Дональд Трампийн засаг захиргаа нэгдүгээр сарын 25-нд хулгайлагдсан украин хүүхдүүдийг хайдаг Украины мөргөлдөөнийг ажиглах төвийн санхүүжилтыг түр зогсоосон. Ардчилсан намын хууль тогтоогчид энэ хөтөлбөрөө эргэн сэргээхийг энэ сарын эхээр шаардсан билээ. Йелийн их сургуулийн Хүмүүнлэгийн судалгааны лабораторийн удирдсан, АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй эл санаачлага нь Орост хулгайлагдсан Украины олон мянган хүүхдийг илрүүлэхэд тусалсан.
Тэгвэл энэ үйл ажиллагааг хэсэгчлэн эргэн сэргээж, богино хугацаанд санхүүжилт олгох болжээ. Энэ хугацаанд хөтөлбөрийн багийнхан хүүхдүүдийн талаарх чухал мэдээллийг зохих байгууллагуудад аюулгүйгээр хүлээлгэн өгөх боломжтой. Санхүүжилтыг зогсоосноор 30 мянган украин хүүхдийн асар их мэдээлэлд хандах боломжгүй болох юм. Нарийн хэлбэл, 26 сая ам.доллараар үнэлэгдэх дайны гэмт хэргийн нотлох баримт устаж үгүй болж буйг "Reuters" мэдээлжээ.
АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг үндэстний ашиг сонирхолд үл нийцэх зүйлд үргүй зарцуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд өргөн хүрээтэй шалгалт хийхийг Трамп тушаасан. Энэ тушаалын дараа Украины мөргөлдөөнийг ажиглах төв гэж нэрлэгддэг хөтөлбөрийг зогсоохоор шийдсэн юм.
3,569.17





















































Холбоотой мэдээ