ОХУ-ын ерөнхийлөгч Путин Баасан гаригт Украинд түр засаглал байгуулах тухай ам нээсэн билээ. Украины ерөнхийлөгч Зеленскийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дуусах байсан ч дайны цагийн хуулийн дагуу сонгууль зохион байгуулаагүй. Иймд Путин түр засаглал гэдэг үгээрээ Зеленскийн байр суурийг онцолсон гэж үзсэн.
Тэгвэл Зеленскийн удирдлагад үл итгэсэн энэхүү мэдэгдлийг Дональд Трамп шүүмжилж, "тайлбар нь байгаа зөв оносонгүй" гэжээ. Тэрбээр Ням гаригт "NBC" хэвлэлд ярилцлага өгөхдөө "Хэрвээ ОХУ, АНУ хоёр Украин дахь цуст дайныг зогсоох тохиролцоонд хүрч чадахгүй бол, бас энэ нь Оросын буруугаас боллоо гэж би бодох л юм бол тэдний газрын тосонд хоёрдогч тариф тогтоох болно. Та Оросоос газрын тос худалдаж авах юм бол АНУ-д бизнес эрхлэх боломжгүй гэсэн үг. Оросын бүх төрлийн газрын тосонд 25 хувийн тариф ногдуулна" гэв.
Мөн тэрбээр "Путин намайг уурласныг мэдэж байгаа. Гэхдээ бидний харилцаа маш сайн хэвээр. Хэрвээ тэр зөв зүйл хийх юм бол миний уур тэр дороо л гарна" гэжээ.
Путин, Трамп нар энэ долоо хоногт дахин ярилцах төлөвтэй байгаа аж.
Ерөнхийлөгч асан Байден 2022 онд дайн эхэлсний дөнгөж дараахан ОХУ-ын газрын тосны импортод хориг тавьсан. Түүнээс хойш 2023 оны байдлаар Оросын түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний АНУ дахь импортын хэмжээ ердөө 10 мянган баррель болсон.
Трамп Венесуэлд мөн хоёрдогч тариф тогтооно гэж мэдэгдээд буй. Энэ нь Венесуэлээс газрын тос, байгалийн хий худалдаж авсан орнуудад татвар ногдуулсан гэсэн үг. ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний томоохон импортлогчдын тоонд Хятад, Турк, Бразил, Энэтхэг багтдаг. Хэрэв Трамп Венесуэлтэй ижил байдлаар хоёрдогч тарифыг хэрэгжүүлбэл тэдгээр улс хоёрдогч тарифын нөлөөлөлд өртөж магадгүй юм.
Украин дахь дайныг зогсоох нь Трампийн кампанит ажлын хамгийн гол амлалт байв. Энэ хүрээнд тэрбээр албан тушаалаа хүлээж авсан даруйдаа дайтагч талуудтай уулзсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт Орос, Украины талууд далай тэнгист гал зогсоох, эрчим хүчний байгууламжуудад халдахаа зогсоох гэсэн тохиролцоонд хүрсэн билээ.
Зочин 2025-03-31 66.181.180.150
амeрик бараа гэж ац нь байдгийм эд нарыг юуг нь гуйдгийм больнол биз
дайн үргэлжлэх магадлал ихтэй 2025-03-31 14.1.81.130
Дайнд ялагч тодорч өөрийн хүслээ тулгана дэлхийн 1 ба 2 -р дайнд тийм лбайсан.И.Сталин Т.Рузвейлть хоёрын газар нутгийн хуварилалт хийгдсэн.ОХУ ямар ч тохиолдолд одоогийн эзэлсэн газар нутгаа өгөхгүй Оросын ард түмэн түүх В.Путиныг буулт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэргүй 2025-03-31 66.181.190.218
гурвуулаа жомбого
Нэргүй 2025-03-31 202.9.40.124
Жомбого Трамп
Нэргүй 2025-03-31 192.42.116.183
Чи өөрөө жомбого!
Нэргүй 2025-03-31 73.110.118.250
Хоюулаа жомбого
зочин 2025-03-31 66.181.188.31
Хятад, Энэтхэг, Орос,Турк, Бразил,Венесуел ,Канад, Мехсик, болон Европ,ойрх дорнотын орнууд зэрэгт АНУ хилийн энэ их өндөр татвар тогтоож,худалдааны хэмжээгээ багасгаад өөрсдөө амьдарч чадах юм уу, Өөрийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг хангаж чаддаггүй орон, Дотоодод нь ажиллах хүчний зардлаас эхлээд бүх зүйлийн үнэ их,Ихэнх үйлдвэрлэл нь хямт хүн хүч түүхий эд бараадаад гадаад рүү гарсан орон,Ковидын үед олон нэр төрлийн бараа бүр О-ын цаасаар гачигдаж хүнд байдалд орж байсан санагдах юм
Нэргүй 2025-03-31 66.181.184.27
Яая,,,,бас л том амьтан юмаа,,,чи,,,мундаг дүгнэлт хийж байгаамшүү,,,,,
Мөнх 2025-03-31 66.181.191.36
Худлаа үнэн таамаг, хоосон хорлонт санаа бичиж байснаас монголчуудын хувьд хараад сууж байх нь илүү оновчтой.
-thugs,bainguinpd; 2025-03-31 50.147.160.114
## exleedn; -onsar,ssnaptmelp, OC.h tybjnu,De
Нэргүй 2025-03-31 66.181.161.65
Угтаа бол Орос баавгай аль хэдийн Америк бүргэдийн саварт орчихсон тэлчилж байгаа хэрэг шив дээ.
Нэргүй 2025-03-31 185.220.101.23
Бүргэд хэзээ ч баавгай руу довтолдоггүй юм, бүргэд харин жижиг сажиг амьтдаар хоололдог! ккк
Нэргүй 2025-03-31 66.181.184.27
Гях,,,гяхх,,,гяхх,,,2 толгойтой мутант тахиа 3 шүдэт сэрээнд шаагдан,,,,, тамын галд шарагдаж байгаамшдээ,,,баавгай маавгай ч гэх шиг,,,,,
Нэргүй 2025-03-31 192.42.116.183
Еврофашист гаж лгбт тахианууд тэр 3 шүдэт сэрээнд чинь 40 тэрбум доллар өгч үргэлжлүүлэн байлдуулна гэж байсанаа гэнэт Франц Итали хоёр гоомоо тахиа нь татгалзаж зогсоочихлоо, ааааа ха ха ха
Нэргүй 2025-03-31 66.181.184.27
Эмчилгээгүй дебыль нэг ширхэг байхчиньвэээ,,,,