"УИХ-ын гишүүд орлого, зарлагаа тайлагнадаг байх ёстой"

"УИХ-ын гишүүд орлого, зарлагаа тайлагнадаг байх ёстой"

"УИХ-ын гишүүд орлого, зарлагаа тайлагнадаг байх ёстой"

УИХ-ын гишүүн Г. Лувсанжамцтай ярилцлаа.


Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээс таны гол анхаарал хандуулж ажиллах хуулийн төсөл юу байх вэ?

-Олон чухал хуулийн төслүүдийг энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэн батлах байх гэсэн хүлээлттэй байна. Хамгийн нэгдүгээрт, 2021-2025 оны Засгийн газрын чиглэл, ирэх дөрвөн жилийн хөтөлбөр, өнгөрсөн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт үнэлгээн дээр анхаарч ажиллана. Энэ бол маш чухал асуудал. Өмнөх намрын чуулганы үеэр ч  бид үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт, төсөөлөлт, хянан шалгалт, үнэлгээ гэсэн энэ тогтолцоо руу шилжих ёстой гэдэг асуудлуудыг хөндөж байсан. Тиймээс дээрх төлөвлөлт, төсөөлөлдөө нийцсэн байна уу, үгүй юү гэдэг дээр нь маш анхаарал хандуулж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийнхөө хийсэн ажлыг зөв дүгнэж байна уу, төлөвлөгөө нь зөв байгаад, үр дүнгээ зөв хэмжиж чадаж байна уу гэдэг бол бүх хүний анхаарах асуудал мөн. Хоёрдугаарт, Татварын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтөд анхаарч анхаарч ажиллана.  Эдгээр хуулийн өөрчлөлт, зохицуулалт яалт ч үгүй Монгол Улсын нийгэм эдийн засгийн хувьд, ажлын байр нэмэгдүүлэх,төсвийн ачааллыг бууруулах ч байдаг юм уу эсвэл татварын дарамтыг бууруулах, мөн түүнчлэн халамж тэтгэмжийн зөв бодлого руу чиглэх чухал өөрчлөлтүүд орох хуулиуд юм.  Дахиад нэг анхаарах асуудал бол энэ удаагийн хаврын чуулганаар ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэнэ. Дээр хэлсэнчлэн  бид өнгөрсөн хугацааныхаа үр дүнг зөв үнэлсэн байна уу, үгүй юү. Одоогийн байдлаар бол буруу явж  байгаа. Тиймээс ирэх 2026 оныхоо төлөвлөгөөг зөв төлөвлөөд, ирэх намрын чуулганаар төлөвлөгөөндөө нийцсэн төсөвлөлт гэдэг зүйл нь орох ёстой учраас тогтолцооны хувьд алдаагүйгээр хийх ёстой гэж харж байна.

МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүн болоод удаагүй байхад тань хоёулаа ярилцаж байсан. Та тэр үед хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, төлөвлөгөөгөө дагалдуулж төсөв мөнгийг нь уялдуулах эргээд үр дүнг нь хэмжиж болохуйц  байдлаар дүгнэх ёстой гэдэг агуулгыг ярьж байсан. Өнгөрсөн хугацаанд УИХ болоод Засгийн газраас батлан гаргасан төлөвлөгөө, төсөөлөлд дээрх зарчим агуулагдаж чадав уу. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа төсөл хөтөлбөрүүдтэйгээ төсөв санхүүг нь уялдуулж тавьж чадсан уу?

-УИХ-ын намрын чуулганаар 2025 оны төсвийг баталсан. Энэ оны төсвийг хэлэлцэн батлах үед ажлын хэсэг, байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаан дээр 20 гаруй зарчмын зөрүүтэй санал оруулсан нь зөв, үр дүнтэй, үр дүн дээрээ суурилсан, хэмжих бололцоотой төсвийн төсөл болох ёстой гэдэг санал гаргаад олонх санал нь нэгдсэн чуулган дээр дэмжигдсэн. Төсөв өөрөө маш олон шалгуур үзүүлэлттэй. Тэднийг бүгдийг нь засах ёстой. Тиймээс уг өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хийхийн тулд ажлын хэсэг байгуулаад манлайлаад ажиллая гэсэн бодолтой байна. Тэгэхгүй бол Засгийн газар өөрсдөө санаачилгаараа өөрсдийнхөө одоо үнэлгээг гаргах бичиг баримтыг засч залруулахад багагүй хугацаа орох юм шиг санагдаж байна. Тийм учраас УИХ ч  гэсэн энэ тогтолцооны өөрчлөлтийг нь дэмжээд, засч залруулаад, чиглүүлээд явах нь зөв байх. Хоёрдугаарт, ирэх жилүүдийн төсвийн төсөөллийг удахгүй хэлэлцэнэ. Харамсалтай нь, Монгол Улсын төсвийн төсөөлөл гэдэг зүйл ерөөсөө нэр төдий зүйл болчхоод байгаа юм. Бид гаднын орнуудын жишгээр дунд хугацаандаа төсвөө төсөвлөдөг болох ёстой. Тэгж байж томоохон хэмжээний төслүүд дээрээ бодитоор хөрөнгө оруулалтаа төлөвлөөд, төсвөө тавьж,бодитой хэрэгжүүлдэг болох ёстой. Гэтэл яг үнэнийг хэлэхэд манайх төсвөө дагаад төсвийн төсөөлөл нь өөрчлөгддөг.

Тиймээс төсвийн төсөөлөл, төлөвлөлтийг ч мөн голдиролд нь оруулах ёстой гэдэг байр суурийг тогтмол илэрхийлсээр ирсэн. Тиймээс ирэх оны төсвийн төсөөлөл дээр холбогдох байгууллагуудаас ямар шинэчлэл хийж оруулж ирэх бол гэсэн хүлээлттэй байна.

-Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд төсвөө хэмнэе, бүтцээ цомхон болгоё гэдэг асуудлыг ярьж байна.  Гэтэл үйлдэл нь үг ярианыхаа эсрэг байгаад иргэд бухимдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх зарчим руугаа орохын тулд үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт, төсөвлөлт, хянан шалгалт гэдэг үнэлгээний тогтолцоо руу  шилжиж чадах юм бол төрийн хэмнэлт гэдэг зүйл бодитоор бий болно. Ганцхан төлөвлөгөөтэй байя. Тэгэхгүй бол одоо яам болгон дээр бодлогын газартай, нийслэлийн газар болгон дээр бодлогын хэлтэстэй байна. Тэгээд судалгаа хийдэг бас газрууд нь бүгд давхардсан чиг үүрэгтэй байна. Нэг ажлыг олон газар, олон хүн хийж байна. Энэ нь өөрөө том асуудал. Тэгэхлээр нэгдсэн төлөвлөлт, төсөвлөлт гэдэг зүйл рүүгээ шилжих ёстой буюу нэг л төлөвлөгөө баталъя. Тэр төлөвлөгөөгөө орон нутаг нь ч, Засгийн газар нь ч хэрэгжүүлээд явдаг тогтолцоо руу шилжих ёстой. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлангийн талаар УИХ-аар хэлэлцэж байна. Энд нэг асуудал байна. Засгийн газар өөрийгөө эхлээд үнэлж байна. Үндэсний аудитын газар дахиад нэг үнэлж байна. Мөн УИХ-ын Тамгын газраас бас хяналт үнэлгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, гурван газар өөр өөрөөр үнэлж байна. Хэрвээ нэгдсэн хяналт шалгалт үнэлгээний тогтолцоонд шилжих нь зөв. Тиймээс хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол бодлого, төлөвлөлт болон төсвийн бичиг баримтын шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэх ёстой. Тухайлбал, "Алсын хараа-2050" дээр 73 шалгуур үзүүлэлт, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дээр 95 шалгуур үзүүлэлт байгаа бол нэг жилийнх дээр 205 шалгуур үзүүлэлт байна.

Ийм олон шалгуур үзүүлэлт байна гэдэг бол олон төрлийн шугам барьчхаад явж байна гэсэн үг. Олон шугам барьсан хүн энд тэндгүй олуулаа яваад байхлаар ажил нь тарамдаж, төсвийн үргүй зарцуулалт өндөр гарна. Тиймээс нэг л шугамтай болъё. Тэр шугамаараа л хэмжээд явах юм бол бодитоор төсвийн хөрөнгө оруулалт нь үр дүнгээ өгч байна уу үгүй юү гэдгийг хэмжих боломжтой болно.  Энэ тогтолцоо руу шилжихээс нааш төрийн бүтэц, газар, хэлтсүүдийн тоог цөөлөх, нэгтгэх нь өнгөн хэлбэрийн косметик засвар төдий асуудал.

-Чуулганы эхэнд энэ оны төсөвт тодотгол хийх эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. МАН-ын бүлэг дээр Ерөнхий сайд болоод холбогдох хүмүүс мэдээлэл хийсний дараа танай бүлгийн гишүүд төсвийн тодотгол хийхгүй байх асуудал дээр саналаа нэгтгэсэн гэж ойлгосон. Та бүлгийн шийдвэртэйгээ санал нэг байгаа юу?

-Уул уурхайн экспортын орлого төсөвт хэрхэн нөлөөлөхөөс хамаарч төсөвт тодотгол оруулах эсэх асуудлыг хөндөх ёстой. Гааль, Сангийн яам болон Монголбанкны холбогдох албаны хүмүүс одоогийн байдлаар төсвийг тодотгох шаардлагагүй гэсэн дүгнэлтээ танилцуулсан. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж байна. Хоёрдугаарт, намын бүлэгтэй холбоотой асуудлууд сүүлийн үед иргэдийн анхааралд байх шиг байна.  Миний хувьд намын бүлгийн шийдвэрийг бүлгийн бүх гишүүд заавал дэмжих ёстой гэдэг үүднээс асуудалд хандвал ардчилсан нийгэм, олон ургалч үзэл санааг боомилж байгаа хэрэг. Ийм зүйл хэлэлцэн баталбал  хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан, чөлөөт сонгуульт тогтолцоогоос ухарсан үзэгдэл болно. МАН-ын бүлгээс гишүүдийг идэвхжүүлэх зорилгоор үнэлгээ тогтоодог болъё гэж байгааг нь хүлээн зөвшөөрч болж байна. Бүлгийн гишүүд илүү идэвхтэй ажиллах юм бол ард түмэн, улс оронд хэрэгтэй. Гэхдээ гишүүдийн идэвхийг үнэлэх аргачлал нь оноо нэмэх, хасах байдлаар явах нь буруу. Зорилго хэдий зөв байвч, зорилго нь аргачлалаа зөвтгөдөггүй. Тэгэхлээр аргачлал нь дагаад зөв байх ёстой. Бүлгийн гаргасан шийдвэрийг дэмжээгүй бол хасах оноогоор үнэлэх нь гишүүдээ хайрцаглаж байна гэсэн үг.

Яг ийм тогтолцоо руу шилжих юм бол гишүүний нэрээр сонгодог биш намаараа л сонгуульд оролцдог болох хэрэгтэй. Тухайн намаас хэн нэр дэвшиж иргэдийг төлөөлөх нь чухал биш харин тухайн намын бүлгээс ямар шийдвэр гаргах нь чухал болж хувирах нь байна шүү дээ.

Тиймээс ардчиллаасаа ухарсан зүйл битгий хийгээсэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийг оноог дүгнэх асуудлыг бүлгийн удирдлагууд хэлэлцээд хойшлуулах, эсрэг саналтай байгаа гишүүдийн зарчмын зөрүүтэй саналуудыг тусгасны үндсэн дээр дахин хэлэлцэх асуудал яригдсан.

-Иргэдийн нуруун дээрх ачаа хүнд байна. Гэтэл УИХ-ын гишүүдийн тоо олон болсон. Түүнийг дагаад татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах зарлага нэмэгдсэн. Гишүүдийн сарын цалин, урамшуулал, гадагшаа дотогшоо томилолтоор явах асуудал дээр иргэд эмзэг хандаж байна. Гэтэл зарим нэг гишүүн сар бүр зарцуулдаг 20 сая төгрөгийн зарлагын хэмжээг 100 сая төгрөг болгох ёстой гэдэг зүйл ярьж байна. Та юу гэж бодож байна?

-Сар бүр УИХ-ын гишүүнд олгож байгаа цалин, урамшууллын хувь хэмжээг бага байна гэж байгаа гишүүд зарцуулалтынхаа тайланг ил тод гаргачих хэрэгтэй. Юунд зарцуулсан юм, яаж зарцуулсан юм, яагаад хүрэхгүй байгаа юм гэдэг нь тухайн тайлангаас нь харагдах учиртай. Мөн УИХ-ын гишүүд гадаад, дотоодод томилолтоор яваад ирсэн тайлангаа сонгогчдодоо тавих ёстой. Би ийм томилолтод явлаа, ийм асуудал манай хууль эрх зүйн орчин учир дутагдалтай юм байна. Үүнийг хууль санаачлахдаа тусгах ёстой гэх мэтээр сонгогчдодоо явсан, үзсэнээ танилцуулах хэрэгтэй.

Түүнээс төсөв хүнд үед төсөв батлагчид, төсөв захиран зарцуулагчид өөрсдөө хэмнэлт хийхгүй явах нь шударга бус. Хэмнэлтийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдээс эхэлбэл шударга болно. Өөрсдөө хэмнэлт хийхгүй, зарлагаа нэмчихээд иргэдийнхээ нуруун дээр бүх ачааллыг тохож болохгүй шүү дээ.

Нөгө талаар гишүүдэд сар бүр олгож байгаа цалин хөлс, урамшууллыг зах хязгааргүйгээр тэлэх боломж хаана ч байхгүй. Энэ асуудлын эсрэг байр суурьтай байна. Яагаад хүрэхгүй байгаагаа тайлагнаагүй байж нэмж мөнгө тавиулах асуудал ярих нь ямар ч утгагүй зүйл. Хөнжлийнхөө  хэрээр хөлөө жий гэдэг шүү дээ. Миний хувьд үзэл санаа нэгтэй хүмүүстэй хамтарч ажиллах юм бол их хэмжээгээр зардал гаргахгүйгээр ажиллах бүрэн боломжтой гэж хардаг. Бүх зүйлийг мөнгөөр шийдэх боломжгүй шүү дээ.

-Монгол Улсад тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод засаж, сайжруулах ёстой, шийдлээ хүлээж байгаа олон асуудлууд байна. Энэ олон төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн үр дүн хэзээнээс эхэлж бодит өөрчлөлтийг мэдрүүлэх бол?

-Өөрчлөлтүүд хэзээнээс мэдрэгдэх вэ гэдэг нь оршин суугчид өөрсдөө тухайн асуудлаа шийдэх гэж оролцож байгаа эсэхээс л хамаарна. УИХ-ын гишүүд, сайд, хот, дүүрэг, хорооны дарга нар асуудлыг бүрэн шийдэх боломжгүй боломжгүй. Олон улсад ч гэсэн тийм байдаг. Хотын оршин суугаа газрын амьдрах орчны асуудлын 50-60 хувь нь иргэд оршин суугчид өөрсдийн оролцоотойгоор шийддэг. Ямар ч баатар тэнд гарч ирээд нэмэргүй. Иргэд өөрсдөө хэр идэвхтэй оролцохоос л хамаарна.

-Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах талаар олон жил ярьж байна. Гэтэл жилээс жилд нэг улсаас тэр дундаа уул уурхайн нэг төрлийн түүхий эдийн экспортоос хамаарах хамаарал өндөр болж байна.  Энэ байдлыг хэрхэн засч залруулах ёстой юм бол?

-Монгол Улсын  төсвийн орлогын дийлэнх хэсгийг уул уурхай эсвэл одоо банк санхүүгийн томоохон байгууллагууд бүрдүүлж байна. ЖДҮ-ийг өгжүүлэх анхаарал хандуулж шинэ хоршоо хөдөлгөөн ч байдаг юм уу, ЖДҮ-ийг дэмжих сан ч байгуулах гэх мэтээр олон арга хэмжээ авч ажиллаж байгаа ч дорвитой үр дүн гарахгүй байна. Үүнээс дүгнэхэд асуудлаа олж хараад яг үр дүнтэйгээр хөрөнгө оруулалт хийж чадаж байгаа эсэхэд асуудлын гол нь бий.  Миний хувьд асуудлын шийдэл нь хаана байна вэ гэж харж байна вэ гэхээр барилгын салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалтын тогтолцоо дутаж байна гэж үзэж байна. Бүтээн байгуулалтын салбар гэдэг бол олон улсын жишгээр нийт зах зээлийн 20 орчим хувийг эзэлдэг. Гэтэл монголд нийт ААН-үүдийн долоохон хувь нь барилгын салбарт ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 11 хувь нь барилгын салбарт ажиллаж байна. Энэ үзүүлэлтийг 20 хувь болтол нь дэмжиж өгөх ёстой. Үүний үр дүнд ажлын байр нэмэгдэж,  эдийн засгаа солонгоруулах боломж нь нээгдэнэ. Нөгөө талдаа ХАА-н бүтээгдэхүүнийг экспортыг дэмжих ёстой. Энэ асуудлыг олон жил яриад ахиц гарахгүй байгаа нь  аж үйлдвэр технологийн парк,  арьс ширний үйлдвэрийн цогцолборыг төр өөрөө барьж байгуулах гээд байдагтай шууд холбоотой. Энэ орон зай руу хувийн хэвшил орж ирэх ёстой. Харин  төр дэд бүтцээр л хангаж өгөх ёстой. Байх ёстой байрандаа хүлээсэн үүргээ биелүүлчихвэл эдийн засгаа солонгоруулах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үлгэрлэ 2025-03-31 103.57.93.98

тэгээд тайлагнаач дээ

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.187.100

Аргагүй л Данхаар данхрааддуулаад гарч ирсэн залуу даа.
Улам судар нь хир юм бол доо, мөдхөн л мэдэгдээд ирнэ дээ !

Avatar

Нэргүй 2025-03-31 178.174.229.45

OYUERDENE HURELSUG 2 ENE HUUG HILS HEREG TOHOOD SHOROND HIICHIHGUI BOL ARDIIN NAM DOTOR BGAA GANCH DAVGUI HUU DEE

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.178.129

SAWI80955877

Avatar

BZ tuv? 2025-03-31 50.147.160.114

– rezultgl

Avatar

Тогтолцоо 2025-03-31 14.1.81.155

ТОГТОЛЦОО

Avatar

Тогтолцоо 2025-03-31 14.1.81.155

ДАМПУУРСАН БУРУУ ТОГТОЛЦООТОЙ ТӨР ЗАСАГТАЙ УЛС ОРНЫ ТӨР ЗАСГИЙНХ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХИЙГЭЭД ГАРГАЖ БАЙГАА ШИЙДВЭРҮҮД НЬ ЗӨВ Л БАЙГААСАЙ ГЭЖ БОДОХООС ӨӨР ЗҮЙЛ АЛГАДАА ХӨӨРХИЙ

Avatar

shyydandaacy 2025-03-31 50.147.160.114

dt

Avatar

councul officaas, laying glzf-; ? 2025-03-31 50.147.160.114

www travelandtourworld.com

Avatar

officoos 2025-03-31 50.147.160.114

bagen land

Avatar

workers; 2025-03-31 50.147.160.114

SSNNr?xaana xaana, medicaidr apartmentdn barisandaan? opyylax genyy?

Avatar

baaxan xyni xul gap handytyrdeg teregtei bolgosnoo docymentaar glzyyraad zasaglaad ? 2025-03-31 50.147.160.114

– Entry documentaa Case bankaar tulj bapumtai, baritsaj Cricetuin servistai bas baritsaj xolboltoor xuij CJNr martyylj bank xaasan, Casa ni bapumtai. shulsen bsan, Xynui docymenteer xymsyyd opyylax,ashiglaj,Permanent xylgailgaad xyn opyylx geed bgn bishyx.

Avatar

docymenteer yu ch gj bloklono soshi food xylgaichduin 2025-03-31 50.147.160.114

gaaluixtsi xolbootoif yum shig bn

Avatar

Нэргүй 2025-03-31 202.126.91.128

Архитекторын мэргэжил ба хот төлөвлөлт бол урлагийн салбарт ордог. Энэ мангар урлагийн амьтан яаж сонгуулиар ялав аа?

Avatar

Нэргүй 2025-03-31 103.212.116.149

Энэ ертөнц дүрэм журмаар хахчихсан бна. Хууль бол эрх мэдэлтэй хүмүүст зориулагдсан зүйл. Хоржоонтой нь эргүү тэнэг ардууд хууль дүрмэнд их дуртай. Тэгээд яах юм гэж үү? Ёс суртахууны шаардлага, шахалтыг нэмэгдүүлэх ёстой юм

Avatar

Zochin 2025-03-31 120.19.169.169

Эгэ залуу дотор нь орж байж л одоо зөвийг харж байна шүү ийм хүмүүс улам олн болж байж улс хөгжихөөс биш эргүү2 юм ярьдаг Оюук бол далдрах хэрэгтэй.

Avatar

зочин 2025-03-31 103.71.100.82

126 гишүүний 10 хувь нь ийм бодол, тэмүүлэлтэй байвал улсын минь хөгжил, ард түмний амьрал сайжрах бүрэн боломж байна даа, ажилд нь амжилт, эрүүл энхийг хүсэе

Avatar

davxr CJNr, + yuch; 2025-03-31 50.147.160.114

jvxa

Avatar

gl 2025-03-31 50.147.160.114

apd

Avatar

naaldan 2025-03-31 50.147.160.114

Brought Back a memory of the LAST time;
my brothers and I went to the movies with our dad
The double feature that, evening were the comedies Stripes

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.178.129

XALYYXAN SEKSDEED80955877VANAGN SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2025-03-31 139.5.218.176

Залуухан гэхэд маш сайн больвсролтой, нухацтай, зарчимч хууль дээдэлсэн гишүүн бна. Таалагдлаа. Цаашид үг үйлдлийг нь анхаарч ажиглаж байх болно. Магадгүй монголыг хөгжүүлэх ирээдүйн ЕС байж магад.

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.178.129

SEKSEER GOE XUSEMJLEED VANXANDI80955877TSAGN BOOBN XXNOO

Avatar

Нэргүй 2025-03-31 124.158.107.100

МАН -ын Лувсанжамц эрдэм төгөлдөр сайн хүү. Монголын ганц гоёл бас аврал бол ардчилал. Монголын нийгмийг улам нээлттэй тунгалаг болгоорой.

Avatar

Нэргүй 2025-03-31 124.158.107.100

МАН -ын Лувсанжамц эрдэм төгөлдөр сайн хүү. Монголын ганц гоёл бас аврал бол ардчилал, хүний эрх, эрх чөлөө, нээлттэй тунгалаг засаглал. МАН -ын хуучинсаг муйхар арга барилыг засаж янзлаарай.

Avatar

зочин 2025-03-31 202.70.38.91

Ардчилал бол орчин үед хэнтэй ч эрх тэгш амьдрах, аливаа дарангуйлалаас / дарангуйлал ганцхан дотоодод байдаг юм биш гадаад талын дарангуйлал маш хэцүү/ ангид байх нэг арга

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.179.58

Залуу хүн гэхэд асуудлыг томоор бас жижигрүүлж харж чадаж байна. Төсвийн төсөөлөл гэж хэзээ ч хэрэгждэггүй зүйлийг сайн олж харж. Соц үед 5 жилийн төлөвлөгөөгөө жил бүрд хуваан яс мөрдүүлж ирснийг соц үеийн хоцрогдсон юм гэхгүйгээр хэрэгжүүлбэл заавал өөр орноос туршлага судлах хэрэггүй. ОХУ яг ийм маягаар 3 жилээр төлөвлөж жил бүрд тохиружлж явдаг нь үр дүнгээ өгдөг нь ийм их хоригийн үкд э/з нь унахгүй байгаа нь нотолж бна

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.186.187

Хэн нэгэн зөв ч, буруу ч минийх л туйлын зөв гээд бусдыгаа буруутгаж таарахгүй, олонхиороо шийдээд яввх ба та өөрийн байр сууриа хамгаалах нь таны эрх. Энэ бол ардчилал

Avatar

The end. 2025-03-31 202.9.46.169

аль хэдийн өнгөрсөн, орос xятадын шууд нөлөөгөөр нохойн замаар ороод удаж байна, одоо удахгүй хойд солонгос шиг хар дарсан зүүдний орон болно.

Avatar

Нэргүй 2025-03-31 45.150.56.18

Зөв, дэмжиж байна. Яамайдаа Ардын нам дотор нэг ч гэсэн эрүүлээр сэтгэх чадвартай УИХ гишүүн байгаа нь

Avatar

зочин 2025-03-31 66.181.191.52

Энэ шинэ гишүүн хүү бол асуудлыг яг зөв өнцгөөс нь харж ярьж байна. Энэ хүүхдийг дээш нь зохих байрлалыг олоод тавьчихвал УЛС орон маань хөгжих боломж байна. Ирээдүйд цахиур хагалах хүү байна Дэмжээд өгөөрэй

Avatar

сонгогч 2025-03-31 202.9.46.46

Олон урьгалч үзэл гэдэг бол хэн нэгний захиалгаар, санаатайгаар, хэн нэгэн дураараа дургиж, улс орны болоод хувь хүний нэр хүндийг гутаан доромжлохыг хэлэхгүй. Манайд ийм юм байнга болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж