Ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ

Өнөөдөр өглөө Төрийн ордны их танхимд эхэлсэн МАХН-ын 7 дугаар бага хурал хаалттай үргэлжилж эхэллээ. Хаалттай хурал эхлэхийн өмнө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн юм. Түүнд сэтгүүлчид “МАХН 90 жилийнхээ босгон дээр нэрээ солино гэж байна. Сонгуулийн буухиа ойртож байгаа үед ууган улстөрийн хүчин нэрээ солих нь сонгуульд ялагдал хүлээхэд хүргэх юм биш биз. Хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн асуулт тавихад У.Хүрэлсүх “Хэрвээ манай нам Монгол ардын нам нэртэй болсноосоо болж, 2012 оны сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг би хүлээнэ” гэсэн хариулт өглөө.
 
МАХН дотор намынхаа нэрийг солих ёстой гэсэн үзэл баримтлалтай гишүүн олон байгаа аж. Тиймээс эл асуудлыг өнөөдрийн хуралдаанаар нэлээд нухацтай ярилцах юм байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг ирэх арваннэгдүгээр сард болох МАХН-ын 26 дугаар их хурлаас гаргах ажээ.   

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж