Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг энэ тэмцээнээс гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзлэв.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Энхжин мөнгө, 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ц.Цогбадрах, 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар мөнгө, 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн нар хүрэл медалийн тавцанд гарлаа.

Тус тэмцээнд үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцсон гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Нэмж мэдээлэл хүргэхэд, Монголчууд чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс анхлан медаль хүртсэн нь 1989 он. Япон улсад болсон тус тэмцээнээс 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртсэн бол 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв. Монголын чөлөөт бөхийн баг 1979 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилүүдэд медальтай ирсэн билээ.
зочин 2025-03-31 66.181.166.196
Бараг заалны барилдаан бүрт л явж байдаг, бөхийн өргөөний буг болчихсон шахуу нөхөр л мөнгөн медаль тууж байх, энэ нөхрийн бэлтгэл гэж мэдээж шальтай юм байхгүй ш дээ, тэр тусмаа шинжлэх ухааны үндэслэлтэй, системттэй энэ тэр гэгддэг бэлтгэл бол түй ч байхгүй нь ойлгомжтой, тэгэхээр энэ ААШТ гэдэг тэмцээн нь ч тэр, манай шигшээгийн мундаг2 дасгалжуулагчдын сүржин2 бэлтгэлүүд энэ ч тэр аль аль нь олигтой эд биш бололтой, хөөрхий
зочин 2025-03-31 66.181.166.196
ДАШТ-д бол яваад бараг хэрэггүй юм биш үү, ер нь тэгээд одоо бөх барилдаж улсын нэр гаргадаг ч гэж юу байх вэ, дэлхий ийм спорт байдгийг бараг мэдэх ч үгүй гэхэд болно ш дээ, хувь тамирчны медалийн цуглуулга л баяжихаас улс оронд ямар ч хэрэггүй, зарлага л нэмэгдэхээс өөр юмгүй
Зочин 2025-03-31 76.220.74.140
Чамлахаар чанга атга гэж. Яахав чадлынхаа хэмжээнд барилдлаа. Цаашид багш дасгалжуулагч,тамирчид хэн хэн нь илүү хичээж өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна.
зочин 2025-03-31 66.181.180.86
АЗИД ХҮРЭЛ ГОЛДУУ АВЧ БАЙГАА БОЛ ДЭЛХИЙД СУРАГГҮЙ ЮМ ШИВ ДЭЭ
Нэргүй 2025-03-31 202.9.41.92
Байгалийн баялг орлого ард түмни мөнгө төсв нэрээр шаачн 35 их наяд яаасн х***а манж түрүүний бөөс зулбасгууд хулгай шаасн. Хулгайг илрүүлж тасдэ зогсоо