Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна

Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна

Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр /2025.03.30/ нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна гэж мэдээллээ.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, баруун хагаст багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -8…-13 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

Улаанбаатарт шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баас 2025-03-30 202.9.46.169

баас гашилж өмхий сэнгэнэх нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж