Улсын Их хурлын чуулганы ээлжит хуралдаан өнгөрсөн Баасан гаригт /2025.03.28/ болсон ч сайд нарын ирц хангалтгүйгээс ирэх долоо хоногт хуралдахаар болсон. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайд нарын ирц хангалтгүй байгаагаас гишүүд асуулт асууж, хариулт авахад хүндрэлтэй байна. Сайд нар гадаад томилолттой, зарим нь огт хэлж мэдэгдэхгүй алга болсон шалтгаануудаас болж, гишүүдэд өгч буй хариултууд хангалтгүй байна. Тиймээс ирэх Даваа гаригт хуралдааныг үргэлжүүлнэ гэсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлангийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Тус тайланг хэлэлцэх үеэр Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав,Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8.1 дэх хэсэгт заасан УИХ-ын төсвийн байнгын хорооны 2024 оны тавдугаар тогтоолыг үндэслэн Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудитын дээд байгууллагын олон улсын болон үндэсний стандартын дагуух аудитыг хийж гүйцэтгэн аудитын тайлан дүгнэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн болно.
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүс орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын хүрээнд 47 зорилтыг дэвшүүлж 243 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Хоёрдугаар хавсралтаар Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан есөн зорилго, зорилтын хүрээнд нийт 150 төсөл арга хэмжээг, ТЭЗҮ боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээг, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 88 төсөл арга хэмжээний жагсаалтыг тус тус баталсан байна.
Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тавих шаардлагуудыг тусгасан боловч энэ шаардлагыг бүрэн хангаагүй байна гэсэн юм.
Нэргүй 2025-03-31 202.9.41.92
Нам төр уих зг шүүх цгда прокур толгойд х***а манж битүү эзлцн. Лаларуудыг х***а манжруун далд ор2лаач.
Хөгжие гэвэл БОЛОВСРОЛ-оо ...... 2025-03-31 192.82.66.243
Монголд Хүн бүхэн 12-р анги төгсөх албагүй, Дунд сургуульд сурч байгаа хүүхдүүдийн хэдэн %-г 8 юмуу 9-р анги төгсгөөд Техникумд сургаж Нарийн Мэргэжилтэй болгох вэ гэдэг Төрөөс ЯМАР Ч БОДЛОГО алга….Бүгд л 12 жил сурч, Англи хэл сурч, Алгебр боддог болох гээд бх хэрэггүйдэээ…….Зүй нь бол Дунд сургуулийн хүүхдүүдийн 40-50% нь Техникумд сурах ёстой ба Үнэхээр тал бүрийн Потенциалтайнууд нь Их Дээд Боловсрол эзэмших ёстой.
Нэргүй 2025-03-31 202.9.41.92
Эндүрээд байгаарай х***а хулгайч х***а манж хог шааруудыг зайл2лх цаг аль түрүүн болцн.
Нэргүй 2025-03-31 202.9.41.92
Эндүрээд байгаарай х***а хулгайч х***а манж хог шааруудыг зайл2лх цар аль түрүүн бооцн.
-##- OC 2025-03-31 50.147.160.114
-cpokbtlgt, ybax xyn bny