Ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа 48 сар болж уртасчээ

Ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа 48 сар болж уртасчээ

Ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа 48 сар болж уртасчээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ипотекийн зээл олголтын нөхцөлтэй холбоотой өнгөрсөн долоо хоногт /2025.03.27/ мэдээлэл өгсөн. Тэрбээр, ерөнхий сайдаар ахлуулсан Баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороо байгуулагдсан. Үндэсний хорооны дэд даргаар миний бие ажиллаж байгаа. Нарийн бичгийн дарга нь Хот байгуулалт, барилга хот, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь. Ерөнхий нарийн бичгийн дарга Хотын дарга Х.Нямбаатар. Монголбанк, Сангийн яамыг оролцуулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Гол санхүүжүүлэгч нь манайх. Манайх гэдэг нь баялгийн сан буюу хуримтлалын сан чинь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр байгаа. Тийм учраас хуримтлалын сан дээр жил бүр ирж байгаа 400-500 сая төгрөгийг зорилтот бүлэг рүү оруулъя гэж байгаа.

Урьд нь бол ипотекийн зээл 400-500 орчим тэрбум төгрөгийн хүртээмжтэй байсан. Одоо дахин 500 тэрбумыг нэмэхээр нэг их наяд төгрөг болж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн оочер нэмэгдсэн. Хуучин бол үндсэндээ 24-36 сар оочерлодог байсан бол одоо 48 сар хүртэлх хугацаанд оочерлодог болсон гэсэн юм.

Ипотекийн зээлд нийт 1.2 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд тус зээлийн энэ жил зорилтот иргэдэд буюу ихэвчлэн анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгохоор судалж байгаа мөн Л.Энх-Амгалан сайд онцолсон.

"БАЙРНЫ МКВ-ААС ХАМААРЧ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ШАТАЛСАН ХУВИЛБАРТАЙ БОЛГОХЫГ ЗӨВЛӨСӨН"

Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Чинсанаагийн хэлснээр, иргэдийг орон сууцжуулахад талаар зарим авах хэмжээний тухай 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны Засгийн газрын 483 дугаар тогтоолоор, 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг орон сууцжуулах чиглэлээр:

  • Миний анхны байр,
  • Миний түрээсийн орон сууц,
  • Миний амины орон сууц,
  • Миний сонголт орон нутаг,
  • Миний сонголт төрийн алба гэсэн таван багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон байдаг.

Үүний хүрээнд уг тогтоолын 2.3 дэх заалтад дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангахад шаардагдах хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61 ээс 80 хүртэлх метр кватратад 8 хувь байхаар тус тус тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн.

Ипотекийн хөнгөлттэй зээлийг зөвхөн 50 метр квадрат хүртэлх талбайн хэмжээтэй байранд л олгоно гэсэн үг биш юм. Цаашлаад 100 хүртэлх метр квадратад 10 хувь, 40 хүртэлх метр квадратад дөрвөн хувиар гэх зарчмаар төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлж болно.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГ РҮҮ ИЛҮҮ ЧИГЛҮҮЛЭХ ШИЙД АЛБАЖААГҮЙ

Бага хүүтэй орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэх талаар холбогдох албаныхан өнгөрсөн нэгдүгээр сард /2025.01.21/ санал солилцсон. Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан орон сууцжуулалт, ипотекийн хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хороолллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох газруудын төлөөлөлтэй уулзсан байна. Тус уулзалтаар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэгт түлхүү олгох, бүсчлэлийг тодорхойлж чиглүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хоёрдогч зах зээлийг дэмжих, барилгын компаниуд, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллах талаар санал солилцсон байна. Мөн амины орон сууцны стандарт болон амины орон сууцны хөнгөлөлттэй зээл олголтыг хэрхэн нэмэгдүүлж, олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, техник, арга зүйн зөвлөгөө авах, хамтран төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн аж.

Албаныхнаас эдгээр санал албажсан, шийдвэр гарсан зүйл байгаа эсэхийг тодруулахад, одоогоор шийд гараагүй. Саналуудыг судалж байгаа гэх хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2025-03-30 202.21.115.165

MANai zasag bugdiig sonoono ugaasaa zugeer yavj baigaa togtolzoog evdeh geseer baigaad evdsen dee. Gol uureg guizetgesen hunni shadar saind Amarsaihan n****.

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.186.213

Монголчууд аа, хүн судалья гэвэл АНУ-д байгаа Монголчуудыг судалж байгаач ээ!

Avatar

Ipoteque 2025-03-30 202.9.46.169

боль боль, шал дэмий өр

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.186.213

Ямар нуршуу бичсэн байна вэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж