Билл Гейтс: 10 жилийн дараа гэхэд эмч, багшийг AI орлоно

Билл Гейтс: 10 жилийн дараа гэхэд эмч, багшийг AI орлоно

Билл Гейтс: 10 жилийн дараа гэхэд эмч, багшийг AI орлоно

"Microsoft"-ын үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ирэх 10 жилийн хугацаанд олон салбарт хүний хэрэгцээ үгүй болж, тэднийг хиймэл оюун ухаан орлоно гэлээ. Тэрбээр "NBC"-д ярилцлага өгөхдөө "Одоогийн байдлаар эмч, багш зэрэг бидний итгэж найддаг мэргэжилтнүүд ховор байгаа ч хиймэл оюун ухааны хүчээр 10 жилийн дараа гэхэд энэ нь үнэ төлбөргүй, энгийн зүйл болох болно. Эрүүл мэндийн гайхалтай зөвлөгөө, сургалт гэх мэт" гэв.

Гэхдээ бүх ажлын байрыг хиймэл оюун ухаан орлож дөнгөхгүй. Жишээлбэл, хүмүүс бейсбол тоглож буй робот харахыг хүсэхгүй нь лавтай гэдгийг Гейтс хэлсэн юм.

Энэ санаагаа Билл Гейтс өнгөрсөн сард ч мөн ярилцлага өгөх үеэрээ хэлсэн билээ. Түүний хэлснээр дэлхий ертөнц чөлөөт оюун ухаан гэх шинэ эрин үе рүү орж байна. Шинэ эрин үед сайжруулсан эм, оношилгоо, хиймэл оюун ухаант багш, виртуал туслах зэргээр технологийн дэвшил хурдацтай явагдах болно.

"Энэ бол маш гүнзгий утга агуулгатай, гэсэн атлаа бага зэрэг аймшигтай зүйл. Бүх зүйл маш хурдан өрнөж байна. Энд дээд хязгаар гэж байхгүй" гэж тэр хэлжээ.

Хиймэл оюун ухаант ирээдүйн талаар хүмүүс янз бүрээр таамаглаж байна. Хиймэл оюун ухаанаар хүнийг бүрэн орлуулалгүй харин илүү үр дүнтэй ажиллахад нь тусалж, эдийн засгийн өсөлтийг өдөөж, илүү олон ажлын байр бий болгох боломжтой гэж үзэх хүмүүс ч бий.

Билл Гейтсийн хувьд хиймэл оюун ухаант ирээдүйг илүү өөдрөгөөр харж байгаагаа өнгөрсөн жил илэрхийлж байжээ. Үхлийн аюултай өвчнийг эмчлэх шинэлэг арга, уур амьсгалын өөрчлөлтийн шинэлэг шийдэл, хүн бүрт зориулсан өндөр чанартай боловсрол гэх мэт нь хиймэл оюун ухааны хүн төрөлхтөнд үзүүлэх ашиг тус юм.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 8 цагийн өмнө 202.126.89.99

Хүүхдийн хичээл сурлага өөрөөс нь шалтгаална сахилгагүй дур зоргоороо түрэмгий зантай хичээл давтаж суух дургүй бүгдийг аргацаах гэдэг хүүхдүүд маш олон үүнд багш сургууль боловсролын яам буруугүй багаас нь суурь хүмүүжилгүй өсгөсөн аав ээжүүдийн буруу

Avatar

ИРГЭН 2025-03-29 59.153.113.194

АМЬДРАЛД НЭН ШААРДЛАГАТАЙ АРГА УХААНЫГ ЗААЖ ӨГӨХГҮЙ БАЙГАА НЬ МАНАЙ БОЛОВСРОЛЫН АЛДАА. МАШ ИХ ХИЧЭЭЛ ҮЗЭЭД Л БАЙДАГ ТЭГСЭН МӨРТЛӨӨ АЗИЙН, ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮДЭЭС ХОЦРООД Л БАЙДАГ ЭМГЭНЭЛТЭЙ. ЭНЭ САЙД ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ ЯАГААД ЧИЧРЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ. ЮУГ ЯАЖ ЗААЖ ӨГӨХИЙГ ЗАХ ЗЭЭЛ ХЭЛЭЭД БАЙХАД ШҮҮ ЯАНА ДАА ЯАНА ДАА

Avatar

Хөгжие гэвэл БОЛОВСРОЛ-оо ...... 2025-03-29 192.82.66.243

Монголд Хүн бүхэн 12-р анги төгсөх албагүй, Дунд сургуульд сурч байгаа хүүхдүүдийн хэдэн %-г 8 юмуу 9-р анги төгсгөөд Техникумд сургаж Нарийн Мэргэжилтэй болгох вэ гэдэг Төрөөс ЯМАР Ч БОДЛОГО алга….Бүгд л 12 жил сурч, Англи хэл сурч, Алгебр боддог болох гээд бх хэрэггүйдэээ…….Зүй нь бол Дунд сургуулийн хүүхдүүдийн 40-50% нь Техникумд сурах ёстой ба Үнэхээр тал бүрийн Потенциалтайнууд нь Их Дээд Боловсрол эзэмших ёстой.

Avatar

Bat 2025-03-29 66.181.161.238

гоё гоё я***н роботууд гарах бх тээ

Avatar

Нэргүй 2025-03-29 202.55.188.38

хүн төрөлхтөн сүйрэлрүүгээ улам ойртож байна даа

Avatar

Нэргүй 2025-03-29 139.5.218.97

Хүний зохиосон бүхэн бцаад хүнээ бий болгох болж байна уу?

Avatar

Бат инженер 2025-03-29 202.9.40.54

Монголын шилдэг нийтлэлчдийн клубыг уншмаар байна танайх яачихав аа

Avatar

xylgaichduin galzyyral, -todorxoigyi opasnie,dyygai. 2025-03-29 50.147.160.114

– texnk texnlogior copydj, ATM-; xyreegyibxd touchscreen,
– KAMEruin xylgaich+ ytasaar xylgailj, gyilagchlyylax zopilgotoi,
– shunjlgee byryy bolgoj, gatsaajbn,

– gadnui id ynemlexeer; documentalini ystgaj..

Avatar

tsementeer Caijryylcan BYRiad blokoor,xsgyi blrxz xuiseer,idt 2025-03-29 50.147.160.114

@neg baishin bsnz, nyraasan, # Basementeenglp;
###;

Avatar

saitaar Erunxuolugcjuur zasaglyylj,bapumjaa opkngytgl 2025-03-29 50.147.160.114

orkni Umxuiguun yyp amisgaluin bapumaa abchbgaapai, tendexuin xylgailyylax, gyilagchlyylax zopulgotoi canaarxaluig FOTO zyrgaar duxyylie.

[ta nap demui buchgyuzx; Neg gazraan shaagild.]

ind buildingn us goojyylj xylgaichdaarznmjn, yleej,
dmpyyryylax zopilgotoi,chaddag chaddag yumaa xuinyy gexees, KAMEr ytasni,docymentalini bainguin xylgaichduin ajul bish, texnik texnlogi BUrUU bolgoson. zyrxnui aprtni naalt, gadyyp exog ,
dotyyr; gemtluin korpycuig nyraasan, xashaagaar ni xynui emlegee saidr

Avatar

Bujin 2025-03-29 88.183.144.162

orchuulagch l bgyu boloosoi, baliar avgaig harmaargyu bn shuu,

Avatar

Нэргүй 2025-03-29 185.103.110.247

эм бичиж өгдөг эмч болон даалгавар өгдөг багш нар л ажилгүй болох байх

Avatar

ойдов 2025-03-29 139.5.217.76

Би бол үнэн гэж бодож бна.Одоо гэхэд эмч өарөө онош тавихаа болиод аппхратын дүнг л хардаг болсон шүү дээ.Харин багш бол нилээд тэсэх биз дээ.ХЯҮН БҮР АДИЛГҮЙ

Avatar

Нэргүй 2025-03-29 202.9.41.61

Шал худлаа. Өөрөө, хүүхдүүд нь, ач зээ нь, гэр бүл нь хүнээр эмчлүүлж, хүнээр багшлуулна. Дандаа худардаг нөхөр л дөө.

Avatar

Нэргүй 2025-03-29 188.162.254.123

кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!

Avatar

Ажилгүйдэл ядуурал гуйранчлал өлсгөлөн 2025-03-29 202.9.47.95

уг нь амьд хүний нийгэм эдийн засаг амьдрал ахуй юмсан, ганц PC game-ийн график картнаас болж ингэж сүйрэх тавилантай хүн төрөлхтний соёл иргэншил хөөрхий

Avatar

Зочин 2025-03-29 203.91.115.51

Монголд бүр 100 жилийн дараа эмч багш хэмээн юу ч чадахгүй амьсгаануд суудлаасаа ховхрох байх даа

Avatar

Нэргүй 2025-03-29 80.214.18.201

эрүүл энхийг хүсьe. П и з д а минь.

Avatar

Нэргүй 2025-03-29 103.57.92.222

Дебыль оркод ,,,таарсан хариуг нь өгсөнд,,,,миний бах ханав,,,чамаар бахархав,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж