Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2025.03.28/ болжээ. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, хойшлуулахаар тогтов.
Түүнчлэн Эрүүгийн хэргийн танхимаас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчид хүргүүлэх, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэж, санал хүргүүлэхээр тогтов.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас ирүүлсэн намын нэрийг өөрчлөх болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг тус тус хэлэлцэж, хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа.
Нэргүй 2025-03-29 188.162.254.123
за энэ ч кофе уугаад сууж байгаа д тусгай элчин сайд томилж зохицуулж болох юм байна !!!
Нэргүй 2025-03-29 103.212.117.42
2000 оны сонгуульд орохдоо Иргэний зориг-Ногоон намын эвсэл болчихоод энэ нэрийг сонгуулийн дараа аль нэг нам нь өөрийн нэр болгон ашиглахгүй байх тохиролцооноос буцаж хулхидаж энэ нэрийг авсан намыг татан буулгах хэрэгтэй
Зочин 2025-03-29 66.181.179.198
Энэ олон намаар яах вэ ганцхан МАН байхад хаваска
Нэргүй 2025-03-29 103.212.117.42
МАН ч хэрэггүй. Хятадын нэг томоохон тосгоны хүн амд ч хүрэхгүй манай улсыг ганц олигтойхон хүн Ерөнхийлөгч болоод удирдвал таарна. Ардчиллын үнэт зүйлс алдагдаж нэг хүний дарангуйлал гэж ярьдаг улс төрчид сайд, гишүүн гээд ард түмний хүзүүн дээр суух боломжгүй болно гэж айж байгаа.