Дональд Трампийн засаг захиргаа нэгдүгээр сарын 25-нд хулгайлагдсан украин хүүхдүүдийг хайдаг Украины мөргөлдөөнийг ажиглах төвийн санхүүжилтыг түр зогсоосон. Ардчилсан намын хууль тогтоогчид энэ хөтөлбөрөө эргэн сэргээхийг энэ сарын эхээр шаардсан билээ. Йелийн их сургуулийн Хүмүүнлэгийн судалгааны лабораторийн удирдсан, АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй эл санаачлага нь Орост хулгайлагдсан Украины олон мянган хүүхдийг илрүүлэхэд тусалсан.
Тэгвэл энэ үйл ажиллагааг хэсэгчлэн эргэн сэргээж, богино хугацаанд санхүүжилт олгох болжээ. Энэ хугацаанд хөтөлбөрийн багийнхан хүүхдүүдийн талаарх чухал мэдээллийг зохих байгууллагуудад аюулгүйгээр хүлээлгэн өгөх боломжтой. Санхүүжилтыг зогсоосноор 30 мянган украин хүүхдийн асар их мэдээлэлд хандах боломжгүй болох юм. Нарийн хэлбэл, 26 сая ам.доллараар үнэлэгдэх дайны гэмт хэргийн нотлох баримт устаж үгүй болж буйг "Reuters" мэдээлжээ.
АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг үндэстний ашиг сонирхолд үл нийцэх зүйлд үргүй зарцуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд өргөн хүрээтэй шалгалт хийхийг Трамп тушаасан. Энэ тушаалын дараа Украины мөргөлдөөнийг ажиглах төв гэж нэрлэгддэг хөтөлбөрийг зогсоохоор шийдсэн юм.
Нэргүй 2025-03-29 59.153.87.54
путин хүүхдийн хулгайч гэж үү
Нэргүй 2025-03-29 109.199.105.142
Оросууд хулгайлсан гээд цуураад байсан Украйн хүүхдүүд нацист алиалагч Зелягийн эхнэрийн Герман дахь ТББ дээр овог нэр, нас хүйс бүрэн бүртгэлтэйгээрээ Германд байгаа нь илэрч Германы ЗГ албан ёсоор мөрдөн шалгалт оруулж байсан! Ккк
Нэргүй 2025-03-29 202.55.188.94
ПУТИН 30000 ХҮҮХЭД ХУЛГАЙЛСАН. ГААГД БАРИВЧЛАН ИРҮҮЛЭХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН.
Нэргүй 2025-03-29 192.42.116.182
Тэр 30к хүүхдүүд чинь бүгд нацист алиалагч Зелягийн эхнэрийн нэр дээр байдаг ТББ шугамаар Германд зарагдсан нь бүгд ил тод болсон!
Нэргүй 2025-03-29 103.57.92.222
Баримтаа гаргаад үзүүлээ,,,,,хаана байнаа,,,
Нэргүй 2025-03-29 59.153.115.150
Эргүү гөлөг худлаа шаахаа боль, улаан-үдрүүгээ зайл
Нэргүй 2025-03-29 202.9.40.124
Жомбого Трамп
Нэргүй 2025-03-29 192.42.116.182
Чи өөрөө жомбого, ха ха ха
Зочин 2025-03-29 139.5.217.184
Тнг украинчууд, сайхан хөгжиж амьдрах замаа өөрсдөө л баллалаа даа.