NBA-ийн урт удаан улирлын тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Улирлын эхлэлтэй харьцуулахад одоо л аваргын төлөө өрсөлдөх чанар, чансаатай хүчирхэг багуудыг тодорхойлох мөч ирлээ. Багуудын боломж хэрхэн өөрчлөгдсөнийг шинжлэх, харьцуулах хамгийн сайн арга бол "1xBet Mongolia"-ийн odd-ийг харах явдал билээ.
ӨМНӨ БА ОДОО
Улирлын тоглолт эхлэхээс өмнө Бостон Селтикс аварга авах гол фаворит байлаа. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар, тэдний аваргаа хамгаалах odd 4.0 байв. Гол өрсөлдөгч багууд нь бага зөрүүтэй боловч Бостоны ард бичигдсэн.
- Оклахома Сити Тандер – 8.5
- Филадельфи 76ers – 9.0
- Денвер Наггетс – 9.5
- Нью-Йорк Никс – 10.0
- Миннесота Тимбервулвс – 11.0
- Даллас Маверикс – 11.0
Өнөөдрийн байдлаар NBA-ийн бүх баг 70+ тоглолтоо дуусгаад байгаа бөгөөд аваргын өрсөлдөөнд томоохон өөрчлөлт гарсан. Филадельфи, Миннесота, Даллас багууд улирлын эхэнд байсан хүлээлтэд хүрч чадсангүй. Одоо аваргын гол фаворитууд нь Оклахома Сити Тандер болон Бостон Селтикс болж байна. "1xBet Mongolia"-ийн үнэлгээгээр Оклахомагийн аварга болох odd 2.82, харин Бостоны odd 3.08 байна.
ТҮҮХ БОСТОН СЕЛТИКСИЙН ЭСРЭГ
NBA-ийн хамгийн олон удаагийн аварга Бостон Селтикс аваргын бүрэлдэхүүнээ хадгалж чадсан. Тэдний шилдэг зургаан тоглогч болох Ал Хорфорд, Деррик Уайт, Жейлен Браун, Жейсон Татум, Жру Холидей, Кристапс Порзиņģис нар хоорондоо маш сайн гар нийлж тоглодог. Гэхдээ сүүлийн жилүүдийн нэгэн тренд Бостоны эсрэг байна. Тодруулбал, 2019 оноос хойш аваргаа хамгаалсан баг үгүй.
КАНАД ТОГЛОГЧ ОКЛАХОМАГ АВАРГЫН ЦОМД ХӨТӨЛНӨ
Шэй Гилжес-Александер бол Канад зөвхөн хоккейчид төрүүлдэггүй гэдгийг харуулж буй тод жишээ. Энэ улиралд тэрбээр 32.8 оноо дунджилж байгаагаараа NBA-ийн хамгийн шилдэг оноо авагчдын нэг болоод буй. Мөн 1.8 бөмбөг таслалт хийж, хамгаалалтад ч онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. Оклахома Сити Тандер лигийн 30 багийн дунд хамгийн өндөр ялалтын хувьтай (83.1%) бөгөөд баруун бүсийн тэргүүлэгч болсон. Шэй болон түүний багийнханы гайхалтай тоглолтын ачаар Тандерийн аварга болох магадлал гурав дахин өссөн байна.
ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС: ШОУ ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА!
Битүү морьгүй өрсөлдөөн, бооцоо гэж үгүй. Лука Дончич Лос Анжелес хотод ирсэнээс хойш Лэйкерс дундаж түвшний багаас аваргын төлөөх гол өрсөлдөгчдийн нэг болж хувирсан. Хоёр сарын өмнө Лейкерсийн аварга болох odd 15.0 байсан бол өнөөдөр 8.6 болж өссөн. Хэрэв словени залуу од Леброн Жэймстэй сайн хосолж чадвал нэг хөдөлсөн галт тэргийг зогсоох баг гарахгүй байж мэднэ.
NBA-ийн улирлын сүүлийн шийдвэрлэх тоглолтуудыг "1xBet Mongolia"-тай хамт үзэж, сонирхоорой.
Зочин 2025-03-30 103.212.118.118
Энэ 1xBet гээч юм чинь одоо Монголд хориотой юм уу, эсвэл зүгээр үү