Эрдагоныг буруутгасан 1900 жагсагчийг саатуулжээ

Эрдагоныг буруутгасан 1900 жагсагчийг саатуулжээ

Эрдагоныг буруутгасан 1900 жагсагчийг саатуулжээ

Авлигын хэргээр баривчлагдсан Истанбул хотын даргыг суллахыг шаардсан жагсаал үргэлжилж байна. Жагсагчид Туркийн гол сөрөг хүчин Бүгд Найрамдах Ардын Нам буюу "CHP"-ны уриалгын дагуу Бямба гаригт Истанбул хотын төв талбайд цугларсан байна. Хотын дарга Экрем Имамоглу гуравдугаар сарын 19-нд баривчлагдаж, дараа нь хоригджээ. Тэрбээр өөрийг нь авлигын хэргээр гүтгэж буйг буруутгаж байгаа юм. Улмаар Имамоглу баривчлагдсаныхаа дараа 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо мэдэгдсэн байна.

Жагсаал дээр сөрөг хүчний  дарга Озгур Озел үг хэлэхдээ, ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаг захиргааг шүүмжилж, хотын даргыг баривчилсан явдлыг “бидний хүсэл зоригийн эсрэг хийсэн төрийн эргэлт” гэж нэрлэжээ.Мөн түүний нам нь Имамоглыг суллагдтал тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдээд байна.

Сүүлийн үеийн жагсаалыг Эрдоган "гудамжны терроризм" гэж буруутгаж буй. Туркийн эрх баригчид одоогийн байдлаар 1900 орчим жагсагчийг саатуулаад байна. Түүнчлэн, тус улсын хууль зүйн сайд Йылмаз Тунч авлигын хэрэгт холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь хуульд үндэслэсэн учир зүй ёсны хэрэг гэж Имамоглуг хорьж буйг зөвтгөсөн байна. Тэрбээр мөн сөрөг хүчний намыг шүүмжилж, зарим гишүүд мөрдөн байцаалтын явцад ямар ч мэдээлэлгүй байж шүүхийн байгууллагад дарамт шахалт үзүүлэхийг оролдсон гэж мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Адуу 2025-03-30 202.9.46.169

Путлертайгаа цуг дэлбэрч байхдаа таарсан ганцаар дарангуйлагч

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.177.114

Сэтгүүлч ээ, Эрдагон биш, харин Эрдоган гэдэг юм..

Avatar

зочин 2025-03-30 66.181.160.98

Ирэх цагтаа ирээд л явах цагтаа яваад өгдөг хүнийг л "суут " гэдэг юм байна..Тэрнээс, ирэхдээ нээх ардчилсан үзэлтэн , ирсэн хойноо зөнөж үхэтлээ суучихдаг амьтадыг дарангуйлагч л гэдэг …

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.187.100

Исламист Эрдоганыг одоо онхолдуулах цаг нь болсоон !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж