Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүс нутгийг хамарсан ой хээрийн түймэртэй гал сөнөөгчид 149 цаг тэмцсэний эцэст бүрэн унтрааж чаджээ. Гуравдугаар сарын 21-ний өдөр Хойд Гёнсан мужийн Уйсеоноос эхэлсэн гал гуравдугаар сарын 28-ны 17:00 цагийн байдлаар бүрэн унтарлаа. Галын улмаас дор хаяж 28 хүн нас баржээ. Мөн 33 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн.
Хуурай цаг агаар, салхины улмаас зэргэлдээх хот, тосгод руу тэлсэн галын улмаас 48 мянган га талбай сүйдэв. Энэ нь 63245 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх аж. Сөүл хотын 80 хувьтай тэнцэх хэмжээ ч гэж хэлсэн болно. 2000 онд гарсан гал түймэрт 23794 га талбай сүйдсэн. Энэ тоо өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байв.
Бороо орж, цаг агаар бага зэрэг сэрүүссэн нь галыг унтраахад дөхөм болсон. Пүрэв гаригийн орой галын 63 хувийг унтраасан байсан бол шөнийн борооны ачаар Баасан гаригийн үд гэхэд 94 хувь нь унтарсан байжээ.
Гал сөнөөх ажиллагаанд 5580 гал сөнөөгч, 86 нисдэг тэрэг, 569 галын машин дайчлагдав.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Сү Баасан гаригт гамшигт нэрвэгдсэн Аньдун орчимд айлчилжээ. Галын улмаас үүссэн хохирол бүрэн барагдтал засгийн газар байгаа бүх нөөц бололцоогоо ашиглаж дэмжлэг үзүүлнэ гэдгийг тэр амлав.
Нэргүй 2025-03-29 103.212.119.17
Ашгүй дээ.Гал унтарлаа
Нэргүй 2025-03-29 188.162.254.123
кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихгуй дээ !!!!! ухаан дутуу л байна даа, монголчуудаас!!!!
Зочин 2025-03-29 103.212.118.118
Болж дээ, хөөрхийс, ер нь кимчинүүд энэ жил суудал өнцөгдсөн байх оо, юм юм л болж байх шиг, эсвэл хойдын бүдүүн жаал нь бужигнуулаад байдаг юм уу
Нэргүй 2025-03-29 103.212.117.42
Бүдүүн жаал ч байгалийн хуурайшилтыг хүртэл зохицуулж чаддаг агуу бүдүүн юм аа