Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “маш өндөр”, “өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Түймрийн эрсдэл байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамж гарчээ. Захирамжид:
- Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах
- Аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгдсэн байна.
Ойрын өдрүүдэд хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор түймрийн эрсдэл өндөр байгаа учир та бүхэн хуурайшилт өндөр үед хээр зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Ой хээрийн түймэр тавих болон байгаль орчин хамгаалахын эсрэг зөрчлийг хуульд дараах байдлаар тусгасан байдаг.
ЭРҮҮГИЙН ТУХАЙ ХУУЛЬ: ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 24.7 ДУГААР ЗҮЙЛ.ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВИХ
Эрүүгийн тухай хуулийн 24 дүгээр бүлэг 24.7.1 дэх хэсэгт зааснаар Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:
3.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;
3.2.их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДОЛООДУГААР БҮЛЭГ БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
7.9 дүгээр зүйл. Ойн тухай хууль зөрчих
2.1.түймэр;
7.Ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Түймрийн аюултай үед:
8.1.ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн;
8.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн;
8.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан;
8.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм, нормативын дагуу бүрдүүлээгүй, эсхүл түймэр гарсан үед тэдгээрийг ашиглахад бэлэн байлгаагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Нэргүй 2025-03-30 66.181.178.129
SADARLI80955877VANXANDI80955877BOOWN XXI DYRTAK SEKSEER
Уул хадаар тэнэгсэд 2025-03-30 103.57.93.98
Тэнэмэл алмасуудыг хязгаарлах хэрэгтэй.Агаарт гарна гэсэн сайхан нэр зүүсэн золбин тэнэмэл үүдийг хязгаарла
Лaлaр 2025-03-30 202.9.46.169
Лаагэрийн амбаар хайс шатаасан байвал олж бариад төхөөрнө