Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 185 тохиолдол бүртгэдсний дийлэнх хувийг 10-14 насныхан эзэлж байна. Батлагдсан тохиолдын 120 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 14 иргэн гэрээр эмчлүүлж байна. Хавьтал болсон 7220 тохиолдол байгаа бол сэжигтэй 141 тохиолдол бүртгэгдээд байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Нэргүй 2025-03-31 59.153.112.54
Вакцинтай хүүхэд яагаад өвдөөд байна аа
Нэргүй 2025-03-31 202.126.90.157
Мнголын уул уурхайн баялагыг 35 жил бүхлээр х***а манж хог хулгайлж цуслсн алсуура хужаагууд хулгайлж цөлмсн. Худла тэр энэ гэхгүй углуурга-р тасдх ёстой. Заль шүү хэн хэнгүй хулгайг тасдх ёстой.