УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан маргааш болно

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан маргааш болно

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан маргааш болно

Улсын Их хурлын чуулганы ээлжит хуралдаан өнгөрсөн Баасан гаригт /2025.03.28/ болсон ч сайд нарын ирц хангалтгүйгээс ирэх долоо хоногт хуралдахаар болсон. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайд нарын ирц хангалтгүй байгаагаас гишүүд асуулт асууж, хариулт авахад хүндрэлтэй байна. Сайд нар гадаад томилолттой, зарим нь огт хэлж мэдэгдэхгүй алга болсон шалтгаануудаас болж, гишүүдэд өгч буй хариултууд хангалтгүй байна. Тиймээс ирэх Даваа гаригт хуралдааныг үргэлжүүлнэ гэсэн юм.

Маргаашийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлангийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Тус тайланг хэлэлцэх үеэр Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8.1 дэх хэсэгт заасан УИХ-ын төсвийн байнгын хорооны 2024 оны тавдугаар тогтоолыг үндэслэн Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудитын дээд байгууллагын олон улсын болон үндэсний стандартын дагуух аудитыг хийж гүйцэтгэн аудитын тайлан дүгнэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн болно.

"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүс орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын хүрээнд 47 зорилтыг дэвшүүлж 243 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.  Хоёрдугаар хавсралтаар Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан есөн зорилго, зорилтын хүрээнд нийт 150 төсөл арга хэмжээг, ТЭЗҮ боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээг, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 88 төсөл арга хэмжээний жагсаалтыг тус тус баталсан байна.

Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тавих шаардлагуудыг тусгасан боловч энэ шаардлагыг бүрэн хангаагүй байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2025-03-30 139.5.219.215

Ээлжит бус чуулган ч гэх шиг хуулиар ээлжит чуулган Пүрэв, Баасанд хуралдах ёстой. Хууль зөрчөөд дураараа байвал ямар ч зохион байгуулалтгүй гэсэн үг.

Avatar

irgen 2025-03-30 139.5.219.215

Төлөвлөсөн ажлаа хугацаандаа хэлэлцэж чадахгүй энэ Их хурал тун муу ажиллаж байна. Ялангуяа УИХ-ын дарга Амарбаясгалангийн манлайлал, зохион байгуулах чадвар тун сул байна. Ингэж ажиллавал Амарбаясгалан огцорвол таарна.

Avatar

Зочин 2025-03-30 202.179.18.222

Атаархаж хорссон, мэдлэг чадваргүй нөхөд бусдыг муу муухайгаар их л гутаан доромжилж бичих юм. Бодвол мөнгөөр юм уу, бусдын захиалгаар, эсвэл чадах мэдэх юмгүй болохоороо аргаа барж, элдэв юм сараачиж, өдөр өнгөрөөдөг байх.

Avatar

Нэргүй 2025-03-30 66.181.187.100

Загджав өөрөө юу ч ойлгохгүй боловсролгүй тэнэг амьтан энэний хийсэн аудитаар явбал ч Ионгол Улс балар ноо !

Avatar

Нэргүй 2025-03-30 139.5.217.180

AXTAI SEKSDI80955877XALYYTSSAN OWORTN80955877SEKSDMEER

Avatar

Нэргүй 2025-03-30 139.5.217.180

BOOWN GOE XUSNEER XUSMEER BOOBN XXOOD80955877VANXANDI

Avatar

Aлая 2025-03-30 202.9.46.169

Өмхий хулгайчуудыг бөмбөг тэсэлж хядая

Avatar

Нэргүй 2025-03-30 202.9.41.92

Хулгайч х***а манж лаларуудыг зайл2л. Цаг алдж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж