Нобелийн шагналт Мухаммед Юнус Ази тивийн шинэчлэлтийг уриаллаа

Нобелийн шагналт Мухаммед Юнус Ази тивийн шинэчлэлтийг уриаллаа

Нобелийн шагналт Мухаммед Юнус Ази тивийн шинэчлэлтийг уриаллаа

Нобелийн энх тайвны шагналт Мухаммед Юнус Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина огцорсны дараахан буюу 2024 оны наймдугаар сарын 9-нд тус улсын түр засгийн газрын тэргүүнээр тангараг өргөж байсан талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл, Азийн хөгжлийн төлөөх Боао чуулганд Мухаммед Юнус оролцож, олон талт үзлийг дэмжихэд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолсон юм. Мөн Азийн улс орнуудыг олон улсын дэг журам, энх тайвныг сахиулахад дуу хоолойгоо өргөхийг уриаллаа.

  Евро-Ази болон Азийн орнуудаас хүрэлцэн ирсэн сэтгүүлчидтэй тэрбээр уулзахдаа, нэг талт үзлийг буруутгаж, Бангладешийн түр засгийн газар ирэх арванхоёрдугаар сард болох дотоодын сонгуулиас өмнө институтийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд анхаарч байгаа гэдгээ хэлсэн юм.

Энэхүү уулзалтыг Хятадын Олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэгийн (CPDA) дэргэд ажилладаг Хятадын Олон Улсын Хэвлэл мэдээллийн төв (CIPCC) зохион байгуулсан.

Мухаммед Юнус Пүрэв гаригт (2025.03.27) Хятадын ерөнхий сайдын орлогч Дин Шюэсянтай уулзсан. Уг уулзалтын хүрээнд Хятад, Бангладеш хоёр улс нь сайн хөрш, түнш, хамтрагч гэж ерөнхий сайдын орлогч Дин Шюэсян  тодорхойлсон юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр, Бээжин улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлж, соёл, ард түмний харилцааг улам ойртуулахын тулд Дакатай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Түүнчлэн, Бангладеш нь Хятадын олон улсын бодлогыг тууштай хүндэтгэж, хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг Мухаммед Юнус илэрхийлжээ.

Бангладешийн хэвлэл мэдээллээр Мухаммед Юнусын Хятадад хийсэн айлчлалыг тус улсын сүүлийн 50 жилийн түүхэнд хийсэн хамгийн чухал айлчлал гэж тодорхойлж буй. Өнгөрсөн жил тус улсын оюутан, залуучууд ерөнхий сайд асан Шейх Хасинагийн зөвхөн баячуудад тааламжтай хууль дүрэм гаргаж байгаатай тэмцэж, бослого гаргасан билээ. Улмаар Шейх Хасина эх орноосоо зугтаж, Бангладешид түр засгийн газар байгуулагдах болсон юм. Тухайн үед Хятад улсын зүгээс авлигад баригдсан засаглал нуран унасныг сайшааж, "Бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг хатуу баримтална" гэдгээ мэдэгдэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gln 2025-03-29 50.147.160.114

yzyylen;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж