Казинсын Монгол дахь аялал өнөөдөр өндөрлөх үү?

The League

Казинсын Монгол дахь аялал өнөөдөр өндөрлөх үү?

Казинсын Монгол дахь аялал өнөөдөр өндөрлөх үү?

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын плей-офф тун сонирхолтой үргэлжилж байна. Өдгөө аваргын цомын төлөө дөрвөн баг тунасан бөгөөд хагас шигшээ шатны тоглолтууд төсөөлөөгүй үйл явдалтай, ширүүхэн өрсөлдөөнтэй болж буй. 


Бишрэлт Металл болон SG Эйпс багуудын цувралын хоёр дахь тоглолт өчигдөр/2025.03.30/ болсон бөгөөд тус тоглолтод Эйпс хожсоноор цувралд 2-0 гэсэн харьцаатай тэргүүллээ баталгаажуулав. Энэхүү тоглолтын гол үйл явдал тоглолтын төгсгөлд тохиосон. Ордоны уур амьсгал, талбай дээрх тамирчдын өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, болчимгүй ганц үйлдлээс болж, савнаасаа халив. Улмаар Металлын тамирчид шүүгчдийг эсэргүүцэж, талбайг орхин гарсан ч удалгүй эргэн ирж, тоглолтоо дуусгасан. Тоглолтын дараа хоёр багийн тамирчдын үйлдэл, шүүгчдийн шийдвэртэй холбоотойгоор олон ч маргаан дэгджээ. Одоогоор Монголын сагсан бөмбөгийн холбоо, лигийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Өнөөдөр Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цувралын тав дахь тоглолт болно. Хэрэв Бодонс хожигдвол ДеМаркус Казинсын Монгол дахь аялал өндөрлөнө. Сэлэнгийн баг улиралд чамгүй сайн тоглож, плей-офф эхлэхийн өмнө NBA-ийн бүх одод, олимп, дэлхийн аварга ДеМаркус Казинсыг багтаа авчирсан нь гайхалтай үйл явдал болсон. Түүний ачаар ч хүчирхэг BCH Найтс багийг буулган авч, хагас шигшээд хүрэв. Харамсалтай нь тэдний аялал аваргуудын эсрэг зогсонги байдалд оржээ. Одоогоор цувралд 1-3 гэсэн харьцаатай хожигдож байна.

Хасын Хүлэгүүд ч аварга гэдгээ харуулж, Казинстай Бодонсыг гурван тоглолтод хожчихсон явна. Өнөөдөр цувралыг дуусгаж, дахин финалд шалгарахыг хүсч байгаа нь лавтай. Азид барьц алдаж үзээгүй яваа Казинс Монголын дээд лигт бүтэлгүйтэх үү? Асуултын хариулт өнөөдөр орой тодорхой болно.

Нөгөө талаараа Монголын дээд лигийн чанар, чансаа сайжирсан гэдэг нь харагдаж, ганц тамирчин аваргын хувь заяаг өөрчилдөггүй гэдгийг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XT 2025-03-31 50.147.160.114

cmi;

Avatar

keniy; 2025-03-31 50.147.160.114

yanxangyilagchi mallagch

Avatar

ktotbe prunumaet,pezult byxel byten ylc seg saxusan tenegrel 2025-03-31 50.147.160.114

nicmog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж