Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Сүүлийн үед зонхилон тохиолдож буй нүдний өвчлөл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний өмнөд сегментийн мэс заслын эмч Анагаах ухааны магистр Т.Ундармаатай ярилцлаа.
-Харааны шил зүүсэн хүүхэд, залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хараа муудахад шалтгаалдаг хамгийн сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлс юу вэ?
-Хараа муудах шалтгаан олон янз байдаг. Орчин үед бол дэлгэц удаан хугацаагаар ширтэх нь хараа муудахад нөлөөлж байна. Ерөнхийдөө дэлгэц удаан хугацаанд хэрэглэснээс шалтгаалан ойрын харааны ачаалал ихэсч, яваандаа холын хараа муудаж эхэлдэг. Анагаахын шинжлэх ухааны багш Д.Уранчимэгийн 2015 онд хийсэн “Зайлсхийж болох сохорлоос сэргийлье” гэсэн судалгаа бий. Судалгааны үр дүнд нүдний тэргүүлэх өвчлөлийн эхний гуравт болорын цайлт, нүдний даралт ихсэх, эвэрлэгийн өвчлөлүүдээс үүдэлтэйгээр хараа муудах гол шалтгаан болж байна гэсэн үр дүн гарсан. Дэлхий даяар ч мөн адил эдгээр гурван шалтгаан нь хараа муудах топ гурван шалтгаан болж байдаг. Манай эмнэлэг улсынх учраас насанд хүрэгчдийг үздэг. Залуучуудын хувьд ихэвчлэн өвдөг гарсан, “нүд бүрэлзээд байна нүдний шил тааруулъя” гэсэн шалтгаанаар ирж байна. Харин дээр хэлсэн 50-аас дээш насныханд нүдний даралт ихсэх, болор цайх өвчлөлүүд зонхилж байгаа.
-Болор шилжүүлэн суулгаснаар хэр үр дүнтэй байдаг вэ. Хараа дахин муудахаас сэргийлж чаддаг уу?
-Хэрэв нэгэнт нүдний болор цайсан л бол болор суулгах мэс заслыг зөвлөдөг. Хүн болгоны нүдний хэмжээс өөр, тэр битгий хэл нэг хүний хоёр нүдний хэмжээ ч өөр. Тиймээс цайсан болорыг авч үзэж, оношилж байгаад хувийн болон улсын эмнэлгүүдэд хамгийн сайн чанарын дэлхийн стандартад нийцсэн болорыг суулгаж байна. Зөвхөн болор цайхаас үүдэлтэй хараа алдалт байсан бол болор суулгах мэс засал хийснээр нүдний хараа 100 хувь эргэж сэргэдэг. Манай эмнэлгийн энэ төрлийн хагалгаанд жилдээ 1200 орчим хүн ордог.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ХЭН НЭГНИЙГЭЭ ДАЙСАН БОЛГОЖ ШИЙДДЭГ АСУУДАЛ БИШ"
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулиуд юу байх вэ. Таны хувьд ямар хуулийн төслүүдэд ач холбогдол өгч байгаа вэ?
-Хаврын чуулганаар хүлээлттэй байгаа хуулийн төслүүдийн тухайд эдийн засгийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ чиглэлийн хуулиуд эрчимтэй хэлэлцүүлэгдэж, батлагдаасай гэсэн хүлээлттэй байна.
Нэгдүгээрт, Татварын багц хуулийн шинэчлэл байна. Хамгийн гол нь татвар төлдөг, бүртгэлтэй байгаа хэсгээсээ нэмж татвар авахаас илүүтэй, татварын хувь хэмжээг нь бууруулах хэрэгтэй. Харин татварт бүртгэгддэггүй далд зах зээл бий болгодог хэсгээ бүртгэлжүүлэх, татварын бааз сууриа өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Үүний үр дүнд далд эдийн засгийг бууруулахаас гадна, татвар төлдөг бааз сууриа нэмэгдүүлнэ.
Шударгаар татвараа төлдөг иргэд, аж ахуйн нэгжүүдэд урам өгч, эдийн засгийн хувьд амьсгалах боломжийг нь олгоно гэсэн байр суурьтай байна. Ер нь бол ажил олгогч байх нь асар хүнд.
Бизнес хийж үзсэн хүмүүс энэ хүндрэл бэрхшээлийг маш сайн ойлгодог, мэддэг. Тиймээс бизнес эрхлэгчдээ, татвар төлөгч бүрийг дэмжсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой.
Хоёрдугаарт, Стандартын тухай багц хуулийг хэлэлцэх байх. Монгол Улсад стандартаа цаг үетэйгээ нийцүүлж, шуурхай шинэчилж, олон улсын чиг хандлагад нийцсэн өөрчлөлтийг хийхгүй бол ямар ч тооцоололгүй, хоцрогдсон, зах зээлээ тэлэх боломжийг хумисан, эдийн засгийн хурдаа гүйцэхгүй стандартын тогтолцоо одоо үйлчилж байна. Тухайлбал, нэг төрийн байгууллагад ямар стандарт, дүрэм, нормын дагуу хэчнээн хүн ажиллаж байгаа талаар мэддэггүй. Хатуу тоо тавиад явдаг. Төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тооцож мэддэггүй. Үүнийг тооцох тооцоолуур нь цаанаа стандарттай. Эндээс хаана, хэдэн төрийн албан хаагч ажиллах хэрэгцээ шаардлага байгаа нь тодорхой болно. Түүнээс биш хэн нэгэн даргын үзэмжээр тоог нь нэмж, хасч, цомхтгож байгаа нь хөгжилд саад болж байгаа асуудал.
-УИХ, Засгийн газрын гишүүн бүрийн амны уншлага бол “Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ, татварын ээлтэй бодлого хэрэгжүүлнэ” гэх үг болсон. Харамсалтай нь бодит байдал дээр бодлого, үйл ажиллагаа нь энэ үгнийхээ эсрэг хэрэгждэг. Татварын дарамтаас өндийж чадахгүй байгаа талаараа иргэд болоод бизнес эрхлэгчид хэлж байна шүү дээ. Хэзээ бодит ажил хэрэг болох вэ?
-Дээр дурдсанчлан татварын гол бодлого, үзэл санаагаа өөрчлөх ёстой. Татвар төлдөг хэсгээсээ нэмж татвар авдаг бодлогоо өөрчлөх ёстой. Харин татвар төлөхгүй байгаа далд зах зээлээ ил болгож, бүртгэж, бүртгэлжүүлж, татварын бааз сууриа өргөжүүлж, хууль ёсны дагуу татварын орлогоо бүрдүүлэх учиртай. Төр ажлаа сайн хий. Тэр хэрээрээ татварын уучлал, өршөөл, урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг буюу татвар төлөхгүй байснаас төлдөг байх нь илүү өгөөжтэй байх бодлого хэрэгжүүлснээр далд эдийн засгийг ил болгож, татварын бааз сууриа нэмэгдүүлнэ. Хүн амын орлогын албан татварыг бууруулах ёстой. НДШ-ийг бууруулах ёстой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТ ЗОГСООГҮЙ"
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын, Тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Ууганбаяраас Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй холбоотой асуудлыг тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссон гэх шалтгаанаар зарим эмнэлгүүд иргэдэд төлбөртэй үйлчилж байгааг иргэд шүүмжилж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зогсоогүй. Энэ онд ЭМД-ын сан төсвийн хуваариа нарийвчлан батлуулсан. Тодруулбал, энэ жилийн нийт төсвийн дүнг 12 сард хуваагаад сар бүр 164 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байгаа. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулахдаа хамгийн эхлээд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд санхүүжилт олгоно гэдэг зарчим тавьсан. Түүнчлэн хуульд заасны дагуу тодорхой тоо, хэмжээ заасан байгаа. Гэхдээ нэн шаардлагатай гэдэг утгаараа, хуульд заасан тоо, хэмжээнээс хэтэрсэн ч гэсэн 100 хувиар тооцож, тасралтгүй санхүүжүүлж байгаа.
Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний зардлын дүнг урьдчилан мэдэх боломжгүй. Нэгдүгээр эмнэлэг энэ онд эрчимт эмчилгээндээ 100 хүн хамруулах тоотой байсан ч гуравдугаар сарын байдлаар тоо нь дуусч болно. Гэтэл дөрөвдүгээр сараас эхлээд эрчимт эмчилгээнд хүн авахгүй байж болохгүй шүү дээ. Тийм учраас нэн шаардлагатай тусламж, үйлчилгээн дээр тоо, хэмжээ тавьчихсан байгаа ч гэсэн санхүүжилтийг нь 100 хувиар тооцож, санхүүжүүлнэ гэж заасан байгаа.
Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэдэгт эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, түргэн, халдварт өвчин, хавдрын эмчилгээнүүд, харвалт, шигдээс гэх мэт шууд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй өвчнүүд хамаарна.
Нөгөө талдаа хүлээгдэж болохуйц өвчнүүд гэж бий. Жишээ нь сувилал, уламжлалтын эмнэлэг ч юм уу, цаг аваад дараа нь үйлчлүүлдэг тусламж, үйлчилгээнүүд байгаа. Эдгээрт мөн тоо, хэмжээ заасан. Гэхдээ эдгээр тусламж үйлчилгээ нь хүлээгдэж болохуйц учраас хэрэв тухайн сарын 164 тэрбум төгрөгийн санхүүжилтэд багтаагүй бол дараа сард нь санхүүжүүлэхээр тусгасан. Эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилт дараа сардаа олгогддог. Хуулийн дагуу бид мөнгөн дүн олгохоор гэрээ байгуулж байгаа учраас тоо, хэмжээ зайлшгүй заах ёстой. Гэхдээ нэн шаардлагатай байгаа тусламж, үйлчилгээн дээр тоо, хэмжээ тавьсан ч гэсэн 100 хувиар тооцож тасралтгүй санхүүжүүлж байгаа.
-Өнгөрсөн онд хэд хэдэн удаа Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд доголдол үүссэн. Улмаар зарим эмнэлгийн санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авсан шүү дээ. Энэ жил нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн оны аравдугаар сард ЭМД-ын сан эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтээ олгох боломжгүй болсон. Тодруулбал, 2024 онд ЭМД-ын сан 1.9 их наяд төгрөгийн төсөвтэй байсан. Үүнийхээ дагуу эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт олгох ёстой байсан бөгөөд 2024 оны эхээр гүйцэтгэлээр нь эрүүд мэндийн байгууллагуудад олгож эхэлсэн.
Гэтэл есдүгээр сарын дундуур гэхэд гүйцэтгэлээр олгох санхүүжилтийн дүн таазандаа тулсан. Нөгөө 1.9 их наяд төгрөгөө эрүүл мэндийн байгууллагууддаа олгоод дууссан гэсэн үг.
Хязгаартаа хүрсэн учраас ийм асуудал үүссэн. Тэгэхээр энэ оны төгсгөлд энэ асуудлыг давтахгүйн тулд 2025 онд батлагдсан нийт төсвөө 12 сардаа хуваагаад, сар бүр 164 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төсвийн нарийвчилсан хуваарь батлуулсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
news tv 2025-03-29 66.181.189.135
live hd tv news tv torol burin medeeel 1 buirn 5000 togrogor medeel tv gargana.
tv live 2025-03-29 66.181.189.135
news tv shiner neegdele. live news tv shiner negdele medeel 5000 togrogor abjina.
Нэргүй 2025-03-29 139.5.217.180
VANXANI SEKSEER UILCHLGE80955877VANAGLI VANXANDI80955877
Утас 2025-03-29 202.9.47.95
утсыг нь хурааж ав, оронд нь Nokia өг
Нэргүй 2025-03-29 139.5.217.180
SEXSDI BOOBXXI XUCHINDUULI AXN TACHAANGUI OWORTN80955877