 60 гаруй орны 1500 төлөөлөгч танилцсан. Мөн чуулга уулзалтын зохион байгуулалтад МҮХАҮТ-ийн Хятад дахь хамт олон амжилттай оролцож, олон улсын төлөөлөгчидтэй хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ түншлэл тогтоох, импорт, экспортын гарцыг нэмэгдүүлэх арга замыг судлахыг зэрэгцээ өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийжээ. БНХАУ дахь МҮХАҮТ-ын төлөөлөгч Б.Тодмөр хэлэхдээ, "Манай улс Боао чуулганыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан.

Хамгийн анхны чуулга уулзалтад зөвхөн гишүүн орны төлөөлөгчид оролцсон байдгийн нэг нь Монгол Улс юм.

Тиймдээ ч Ази тивийн цаашдын хөгжилд анхдагч гэдэг утгаар Монгол Улс идэвхтэй оролцож буйг энэ удаагийн чуулга уулзалт харуулж чадсан" гэв.

САНСАР СУДЛАЛЫГ ДАРААГИЙН ТҮВШИНД

Шинжлэх ухаан, одон орон судлалын салбарыг жишээ татвал, Хайнань муж нь Азийн төдийгүй Хятадын хамгийн анхны пуужин хөөргөх томоохон баазтай. Уг бааз нь сүүлийн үеийн өндөр технологиор тоноглогдсон байх бөгөөд сарны харанхуй тал болон ангараг гараг дээр амьдрал байгаа эсэхийг судлах сансрын роботыг илгээсэн талаар мэдээлж байсан билээ.

Мөн гуравдугаар сарын 30-нд шинэ харилцаа холбооны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд илгээхээр пуужин хөөргөсөн юм.

Энэхүү бааз нь албан ёсны тойрог замын туршилтын төв бөгөөд экватороос хойд зүгт 19°-т байрлах нам өргөрөгтэй газар учир илүү том, хүнд пуужинг хөөргөх бүрэн боломжтой. Эх газрын хөөргөх байгууламжаас ялгаатай нь уг бааз нь далайн боомтоор хүрээлүүлэгдсэн тул пуужинд шаардагдах тоног төхөөрөмжөөр гачигдах зүйлгүй. Түүнчлэн, пуужин хөөргөх талбай нь өргөжин тэлэх боломжтой, үйл ажиллагааны зардал багатай, зохицуулалт харьцангуй бага байдгаараа урт хугацааны хөгжил, олон улсын хамтын ажиллагаа явуулах таатай нөхцөлтэй гэж үздэг.

Хайнань арлаас хөөргөх бааз нь эргээс 10 км зайд байрладаг бөгөөд задгай далай дээгүүр хөөрдөг тул ямар нэгэн гэмтэл гарч, хэлтэрхий уналаа гэхэд газар дээр осол гаргах, эд хөрөнгийг сүйтгэх магадлалыг бууруулдаг

“Wenchang Aerospace Supercomputing Smart Technology”-ийн дарга Еши Ян хөөргөх бааз, компьютерын төвийн онцлог шинж чанарыг онцлон тэмдэглэхдээ, “Олон улсын суперкомпьютерын төвүүдтэй харьцуулахад Вэнчан суперкомпьютерын төв нь тэдэнд шаардлагатай мэдээллийг нь олж өгдөг. Өөрөөр хэлбэл манай байгууллага бусд улс орны сансар судлалын төвүүдийн эх сурвалж гэж хэлж болно. Бид мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, өгөгдлийг ашиглахаас эхэлдэг" гэсэн юм.

Тэрбээр мөн Хятад улс дэлхийн сансрын салбарт ахиц дэвшил гаргаж буйг дурдсан. "Хятадад сансрын технологи хурдацтай хөгжиж байна. Бидэнд энэхүү дэвшилтэт технологийг ашиглах олон хувилбар бий. Хятадын зах зээлд асар их эрэлт хэрэгцээ байгаа. Тиймээс энэ спектрийн дагуу Хятадын сансрын салбар ойрын жилүүдэд дараагийн түвшинд хөгжинө гэдэгт би итгэж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.184.167

Тооромсог монгол юу гавиа аж даа .

Avatar

y; 2025-03-31 172.59.224.135

Erunxuilugcjidt

Avatar

glkomandzbworkeruun -no Englishm; 2025-03-31 172.59.224.135

yarultsax

Avatar

-munguun,GUiLAGCHiN tsarait oryylgyi baixkni#; 2025-03-31 172.59.224.135

yun oims bandaash, gologdsonoo aziryy,gantumur jooxon yumtai.

Avatar

Оймс 2025-03-31 202.9.46.169

эхлээд оймс бандаашиг подвоолкоо өөрсдөө оёод өмсч чаддаг болж байж дараа нь тив дэлхийн хөгжил дэвшилд хошуу нэмье.

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.191.58

oims hiilgeed l baigaa shuudee

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.176.97

Тэрийг танай нутгийнхан хийх ёстой юмаа

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.161.65

Шавар болохгүй л бол барав.

Avatar

Нэргүй 2025-03-31 202.126.91.128

Монголчууд өөрсдөө өнгөт арьстан биш юм шиг бусад өнгөт арьстнуудыг дорд үзэж, зөвхөн цагаан Америкчуудыг таалдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж