"9 сартай жирэмсэн эмэгтэйг зодож, дээрэмдсэн хэргийг шалгаж байна"

"9 сартай жирэмсэн эмэгтэйг зодож, дээрэмдсэн хэргийг шалгаж байна"

"9 сартай жирэмсэн эмэгтэйг зодож, дээрэмдсэн хэргийг шалгаж байна"

Бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн гэх хэрэг сүүлийн саруудад нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, гэр хороололд оройн цагаар гэрэлтүүлэггүй хэсэг, камергүй гудамжид бусдад эд зүйлээ дээрэмдүүлэх тохиолдол их гарч байгаа аж. Тиймээс иргэд та бүхнийг олон нийтийн газраар явахдаа аль болох гэрэлтэй, камертай хэсгээр явах,% эд зүйлээ хулгайд алдахаас сэрэмжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээс ганцхан жишээ татахад есөн сартай жирэмсэн эмэгтэйг гудамжид дээрэмдэж, биед нь халдсан хэрэг гарчээ.

Хохирогчийн хэлж байгаагаар, хэд хоногийн өмнө 20:00 цагийн үед гэр рүүгээ орох гэж яваад хоёр эмэгтэйд дээрэмдүүлсэн. Гэртээ байсан хоёр хүүхэдтэйгээ видео дуудлага хийгээд утсаар ярьж явлаа. Тэгсэн гэнэт огт танихгүй хоёр согтуу эмэгтэй гарч ирээд гудамжид явж байхад минь үсдэж аваад учир зүггүй зодож, утас болон байсан эд зүйлийг минь аваад явсан. Би есөн сартай жирэмсэн учир удаан явж байсан. Урдаас хүн ирж явааг ч анзаараагүй. Яах аа мэдэхгүй уйлж сууснаа, ойрхон байдаг таньдаг эгчдээ очоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд тэр хоёр эмэгтэйг барьсан. Тиймээс орой үдшийн цагаар хүүхдүүд, эмэгтэйчүүд анхаарал болгоомжтой яваарай гэж сануулмаар байна гэв.

ЦЕГ-аас тус хэргийг шалгаж байгаа бөгөөд бусдын биед халдаж, эд зүйлийг дээрэмдсэн этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа гэлээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсон иргэдийн эмзэг байдлыг ашиглан эд зүйлийг нь хүч хэрэглэж авч байгааг мөн Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шар 2025-03-30 66.181.164.23

нөхцөл байдал одоо бүүр дордонооо, аллага хулгай дээрэм гаарна, нүүрсний үнэ унаад авах эзэнгүй хог шороо болоод ганц модонд хэвтэж байна МАН д одоо цалин тавих 2 сарын л нөөц бий бусдыг нь хулгайлхыг нь хулгайлаад гаргаад даахынхаа хирээр зөөж байна 6 сараас их хямрал эхэлнэ жинхэнэ гоё юм болно доо доллар 5000 хүрнэ гэсэн прогноз байгаа МАНАН бүгдийг нууж байгаа шүү 1 л өдөр үнэнд гүйцэгдэж далаараа хэвтэнэ тэр цагт бүгд гадаад руу зугатаана

Avatar

Зочин 2025-03-30 139.5.219.133

эрчүүд хүч гүй сул дорой хүүхэд хөгшид эмэгтэйчүүдэд бяраа гаргадаг арчаагүй новшнууд

Avatar

зочин 2025-03-30 59.153.113.118

Оройн цагаар болгоомжтой явахгүй бол нийгэм тултлаа зэрлэгшижээ.
Цагдаа шуурхай ажилласан байна.

Avatar

Адуу 2025-03-30 202.9.46.169

2 согтуу бузар авгайг азаргаар цохиул

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.187.100

Прокурорын мөрдөнг Женкогийн заавраар Түвдэндорж нтр татан буулгасан юмаа !

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.186.213

Монголчууд аа, хүн судалья гэвэл АНУ-д байгаа Монголчуудыг судалж байгаач ээ!

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.186.237

Буруу зүйлүүдэд хуулиудыг чанга болго! !

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.178.235

хэ монголжсон цус ойртсон нөхдүүд л хийгээ биз эрүүл саруул мөрөөрөө монгол хүн монгол залуу тийм нүгэл үйлдэхгүй дээ

Avatar

Нэргүй 2025-03-30 139.5.217.180

SADARTLA SHAAX DYRTAK SEKSDMEER ERD80955877XUSNEER

Avatar

Нэргүй 2025-03-30 139.5.217.180

XUCHINDUULI SEKSEER UILCHLGE80955877TSAGN MASSAJLI

Avatar

Нэргүй 2025-03-30 139.5.217.180

SEXSEER VANXANDI80955877BOOW XXNO

Avatar

Лaлaр 2025-03-30 202.9.46.169

арай 9 сартай жирэмсэн эхнэрийг хүчиндсэн юм биш биз?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж