П.Сайнзориг нар "бялуу хуваалт"-ыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2025.03.29-нд нийтлэгдсэн

П.Сайнзориг нар "бялуу хуваалт"-ыг эсэргүүцэв

П.Сайнзориг нар "бялуу хуваалт"-ыг эсэргүүцэв
Нэр бүхий гурван УИХ-ын гишүүн улс төрийн бялуу хуваалтыг эсэргүүцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан асуулт тавилаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, З.Мэндсайхан нар өчигдөр /2025.03.28/ хуулиар чиг үүргийг нь тодорхойлоогүй, Засгийн газрын гишүүн, яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардсан зөвлөл, төв, хороо, комисс зэрэг нэршилтэй байгууллагуудыг байгуулах замаар төрийн алба данхайх, төсвийн үр ашиггүй зардал нэмэгдэх байдал нэмэгдэж байна.
Төрийн өмчит компани, банк, улсын үйлдвэрийн газарт “бүтээмжийн менежер”, “хяналтын менежер” гэх нэршил бүхий дэд, орлогч дарга /захирал/-ын статустай албан тушаалыг бий болгож, томилон ажиллуулж байгаа нь Төрийн хэмнэлтийн тухай нийцэж байгаа эсэх талаар иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Иймд уг асуудлаар хуульд заасан бүрэн хүрээнд эрхийн асуулт тавьсан байна. Хамтарсан Засгийн газраас төрийн албыг 30 хувь цомхотгохоо мэдэгдсэн. Гэвч үнэндээ цомхотгол биш өргөтгөл хийж буй нь нийгэмд багагүй шүүмжлэл дагуулах болсон. Зөвлөх, тусгай үүрэгт Элчин сайд, Бүрэн эрхэт төлөөлөгч, хяналт хариуцсан менежер, бүтээмж хариуцсан менежер гэх шинэ содон албан тушаалын нэрс ар араасаа дуулдаж эхлэв. Зарим томилгооноос дурдвал, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр, Б.Даваацэрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хяналт хариуцсан менежерээр томилсон байдаг. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж