Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарын хурлыг хойшлуулжээ

Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарын хурлыг хойшлуулжээ

Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарын хурлыг хойшлуулжээ

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр/2025.03.28/ 13.30 цагт товлосон боловч хойшлогджээ. Тодруулбал, хурлыг өмгөөлөгч нарын хүсэлтээр 2025 оны дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл хойшлуулсан байна. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь олон удаа хойшилсон бөгөөд хурлыг хаалттай явуулах юм.

Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-29 66.142.222.33

ЭЛБЭГДОРЖ БОЛ ӨӨДГҮЫ МУУ ХОГИЙН УРВАГЧ БАЙСАН

Avatar

Нэргүй 2025-03-29 66.181.161.243

Ц.Нямдоржийн тагнуулын хэргийн дэргэд ч хэрэг гэхэд ичмээр дамшиг юм аа.

Avatar

Нэргүй 2025-03-29 103.212.117.198

Эх орноосоо урвагчдад гишгэх газар байдаггүй. Элчин байсан Цахилгааны хүүхэд бас урвагч байсан

Avatar

Free 2025-03-29 202.9.47.95

ламбугуайг чөлөөл, орос xятад дундад ази туркийн талыг баримтлагч дарангуйлагчийг барьж устгая

Avatar

Нэргүй 2025-03-29 66.181.178.216

Жинхэнэ илт урвагч Элбэгдоржийн нэр гарахгүй 9 байна даа.

Avatar

Зочин 2025-03-29 66.181.179.198

ШШШШ ЭНЭ АМЬТАН УРВАХ УУ ҮГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ ГЭЖ БОДОХ ЮМ ХӨГШИН АМЬТАН НАСНЫХАА БӨГСӨНД ЗОВОХ НЭЭ

Avatar

Нэргүй 2025-03-29 139.5.219.209

SEKSDI BOOWN XXNO UILCHLEED XUSNG DYYDLGN80955877SEKSEER

Avatar

Free 2025-03-29 202.9.47.95

сулла

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж