Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна.

2025 оны гуравдугаар сарын 28-ны 20 цагаас 2025 оны гуравдугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Байдраг голын хөндийгөөр -20…-25 градус, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Сэлбэ голын хөндийгөөр -9…-14 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-29 202.9.41.2

х***а манж гажиг п***а лаларуудыг х***а манжружх далд ор2лаач гажиг пиздагууд-с болж хэд болтл новшиын нийгм новшиын хулгай зэлгэ хоосн амьдрл-д амьдрхиын бжзр шунхай хоослогч гажиг лхларууд муу ёриын түрүүний бөөсүүд толгойд гарч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж