3х3: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүлэв

3х3: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүлэв

3х3: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүлэв

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга Сингапурт үргэлжилж байна. Өчигдөр/2025.03.29/ хэсгийн шат өндөрлөж, өнөөдөр хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс, оноолт ил боллоо. Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хасагдах шатанд шалгарах эрхээ авав.

Монголын эрэгтэй шигшээ баг хэсэгтээ Сингапурыг 22-10-аар, Хонг Конгийг 22-8-аар тус тус хожиж, чансааг тэргүүлэгч гэдгээ хангалттай харуулжээ. А.Ананд ч тэмцээн уралдаанаар цангасан нь мэдэгдэж, дээрх хоёр тоглолтод оноо авалтаар багаа тэргүүлсэн. Мөн 3х3 шигшээ багийн хамт Азийн аваргын дебютээ хийсэн Г.Дөлгөөнийг олон улсын тайлбарлагчид онцолж байв. Түүний будагтай талбайн тоглолт, биеийн хүч, нурууны өндөр нь Монголын багийн давуу тал болсон.

Өнөөдөр 14:20 цагаас Монголын эрэгтэй шигшээ баг хасагдах шатанд Австралийн эсрэг тоглоно. Аваргуудын цомоор АНУ-ын хүчирхэг багийг хоёр ч удаа хожиж, хүрэл медалийн эзэд болсон тэд өчигдөр Японд хожигдож, хэсэгтээ хоёрдугаар байрт шалгарчээ.

Харин эмэгтэй шигшээ хэсэгтээ Тайванийг 21-14 гэсэн харьцаатай хожсон ч удаах тоглолтдоо Тайландад 11-17 гэсэн харьцаатай хожигдсон. Улмаар гурван баг бие биенээ тойрон хожсон учир оноо тоолоход Монголын баг чансаа илүү гэдгээрээ хэсгээ тэргүүлж, Тайланд хоёрдугаар байр эзэлжээ.

Өнөөдөр 15:10 цагаас Монголын эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд Филиппинийн эсрэг тоглоно. Филиппинийн шигшээ баг өчигдөр Индонезийг хожсон ч Австралид хожигдсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-30 184.144.51.152

Энэгээр нэг л өөдлөxгүйнээ, бүр сүүлдээ байрандч гүй банзандчгүй азидаа, шалиxгүч ч юу байxав дээ xөрсөн дээрээ бууна гэдэг билүү

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.191.58

манайхан удаан байна. маш амархан ядарч байна. бие биенээ мэдрэхгүй байна. яаж ч олигтой тоглолт гарах вэ дээ. эмэгтэй баг бол бүр анх гарахдаа л бөөн стресс. Хулан нүд нь алаглаад л бусдыгаа загнаад байх бололтой юм.

Avatar

manj tsaraitai 2025-03-30 66.181.176.51

pida we

Avatar

С. Тулгагүй 2025-03-30 66.181.181.19

С.Тулгагүй 3х3 сагс сонирхолгүй болжээ

Avatar

Нэргүй 2025-03-30 139.5.217.180

BOOBN XXNO GOE XOXOJ BOOBN TAWIYYLI80955877VANXANDN SEKSEER

Avatar

Нэргүй 2025-03-30 202.9.41.92

Хулгайч х***а манж лаларуудыг зайл2л. Цаг алдж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж