Хаврын тоос, шорооноос сэргийлэх зорилгоор хотын Захирагчийн ажлын албанаас хаврын их цэвэрлэгээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ угтаа бол хотын захиргаанаас уриалга гаргаагүй байсан ч хотын иргэд, аж ахуй нэгжүүд дор бүрнээ хариуцлагатайн дээр ухамсартай байх нь зүйтэй юм. Товчхондоо бол нийслэлээ тордож, өнгөлж сар тутамд нийтийн их цэвэрлэгээг уриалан хийдэг ч иргэдийн хандлага өөрчлөгдөөгүй цагт их хөлийн газар соёл тогтохгүй гэдэг. Энэ нь ч үнэний ортой бололтой.
Хотынхон соёлтой иргэн байх уриалга дэвшүүлж, хоггүй Улаанбаатарт амьдрах агуулгыг сурталчилгааны самбаруудад байршуулдаг ч амжилт олдоггүй.
Зөрчлийн тухай хуулиар нийтийн зам талбайд нус, цэр, шүлс тэр бүү хэл тамхины иш хаявал торгох заалттай. Харамсалтай нь, энэ заалт цаасан дээр бичигдсэн төдий зүйл. Тиймдээ ч нийтийн эзэмшлийн талбай, гудамжны булан, ТҮЦ-ийн эргэн тойронд нус, шүлс байсаар. Мөн орон сууцны хотхон, гудамжны буланд ил задгай хаясан хог өнөөг хүртэл нийслэлийнхний толгойг гашилгаж буй.
Асуудлын гаргалгаа нь угтаа бол иргэдийн ухамсарт бий.
Их цэвэрлэгээг тусгайлан зарлаж төрийнхөн, хувийн хэвшлийнхнээр ялгарч хогоо цэвэрлэхээс илүүтэй иргэд өөрөөсөө эхэлж соёлтой байх нь чухал болов. Эцсийн дүндээ хог хаягдал, ялгадас хүний эрүүл мэнд, агаар, хөрс, орчны бохирдлыг бий болгодог. Тэгэхээр хүн байгалиа төдийгүй өөрийгөө, үр хүүхдээ хордуулсаар байна. Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд нийтийн их цэвэрлэгээндээ нэгдэж, нийслэлээ өнгөлж, цэмцгэр гудамж, талбайгаар зорчихыг бусдадаа уриалах биш үлгэрлэхлэх нь зүйтэй.
Зочин 2025-03-30 106.154.144.188
Амьдарч, ажиллаж буй орчноо цэвэрлэх нь аль ч улс оронд байдаг. Жишээ нь Японд явж байхад барилгачдын холбоо нь жил бүр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд их цэвэрлэгээг зохион байгуулж байгаатай тааралдсан. Хотоос уриалах биш байгууллагууд, холбоод өөрсдөө санаачлах ёстой
Зочин 2025-03-30 103.212.118.118
соц нийгмийн үед коммунист субботник гэж нэг иймэрхүү арга хэмжээ байдаг байсан даа, тэр л зүсээ хувиргачихсан явж байх шиг, уг нь хог, орчны бохирдол өөрөө аяндаа үүсдэггүй л баймаар, төр, хот хяналтаа сайн тавиад, хог хаягдал, орчны бохирдол үүсгэгчдэд хариуцлага тооцоод, зөрчлийг нь арилгуулаад явахад л болох баймаар
Зочин 2025-03-30 59.153.115.201
Төрийн хэдэн албан хаагч нараар хувийн байгуулагын баар савны хогийг цэвэрлүүдгийг боль!! Нямба гуай төр , хувийн компанид адил тэгш байгаарай!!
Зочин 2025-03-30 106.154.144.188
Хувийн компаниуд нь нийгмийн сайн сайхны төлөө санаачилгаараа хог шороогоо цэвэрлэхгүй байгаа биз дээ. Албадлагаар биш санаачилж хийх ёстой.
Aлая 2025-03-30 202.9.46.169
өмхий авилгалч хулгайчууд өөрсдөө субботник хийж уусан архины шил, хэрэглэсэн кондоомоо түү, нянбактери nuздаа эхлээд гар
Haramsaltai 2025-03-30 103.57.92.145
нийслэлийн дарга нар өөрсдөө цэвэрлэгээндээ гар