Хятад, Хонконг 88 хүнтэй эрлийн багийг Мьянмар руу илгээжээ

Хятад, Хонконг 88 хүнтэй эрлийн багийг Мьянмар руу илгээжээ

Хятад, Хонконг 88 хүнтэй эрлийн багийг Мьянмар руу илгээжээ

Хятад болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газраас газар хөдлөлтөд нэрвэгдсэн Мьянмарын бүс нутгуудад эрэн хайх, аврах ажиллагаанд туслахаар 88 хүний ​​бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах багийг Бямба гаригт илгээсэн байна. Тус бүрэлдэхүүнд Аюулгүй байдлын товчоо, Гал түймэртэй тэмцэх газар, Цагаачлалын алба, Эмнэлгийн ажилтнууд багтжээ. Мөн эрэлч нохдыг авчирсан байна.
Хонгконгийн дарга Жон Ли олон улсын нисэх онгоцны буудал дээр аврах багийг угтан авч, багийн төлөөлөгчдөд “HKSAR”-ын тугийг гардуулан өгч амжилт хүсчээ. Хонконг дахь Мьянмарын Ерөнхий консулын газраас аврах, эрэн хайх ажиллагаанд тусламж үзүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр аврах баг илгээж байгаа юм. Ли, аврах багийн гишүүдэд түргэн шуурхай ажиллаж, богино хугацаанд иж бүрэн бэлтгэл хийсэнд талархал илэрхийлсэн бөгөөд бүс нутаг, засаг захиргааны зүгээс тус багт бүх талын дэмжлэг үзүүлж, үүрэг даалгаврыг нь аюулгүй, саадгүй дуусгахад нь анхаарах болно гэж онцлон тэмдэглэсэн байна.

Мьянмарын нийслэл Ней Пи Тау хотод Баасан гаригт болсон 7.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа Хятадын Юньнан мужийн аврах эмнэлгийн баг нурангинаас хоёр хүнийг эсэн мэнд олжээ. Хятадын аврах багийнхан Ней Пи Тау хотод хүрэлцэн ирсэн даруй Мьянмарын орон нутгийн гал сөнөөгчидтэй нэгдэж, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж. Учир нь газар хөдлөлтийн улмаас гурван давхар эмнэлэгт их хэмжээний хохирол учирч, нэг давхар нь бүрэн нурж, өвчтөнүүд нуранги дор дарагдсан байжээ. Орон нутгийн гал сөнөөгчдийн мэдээлснээр, ажлын цагаар газар хөдлөлт болсон тул хотод амиа алдагсдын ихэнх нь өндөр настан, хүүхдүүд байжээ.

Мьянмарын төвд болсон газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 1644 болж, 3408 хүн бэртэж гэмтсэн гэх албан тоог тус улсын арми мэдэгдэв.

Эх сурвалж: China daily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-30 59.153.113.118

сэтгэгдэл хоосон бна гэхийн Админаа, оруулаач

Avatar

зочин 2025-03-30 59.153.113.118

Хятадууд шуурхай байнаа. Сайн байна. Гэхдээ мэдээллийн хэрэгслээр орон нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар нуранги зайлуулах техник хэрэгсэл их дутмаг байгаагаас иргэд нүцгэн гараараа нурангид дарагдсан хүмүүсийг аврах гэж оролцож байна гэж байсан

Avatar

Ганзай 2025-03-30 202.9.46.169

сөнөтүгэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж