Сурвалжлага: Өсвөр насанд нь хүүхдээ анхаараагүйгээс хар тамхинд "алдсан"

Сурвалжлага: Өсвөр насанд нь хүүхдээ анхаараагүйгээс хар тамхинд "алдсан"

Сурвалжлага: Өсвөр насанд нь хүүхдээ анхаараагүйгээс хар тамхинд "алдсан"

Түүний хүүг Бат гэдэг. Багадаа сэргэлэн цовоо, аливаа зүйл сониучхан. Ээж нь хүүгээ эрдэм номтой хүн болно гэж мөрөөдөж явснаас биш хамаг амьдралаа хар тамхинд тушаачихна гэж төсөөлж байсангүй. Эмэгтэйн нүүрнээс түүний амьдралыг уншихад тийм ч хэцүү биш байлаа.  Үрчлээтсэн шар царайд нь гуниг хурж, амьдралаас бүр шантарч, сүүлийн гурван жил бүтэн нойртой хонож үзээгүй гэнэ. Хүүдээ уйлж, гомдсоор байгаад нулимс хүртэл ширгэчихдэг юм билээ гэх үг нь зүрх зүснэ. "Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш дээ" гэх үг юутай үнэн. Тэднийх жирийн нэг айл. Бусдаас илүү гарсан юм байхгүй, хоосон хонохгүй хоёр идэхгүй. Гэтэл нэг л өдөр гэрт нь "хар тамхи" яваад орчихно гэж хэн санах билээ. Хар тамхи бол баян айлын хүүхдүүдийн хэрэглээ гэж тэр эндүүрч явсан тэр өдрүүддээ, хүүгээ хаагуур юу хийж явааг нь анхааралгүй, ажил, амьдрал гэж гүйсэндээ харуусах юм гэж санаагүй ч биз. Юүдэнтэй цамц өмссөн тэр эмэгтэй үе үе уртаар санаа алдана. Нүд нь, сэтгэл нь хаа нэгтээ тэнүүчлэх мэт.   Дээшээ тэнгэр хол, доошоо газарт хатуу энэ үед хажуудах хань нь байхгүй. Зовсны эцэст жаргадаг биш зовдог гэж үү?

Бат 16 настайдаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэжээ. Чөлөөт цагаа ихэвчлэн PC тоглоомын газар өнгөрүүлдэг байсан түүнд өөрөөс нь ах залуус үнэгүй өвс хэрэглэхийг санал болгосон байна. Өсвөр үеийн сэтгэлийн хямрал дээр тос нэмсэн үйл явдал тохиосон нь эцэг, эхийнх нь салалт байв. Аав, ээжийнх нь салалтын хэрүүл хүүд хүнд цохилт болж тэрбээр гадуур тэнэх нь ихэссэн аж. Хайртай гэж итгэж явсан эр нөхрөөсөө салж, сэтгэлийн уналтад орсон ээж нь түүнийг анхаарах сөхөө ч тэр бүр байсангүй. Ингээд л буруу хүмүүстэй нийлж, будаа тээж эхлэх замдаа эргэлт буцалтгүй оржээ. Араас нь санаа тавих аав байсангүй. Ээж нь ажил, амьдрал гэж түүнд санаа тавих нь бага.

Бат өдгөө 22 настай. Үеийнхэн нь их сургуулиа төгсөж, ажил амьдралын гараагаа эхлүүлсэн бол тэр харин хүнд хэлбэрийн донтогч, хар тамхины хамааралтай нэгэн болж хувирсан. Үе, үе бие нь муудна, таталт өгнө. Хар тамхигүй бол тэр үхэж мэдэхээр болсон. Үхтэл үр харам гэж юутай үнэн үг аж. Ээж нь хүүгээ үхүүлчихгүйн тулд өнөө "хор"-ыг нь тарина.

“Хүүгээ Шар хадны эмнэлэгт хэвтүүлж үзсэн. Бүр шоронд хүртэл хориулж байсан. Хар тамхинаас гарах болов уу гэж аргаа ядсан тэр шүү дээ. Гэхдээ үр дүн багатай. Гарч  ирээд нөгөөхөө хэрэглэнэ . Хүүгээ мансууруулах бодис хэрэглэдэг болохыг анх 2018 онд мэдсэн. Тухайн үедээ том шоконд орж байлаа. Нэг, хоёр удаа сонирхож үзсэн байх гэж бодоод хүүтэйгээ сайн ярилцалгүй орхичих нь миний хамгийн том алдаа байсан. Гэтэл одоо хүү маань хүнд хэлбэрийн хар тамхинд донтогч. Хэдийгээр одоо хүүтэйгээ тулж ажиллаж байгаа боловч хэтэрхий оройтсон байсан".  Уртаар санаа алдах тэр ээжийн нулимс барагдаж дууссан гэлтэй. Нүд хуурай ч сэтгэлд нулимс аадарлаж буй нь мэдрэгдэх шиг.

ХАР ТАМХИНД ДОНТОГЧДЫН 56 ХУВЬ НЬ 13-25 НАСНЫХАН

Олон улсад тооцоолдог аргачлалаар нэг мансуурагч, худалдан борлуулагчийн ард 4-6 хүн байна гэж үздэг аж. Тиймээс Монголд далд хэрэглэгчийн тоо 20 мянгаас дээш байж магадгүйг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг яриандаа онцлов. Энэ тоо хэдхэн жилийн дараа 43 хувиар өснө гэдэг муу мэдээг араас нь дуулгав.

Хамгийн сэтгэл эмзэглүүлмээр нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 92 хувь нь 35 хүртэлх насныхан  агаад 13-25 насныхан үүний 56 хувийг эзэлж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд мансуурах гэмт хэргээр ерөнхий боловсролын сургуулийн 58 сурагч ял шийтгэл эдэлсэн. Өнгөрсөн 2024 онд гэхэд, 15-20 насны 18 залуус хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдсоны найм нь сурагч байжээ. Боловсролын байдлаар нь авч үзвэл 58 хувь нь бүрэн бус дунд болон бүрэн дунд боловсролтой, 60 орчим хувь нь ажилгүй, орлогын эх үүсвэргүй хүмүүс байна.

Батын ээж хэлэхдээ "Хойч үе маань хар тамхи гэгч “тахал”-д живж байна. Үүнийг эцэг эхчүүд, төр засаг ч анхаарах хэрэгтэй байна" гэсэн нь аргаа барсан ээжийг үг гэж хүлээж авах нь учир дутагдалтай.

"Хүмүүс миний хүүхдээс хар тамхи холуур өнгөрнө л гэж боддог. Эцэг, эх нь хараа хяналт тавихгүй яасан юм гэж буруутгадаг. Тийм ээ, миний буруу. Би алдаагаа ойлгож байна. Гэхдээ хараа хяналт сул, өрх толгойлсон аав, ээжтэй, ар гэр нь асуудалтай хүүхдүүд ийм зүйлд маш их өртөж байгаа. Энэ бол үнэн. Гэхдээ хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын асуудал үндэсний хэмжээнд яригдах асуудал. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Нэг айлд нэг архичин байхад ямар хэцүү байдаг билээ. Тэгвэл хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис нь гэр бүлийнхнийх нь тархинд маш их гэмтэл үзүүлдэг юм билээ" гээд тэрбээр зовлонгоо хуваалцсан.

"ДОЛОО ХОНОГТ НЭГ ХҮН ГАР, ХӨЛӨӨ ТАЙРУУЛАХААР ХАНДДАГ БОЛСОН"

Нэгэн донтогч хүүгийн гарын 10 хурууных нь яс нь ил гарчихсан, үхэжсэн байдалтай мэс заслын эмчид ханджээ. Тэрбээр гар хуруугаа ийм нүд халтирам дүр зурагтай болсныг аав, ээждээ огт хэлээгүй. Ар гэрийнхэн нь ч мэдээгүй өдийг хүрсэн байж. Яг ийм шалтгаанаар хүүхэд залуус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тунг хэтрүүлснээс үүдэн гар, хөл нь мэдээгүй болж, тайруулахаас өөр сонголтгүй болж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулав. Тэдний ихэнх нь гар, хөлөө тайруулах болсон шалтгаанаа нуудаг байна.

Жишээлбэл, хар тамхи сэтгэцэд нөлөөт бодис тарьж хэрэглэснээр гарны судас бөглөрч, мэдээгүй болж үхэждэг. Гаднаас нь харахад хөлдөх, удаан дарагдсан юм шиг хавддаг. Харин мансууруулах бодис хэрэглэсэн хүний гар зөөлөн, чинэрсэн юм шиг харагддаг болохыг эмч хэлж байв.

Мөн гар хөлдсөн хэсэг нь харладаг бол тариа тарихаар гар нь бүхэлдээ харлаж, өөрчлөгдөхөөс гадна зүү тариурын сорви ихтэй байдаг. Тиймээс аав, ээжүүд хүүхдээ сайн анзаарч, гар хөлийг нь шалгаж, ярилцах нь чухал. Хамгийн аюултай нь хар тамхины хор хөнөөл, үр дагаврыг огт ойлгохгүйгээр сонирхон хэрэглэж, эрүүл мэнд болон амь насаараа хохирч байгааг эмч мэргэжилтнүүд зөвлөсөн юм.

“Сүүлийн жилүүдэд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг хүүхэд, залуусын тоо эрс нэмэгдэж байна. Өмнө нь 18 наснаас дээш насныхан хэрэглэж, донтдог байсан бол одоо 16-гаас доош насныхан нэмэгдэж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Гар, хөлөндөө янз бүрийн мансууруулах бодис тарьж, үхжүүлснээс эрхтэнээ тайруулахаар нэг жилд 2-3 хүн ханддаг байсан бол одоо долоо хоногт нэг хүн ханддаг болсон.

Ихэнх нь хожуу шатандаа эмнэлэгт хандаж, эд эрхтэнээ тайруулж байна. Цөөн тохиолдолд гар, хөл нь өвдөж эхлэхээр эмчид үзүүлдэг.

Уух зориулалттай өвчин намдаах эмийг урвуулан ашиглах, сэтгэцэд нөлөөт бодисын тунг хэтрүүлж эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж байна. Үүний үр дагавраар судасны бөглөрөл, мэдрэлийн алдагдалд оруулдаг. Өнгөрсөн хугацаанд үүнээс болж 10 гаруй хүүхэд нас барсан бол 40 гаруй хүүхэд гараа тайруулсан” гэж “Доктор үүр” гар сарвууны эмнэлгийн мэс заслын их эмч, анагаах ухааны доктор О.Очирпүрэв ярилаа.

"ЭМЯ-НД 4 УДАА ЭНГИЙН ЖОРООР ОЛГОЖ БУЙ ЭМИЙГ ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСЭН"

“Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус энгийн жороор олгодог … нэртэй эмийг судсаар тарьж, мансуурч байна. Анх цар тахлын үед хөл хориотой байхад Анагаахын сургуульд сурч байсан оюутан 2021 онд хэрэглэж, мансуурч болдог юм байна гэдгийг туршсан байдаг. Үндсэндээ дөрвөн жил гаруй хугацаанд хэрэглэж байна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд 11 өсвөр насны хүүхэд залуус нас барсан. Маш олон хүүхдүүд судсаар уудаг эмийг тарьж, хялгасан судсаа бөглөж, цусны эргэлтгүй болж, үхэжсэн гар хуруугаа тайруулж байна. Мөн хүүхдүүд зүү тариураа дамжуулан хэрэглэж бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэл өндөр болсон. Эмийн сангууд 2024 оноос зүү тариурыг жороор олгож, хяналтад орсон ч далдуур хууль бусаар зарж борлуулсаар байна” гэдгийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг ярьсан юм.

Тэрбээр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалт гэж Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2015 онд батлагдсан 68 тоот тушаал бий. Энэ тушаалын хавсралтад мансууруулах эмийн 13, сэтгэцэд нөлөөт бодисын 33 эм ордог. Энэ жагсаалтад хүүхдүүдийн энгийн жороор олгодог эмийг урвуулан хэрэглэж буй эмийг оруулах хүсэлтийг ЦЕГ-аас 2021 оноос хойш дөрвөн удаа хүргүүлсэн. Энэ шийдвэр гарч, жагсаалтад орох юм бол хяналттай болж, нууцаар хэрэглэх боломжгүй болно.

Энэ дээр холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч байгаа тайлбар нь бусад өвчтөн эмээ олж авах асуудал шат дамжлага ихтэй, хүндрэлтэй болно гэдэг. Тэгэхээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд чухал учраас өвчтэй иргэд нь журмаараа эмээ авч хэрэглэхэд болохгүй зүйл байхгүй” гэдгийг яриандаа онцолсон юм.

Өвчин намдаах энэ эмийг хэрэглэж мансуурсан гэх 100 гаруй хүүхэд залуус цагдаагийн байгууллагад баригдаж, шалгагдсан байна. Одоогоос хоёр жилийн өмнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 21 аймагт “Анзаар” арга хэмжээг зохион байгуулахад зөвхөн Дархан, Эрдэнэтэд энэ эмийн хэрэглэгч бүртгэгдэж байсан бол өнөөдөр 11 болж нэмэгджээ. Улаанбаатар хот руу энэ эмийг нийлүүлдэг сүлжээ, гэмт бүлэглэлүүд орон нутагт үүссэн байна. Энэ байдал бүр газар авч, Говьсүмбэр аймагт энэ эмийг урвуулан хэрэглэж нас барсан тохиолдол гарчээ.

ДОНТОГЧ ЗАЛУУСЫГ ШОРОНД ХОРИХООС ӨӨР ЗОХИЦУУЛАЛТ БАЙДАГГҮЙ

Батын ээж “Миний хувьд энэ зүйлд донтсон 10-аас илүү хүүхэд, залуусыг таньж, мэднэ. Гэтэл тэр хүүхдүүдийн тал хувь нь 1-3 жилийн ял эдэлж, гарч ирээд дахин хэрэглэж, өөр гэмт хэрэгт суралцаж байна. Монголчуудад хар тамхи гэж ярихаар баян айлын хүүхдүүд эсвэл урлаг соёлынхон хэрэглэдэг гэж боддог. Хүмүүст хандаж хэлэхэд энэ ойлголт үгүй болсон. Одоо дунджаас доош амьдралтай хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байна. Хар тамхи хүнийг зэрлэг араатан л болгодог. Ийм хүмүүсээс бүх төрлийн юм гарна. Хэзээ ч өөрийгөө удирдаж, засч чадахгүй. Хүний сэтгэл хөдлөлийг дандаа сөрөг бодолтой, ууртай уцаартай болгож, тархийг дарангуйлдаг. Энэ хүүхдүүд таны аз жаргалтай сайхан өсгөсөн хүүхдүүд дунд амьдарч эхэлнэ.

Шар хадны эмнэлэг нь донтолтын 30 ортой тасагтай ч ихэнх нь архины хамааралтай хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Энэ чиглэлийн донтолттой өвчтөн ирсэн ч зөвхөн хордлого тайлах хэмжээнд л эмчилгээ хийдэг.

Их олон хүүхэд шоронд хоригдож ял эдэлж байна. Хүмүүс бол "Ийм хүмүүсийг шоронд нь хатаа" гэдэг. Тэр залуус тэндээс гарч ирээд хэзээ ч засрахгүй байна. Салбарын сайд, албан тушаалтнуудаа хуульд өөрчлөлт оруулаад өгөөч. Энэ хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисыг өөрсдөөсөө хол гэж битгий хар. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Би өнөөдөр ярилцлага өгч байгаа боловч үүний цаана маш олон аав ээжүүд чимээгүй айдастай байдаг. Хар тамхичин гэж хэлэхээр “Хохино, үхэж далд ор” гэж гэр бүлээр нь буруутгах хандлагаас болдог" гэсэн юм.

СЭМҮТ-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, сэтгэцийн эмч О.Баатаржав "ЭМДЕГ-тай хийсэн гэрээгээр манайд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үйлчлүүлэгчид дунджаар найм хоног хэвтэн эмчлүүлдэг. Хордлого тайлах, шарталтаас гаргах гэх мэт эмчилгээг хийнэ. Мансууруулах бодисын эсрэг эмчилгээг хамгийн багадаа 3-6 сарын хугацаатай хийх шаардлагатай бол цаад тал нь хоёр жил эмчилж, хяналтад байх шаардлагатай.

Мөн энэ асуудал нь ганц эрүүл мэндийн байгууллаг,а Хууль зүй дотоод хэргийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтран хөтөлбөр боловсруулж ажилласнаар үр дүнд хүрнэ.

Тухайн донтогч нийгмийн тусгаарлагдаж, ганцаардаж, гадуурхагдсан байдаг учраас эргэн нийгэмшүүлэх, идэвхтэй амьдрах хүсэл зоригийг нь нэмэх чиглэлд хамтарсан баг ажиллах нь илүү үр дүнтэй гэж олон улсад батлагдсан" гэдгийг хэлж байлаа.

Улсдаа ганц СЭМҮТ-д мансууруулах бодисын шалтгаанаар хандаж байгаа өвчтний тоо нь олширсон гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээ нийгмээс далд явагддаг, энэ бодисын хамааралтай болсон хүн шууд өөрөө эмнэлэгт хандахаас илүүтэй эцэг эх, ах дүү, найз нөхдийн санаачлагаар ханддаг байна.

Тэрбээр "Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүднийх нь хүүхэн хараа томорчихдог. Энэ бодисыг удаан хэрэглэсэн бол нүдний салст улайж, судас нь өргөссөн байдаг. Зарим бодис нь хооллох дуршлыг арилгаж, нойргүйдэлтэй болгодог. Маш их тамир тэнхээ алддаг учраас богино хугацаанд их жин хаядаг. Дээрээс нь арьсны хуурайшилт явагддаг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эцэг, эхчүүд хүүхдээ анзаарах ёстой. Тэрнээс биш архи тамхи хэрэглэсэн шиг биеэс үнэртэхгүй байж болно. Дээрээс нь ямар хүнтэй нийлж, гадуур явж байгааг ар гэрийнхэн хянах ёстой. Ер нь өв тэгш гэр бүлд өссөн, өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлдэг бие хүн болж төлөвшсөн залуус хар тамхинд донтох магадлал бага.

Тэр бодисын хамааралтай болсон залуучуудад сургалт мэдээлэл өгч, сэтгэл заслын үйл ажиллагааг явуулснаар харьцангуй бага хохиролтойгоор даван туулах боломжтой. Нийслэлд хэрэглээ их байна гэж үзэж байгаа учир хүн амын дунд судалгааг хийж, түүндээ тулгуурлан үйл ажиллагааг явуулж, донтох эмгэгтэй хүүхэд залуусыг эмчлэх, эрүүлжүүлэх хүний нөөцийг сайн бэлдэж, тусад нь донтолтын үндэсний төвийг байгуулах тэр цаг нь ирсэн гэж бодож байна" гэв.

ЭНГИЙН АЙЛЫН ХҮҮХДҮҮД ИЛҮҮ ӨРТӨЖ БОЛЖЭЭ

Ингээд донтогч хүүгийн ээжтэй ярилцсанаа хүргэе. 


-Хүү нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэснээр зан аашийн хувьд ямар өөрчлөлт орсон бэ?

-Миний хүү маш их зөөлөн, хүнлэг хүүхэд байсан. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Сэтгэлзүйн хувьд зөөлөн, хөнгөн талдаа хүүхэд бусдад илүү уруу татагддаг байх. Дээрээс нь хүүгийнхээ өсвөр насанд нь би анхаарал тавиагүй. Миний зуун хувийн буруу. Гэр бүлийн орчин маш их асуудалтай байсан. Тэр үед нь хүүхдээ анхаарахгүй алдчихсан. Эрүүл мэндийн хувьд дотор эрхтэн яаж эрүүл байх вэ. Хар тамхи нэг бол шорон эсвэл үхэл гэдэг шүү дээ. Биеийн байдал их муу. Сэтгэл зүйн байдлын хувьд маш их ууртай, энэ хүүхэд юу ч хийж магадгүй гэсэн айдастай байдаг.

Би хэрвээ энэ зүйлийн талаар одоогийнх шигээ мэдлэгтэй байсан бол хүнд донтолтод оруулахгүйгээр хүүхдээ хамгаалж чадах байсан байх. Даанч тэр үед мэдсэнгүй. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдээ газ үнэрлэх, мансууруулах бодис хэрэглэсэн нь мэдэгдсэн л бол хүүхэдтэйгээ маш сайн ярилцаарай.

Яагаад гэхээр архины донтолтоос илүү сэтгэцэд нөлөөт бодист нэг удаагийн хэрэглээ гэж байдаггүй юм. Хүүхэд нэг удаа сонирхоод архи, тамхи хэрэглэж болно. Гэтэл энэ донтолт дээр нэг удаагийн тохиолдол гэж байдаггүй. Битгий хүүхдээ хаяарай. Боломж нь байдаг бол сэтгэлзүйчид хандаж, хүүхэдтэйгээ нээлттэй ярилц. Битгий хүүхдэдээ хатуу хандаарай гэж хэлье.

-Ойр дотныхондоо гар хүрч байсан уу?

-Олон нийтийн сүлжээгээр өсвөр насны хүүхдүүд бие биеэ хутгалсан, гэмтээсэн гээд маш хүнд үйлдэл гарсан талаарх мэдээлэл цацагддаг. Миний хувьд энэ бүхнийг хараад шууд л “Энэ хүүхэд мансууруулах бодис хэрэглэдэг хүүхэд байна” гэж боддог.  Донтолттой хүүхдээс ийм л үйлдэл гарна.

Мэдээж архичин айл ямар байдаг билээ. Тэрнээс хэд дахин илүү хүчирхийлэл дунд байна. Хүүхдээ цагдаад баригдаад шоронд орчих вий гэсэн байнгын айдастай байдаг. Сүүлдээ  “Хүн битгий хохироогоорой. Бусдад битгий гай учруулаарай” гэж захидаг болсон. Хэдийгээр хүүтэйгээ нээлттэй ярилцаж байгаа ч тэр хүүхэд өөрийнхөө үйлдлийг хянаж чадахгүй. Архичин хүн согтуудаа хийсэн үйлдлээ санадаггүйтэй адил тэрнээс хэд дахин үйлдлээ санахгүйгээр аймшгийн үйлдэл гаргана.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын том хүү. Доороо нэг дүүтэй. Дүүг нь гэрээсээ холдуулж байгаад сая арванхоёрдугаар сараас өөр дээрээ авсан. Том хүү зургаан жил цагдаагийн байгууллагатай хамтарч, тус дэм болоод арай хяналттай түвшинд явж байна. Донтогч залуусын хувьд  эдгэрсэн ч дахих магадлал өндөртэй. Сэтгэцийн болон сэтгэл зүйн маш хүнд өвчтэй хүн болдог. Хүмүүсийг архины эмчилгээнд улсаас явуулдаг биз дээ. Хойч үе болсон залуусын 54 хувь нь энэ аюулд живчихээд байхад эд нараа шоронд л хориод байна.

Хуульд өөрчлөлт оруулаад өгөөч ээ. Сүүлдээ бараг цагдаад баригдаад “Энэ чинь өвчин” гэхээр ойлгодог болж байна. Хорихоос өөр зохицуулалт байдаггүй. Донтолттой хүүхдүүд өнөөгийн нийгмийн хохирогч.

Б.Энхбаяр сайд асан хуульд өөрчлөлт оруулах талаар өмнө нь нэг яригдаж байсан. Тэрийг дэмжээд өгөөч ээ. Энэ бол улстөржүүлэх асуудал биш. Бас хотын дарга Х.Нямбаатар сайд байхдаа донтолтын эсрэг эмнэлэг байгуулъя гэж ярьж байсан. Гэтэл мэдээний доор нь “Муу сайн баячууд өөрсдийнхөө хүүхдийг татвар төлөгчдийн мөнгөөр эмчлүүлэх нь үү” гэж бичиж байсан. Баян айлын хүүхэд хэрэглэдэг байх. Гэхдээ гадаадад сайхан газраа эмчлүүлчихдэг байх. Ард түмэнд болон ард түмэнд дундажаас доош айлын хүүхдүүд 54 хувийг эзэлж байна. Мэргэжлийн хэмжээнд донтогч болсон хүүхэд залуусаа эхний ээлжид эмчлээд үзье. Сэтгэл зүйчтэй, хордлого тайлах эмчилгээг цогцоор хийдэг эмнэлэг байгууулаад өгөөч ээ. Улсын мөнгөөр албадан эмчилгээнд яваад үнэхээр засрахгүй бол өндөр ял оноох арга замыг л судалж ярьж байна. Би олон аав ээжтэй харилцдаг. Бүгдээрээ хүүхдээ шоронд орж, залилан хулгай дээрэмд суралцаж байна. Эмнэлэг байгуулж чадахгүй юм гэхэд Засгийн газраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа цөөн эмнэлэг, төвөө дэмжээд туслаад өгөхийг хүсч байна.

-Хүүгийнх нь найз нөхдийн хүрээлэл хумигдсан уу. Сургуульд сурдаг уу?

-Мэдээж энгийн сайн найз нөхдөөсөө холдоно. Гэхдээ өөрийнхөө хүрээллийн найз нөхөд дундаа ганцаардахгүй. Гадуур ийм донтогч найзууд маш их байна. Би гэхэд ийм 30 гаруй хүүхэд танина. Нэг найз нь шоронгоос гарч ирээд сар бололгүй дахин мансууруулах бодисоо хэрэглээд эхэллээ.  Эмийн сангуудаар зүү тариур жоргүй олгохыг хязгаарлах шийдвэр гаргасан. Ингэснээр донтолттой хүүхдүүд зүү тариураа дамжуулан хэрэглэж, тэмбүү болон бэлгийн замын өвчнүүд маш их газар авсан.

Би гадаад руу хүүгээ эмчлүүлж чадахгүй байна. Анх учраа олохгүйгээр эмнэлэгт хандахад шууд хүүг маань баривчилсан. Ямар ч аав ээж хүүхдээ шоронгийн хаалга татуулахыг хүсэхгүй шүү дээ. Хоёрт, энэ хүүхэд өөрийгөө л хохироосон өвчтөн талаас нь хараарай.

 

Гэрэл зургийг Л.Энх-Оргил, О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол 2025-03-31 103.145.234.112

цаазын ялаар яаагадч шийдэж болохгүй , хүн өөрчилөгдөж цаанаа ирээдүй байхыг хэнч мэдэхгүй. харин сэргээн засах төв эмнэлэг барьж нээлттэй нийгэм байх ёстой. цагдаа оролцож хатуу ялтай болхоор донтогчид нуугдаж гэмт хэрэг хийдэг . Монголын залуучуудыг зас , алж хядаад шоронд хатаагад байх юм бол өмхий хэрцгий хужаанартайл адилхан. Хятад орос хатуу хуулытайгаас болж залуучууд хуулын цоорхойг ашиглаж хар тамхи үйлдвэрлэх ханиадны эмнүүдэд донтохыг олж хайж мэддэг болсон.хятд орос 2оос жишээ хэрггү

Avatar

Нэргүй 2025-03-31 139.5.219.55

1.Бововсрол болон гэр бүлд СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ хэрэгтэй бна.
2.Яг ийм зүйл дээрээ ТӨР ТӨМӨР НҮҮРТЭЙ байх нь зөв ч байж бно .
3,Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хатуу хуультай болох цаг нэгэнт иржээ .

Avatar

Нэргүй 2025-03-31 103.57.94.241

эмнэлэг байгуулах зайлшгүй шаардлагатай
СЭМҮТ дангаараа дийлэхгүй. сэтгэцийн асуудалтай хүмүүс олон.
хичнээн залуу хүн амтай улс билээ.
хайран сайхан залуус минь 🙁

Avatar

Нэргүй 2025-03-31 202.9.40.124

Хэт хүчтэй хууль ч хэрэггүй гэдэг нь Оросын жишээнээс харж болно. Хар тамхичид нь улам л ихсээд байдаг. Тэгэхээр тэр эмнэлэг энэ тэрийг нь байгуулсан нь дээр байхаа

Avatar

Зочин 2025-03-31 103.168.34.96

Төргүй дураар авирлагчдын нийгэм ийм л болгож байна даа

Avatar

Даваа 2025-03-31 66.181.187.22

бүх юм зүгээр юм шиг тайван яваад байх цаг биш болжээ, энэ ээжийн ярьсан зүйлийг нухацтай бодож анхаарахгүй бол манай нийгэм, залуу үеийнхэн энэ хар тамхинд гүнзгий хордсон байгаа юм биш үү, ёстой цогц арга хэмжээ авах цаг болсон шиг байна. Дуугарах ёстой нь дуугарч, арга хэмжээ авч ажил хийх нь хийх цаг болсон юм биш үү,

Avatar

Нэргүй 2025-03-31 103.212.116.85

социалист нийгэмд ийм зүйл огтоос байгаагүй ийм их хавдраар өвдлөө ч гэж сонсогдожбайгаагүй хаа нэг өндөр настан нарийнтаж гэнээ хөөрхий гэж сонсогддог байлаа.адгийн нийгэм байгуулчихаад одоо яая гэхэв

Avatar

е 2025-03-31 103.145.234.112

тэр үед чинь юм болсонч дарж нуугад мэдэгдэхгүйшдэ. одоо нийгэм нээлттэйл болсон болхоос гэмт хэрэг хүн амны хэрэг социалист үёээс хэд дахин бага , социалисмын үёд бүгд л архичид байсаншүү . тархиа угаалгасан толгойтой бол битий юм яриж бай хө

Avatar

Нэргүй 2025-03-31 103.87.255.34

arhi ch adilhan daa

Avatar

Нэргүй 2025-03-31 203.98.77.114

Bas l tsagdaa nar ni holbootoi bgaa bolohoor ihenh ni ilrehgui bgaad bgaa gedegt itgeltei bna, ATG shig tusgai baiguullaga hondlongiin mayagaar shalgaj ilruuj yuvahgui bol

Avatar

Нэргүй 2025-03-31 64.119.29.2

АТГ юу илрүүлдэг гэж.

Avatar

cepguilex ni & ? 2025-03-31 50.147.160.114

uupsduixoo workeroozb

Avatar

Нэргүй 2025-03-31 103.168.34.31

dontogch bol gemt hereg. ar geriin gumuus hohirogch ni. ter humuusiin amidraliig suiruulj bgaach hohirogchid ni gomdol gargaj chadddaggui

Avatar

Нэргүй 2025-03-31 184.144.51.152

Xар тамxичидад дээрэлxүүлэx зүгээр л төр сул байгаагийнx. Төр төмөр нүүрээ үзүүлэx цаг газар. Цаазийн xуулиа сэргээxээс өөр аргагүй боллоо. Xятад улс саяxан xар тамxи xэрэглэсэн Канадийн 4 иргэнийг цаазаллаа. Xүний өөрийн гэxгүй шууд цаазалдаг үлгэр авмаар шудрага шүүx. Xулгай xар тамxигүй улс болж чадлаа. Бэлэн үлдэр жишээ аваx улс xөршүүд байна шүү дээ. Xараад xөршийнxөө сайн сайxнаас дуурайxгүй бол төр гэж байгаад яадгийн.

Avatar

Нэргүй 2025-03-31 87.122.196.86

getel huuhed chin har tamhi heregledeg bol yana?!

Avatar

л 2025-03-31 103.145.234.112

хятад ч эмийн санд нээлттэй эмнүүдийг буруу ашиглаж мансуурдаг хүмүүс бий . хятдын төр сайн тал аал харуулна . хятдад хэдэн сая хар тамхичид байсанч коммунист нам нь улсаа цэмцгэр юм шиг ярьдаг хүмүүс. одоогийн хятад барууны оронтой ялгагдахааргүй болсон шүү

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.179.91

энд тэнд энэ нэртэй нөхөр *л цаазалл гэж бичиж явах юм магдагүй өөрөө донтогч хүн байх. тэрнээс эрүүл саруул ухаантай хүн гарц гаргалгаа бичиж яардаг ш дээ

Avatar

zrdr boxirlcn alchyyrtsi, shyrseny kmgl; 2025-03-31 50.147.160.114

-yoldberuin ,xybuingl

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.191.139

Ямар ч олон нийтийг санаа бодол хэрэггүй. Хуулиа тултал нь чангал. Энэ аюул чинь ямар дайснаас илүү хор хөнөөлтэй шууд үндэстнийг мөхөөнө

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.165.91

Зарж борлуулаад байгаа хүмүүтэй тэмцээч дээ мөн, ЕБС-уудад лекц орж хор хөнөөлийг нь таниулах хэрэгтэй

Avatar

иргэн 2025-03-31 103.57.95.83

Зөв санаа.

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.179.58

Энэ ч аюул шүү. Утаа, түгжрэлийн дэргэд ирээдүй хойчид үзүүлэх үр дагавар нь маш хортой. Иймд хар тамхинд донтгочдоос авахуулаад дэлгэцэд донтогч нарыг эмчлэх эмнэлэг, нийгэмшүүлэх төвүүдийг гадаад орны туршлагаар байгуулах хэрэгтэй. Утаа түгжрэл, архидалттай тэмцэж байгаа шигээ хүч, хөрөнгө хаях хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-31 202.55.188.38

энэ улс орон удахгүй ард түмэнгүй нэг л их мега төсөл ярьсан орон үлдэх нь жаахан хөрсөн дээрээ буусан ажил хийхгүй бол

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.179.58

Харин ч 2 хөрш хуучин соц үеэс хартамхитай сайн тэмцдэг уламжлалтай манайх ч бас тийм байсан цааз, хүнд ял ногдуулах гэх мэт. Хүний эрх ярьсан Нидкрланд мэтийн барууны орнууд зарим хар тамхийг чөлөөтэй хэрэглэх хууль хүртэл гаргасан. Хар тамхийг барууны орны нэр алдартай хүмүүс их хэрэглэдэг нь манай рок попынхон дуурайж эхлэлийг тавьсан нь одоо нийгмийг хамрах болжээ

Avatar

Нэргүй 2025-03-31 202.126.89.134

Орос аймаар хэрнглэж бэа даын гээд анхааралаа сулруулсан

Avatar

Нэргүй 2025-03-31 202.126.92.98

Чи бараг л үнэн хэллээ кк

Avatar

Зочин 2025-03-31 103.212.119.10

Бусад орны чанга хуулийг оруулж ирж бас цаазын ялыг сэргээн байж л хар тамхины аюулаас ангижрна хөрөнгө мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсд энэ хар тамхины зовлон бүгдэд нь байгаа шүү дээ нуух юу байх вэ тийм учраас үр хүүхдээ аврахын тулд чанга хууль санаачилах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-31 59.153.113.185

сайхан нийгэм байгуулж дээ.урьд ийм юм байгаагүй

Avatar

** 2025-03-31 202.9.46.169

аргагүй шдээ өмнөх нийгэм чинь яг хойд солонгос шиг дэлхийгээс тусгаарлагдсан байсан юм чинь, гэхдээ 85 оны үеэс орсууд хэрэглэдэг гэж сонсогдож л байсан, дох ч мөн адил

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.179.221

Хар тамхитай тэмцэх тасаг Хар тамхитай тэмцэх газар болж улам өрөгжин томорсонч байдал улам л дордсоор байгаа нь их л учиртай даа

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.183.121

гадаад улс, ялангуяа хойд урд хөршийн хорлонтой бодлогын үр дүн. дагнаж эмчилдэг газрыг нь байгуулж өгөх нь зөв шүү.

Avatar

Нэргүй 2025-03-31 202.9.40.124

Хятадад ийм юм огт байдаггүй. Хятадын хуулийг оруулаад ирээч

Avatar

Нэргүй 2025-03-31 139.5.219.59

Унаж татахаар нь тариа хийдэг гэнэ үү??? Улам л өвчнийг хүндрүүлэхээс цаашгүй.

Avatar

иргэн 2025-03-31 103.168.34.60

хар тамхичдын толгойг илж өөгшүүлсэний гай. борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүүхэд залуусыг урхидаж байна. цаазын ял сэргээе

Avatar

Нэргүй 2025-03-31 66.181.178.129

SEKSEER VANXANDI BOOBN XXOODD SEKSEER MANSYYRI80955877

Avatar

killer tuvin tyryylleeyj;? Ebro gitd xyleej abgyibx; 2025-03-31 50.147.160.114

xynuioz, buend bydyylgeer xaldaj bgaa xylgaichduin galzyypal, dairalt, dyy xooloi ni Operni.

indxuog Nyraaj, tarij Ubchlyylcheed jyylhlax sanaatai.
xybuin emleg U chin taridag bolloo.

Spain joins australia,frmxs

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж