Допингийн эсрэг байгууллагыг МҮОХ-ны гишүүнээс хасчээ

Допингийн эсрэг байгууллагыг МҮОХ-ны гишүүнээс хасчээ

Допингийн эсрэг байгууллагыг МҮОХ-ны гишүүнээс хасчээ

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны гишүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.03.28/ боллоо. Энэ хуралдаанаар МҮОХ-ны үйл ажиллагааны 2024 оны тайлан, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудал, Хянан шалгах зөвлөлийн тайлан, санхүүгийн олон улсын аудитын дүн зэргийг хэлэлцэв. Хурлыг нээж МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг хэлсэн үгэндээ “Бид гадаад дотоодын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа. Аж ахуй нэгж, байгууллага бусад орнуудын үндэсний олимпийн хороог Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, болон Биеийн тамир спорт улсын хороотой үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулж өргөтгөн ажиллаж байна” гэв.

Хурлын эхэнд МҮОХ-д гишүүнээр элсэх хүсэлтэй болон гишүүнчлэлээ түдгэлзүүлэх хүсэлтэй байгаа гишүүдийг хэлэлцэв. Үүнд:

  • Монголын буудлага спортын холбоо

Өмнөх гишүүн: Д.Лхамсүрэн

Шинэ гишүүн: Д.Батсуурь

  • Монголын таеквондогийн холбоо

Өмнөх гишүүн: А.Түмэнжаргал

Шинэ гишүүн: Н.Эрдэнэбаатар

  • Монголын дарвуулт усан завины холбоо

Өмнөх гишүүн: Байхгүй

Шинэ гишүүд: С.Мандахбат, Д.Анарболд, Б.Энхбаяр

  • Монголын боксын холбоо

Өмнөх гишүүн: Б.Ганзориг

Шинэ гишүүн: Б.Чинзориг

  • Монголын жүдо бөхийн холбоо

Өмнөх гишүүд: А.Батсуух, Б.Тулга, Б.Золжаргал

Шинэ гишүүд: Б.Гантулга, М.Солмон, Б.Эрдэнэбилэг

  • Монголын шатрын холбоо

Өмнөх гишүүн: Н.Наранбаатар

Шинэ гишүүн: Г.Занданшатгар

  • Монголын тэшүүрийн холбоо

Өмнөх гишүүн: А.Ууганбаяр

Шинэ гишүүн: С.Алимаа

Сонирхолтой нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг МҮОХ-ны гишүүнээс хасчээ. Тус байгууллага сүүлийн жилүүдэд бие даан ажиллаж, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас баталсан допингийн эсрэг олон улсын стандартын нийцүүлэлтийг хангасан байгууллага болсон тул Монгол Улсын хууль, олон улсын конвенц, дүрэм журам, зарчмуудын хүрээнд бүрэн хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Иймд Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага Монголын үндэсний олимпын хорооны гишүүнчлэлээс чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж олонхын саналаар гишүүчлэлээс хасагдав.

МҮОХ-ны үйл ажиллагааны 2024 оны тайланг Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган танилцуулав. Өнгөрсөн 2024 оны хугацаанд долоон чиглэлийн 74 багц ажил төлөвлөснөөс 61 багц ажлыг буюу 82 хувийг нь бүрэн хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ 15 байгууллага, хувь хүнтэй түншлэлийн гэрээний хүрээнд хамтран ажиллаж нэг тэрбум 628 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авч баг тамирчдаа дэмжин ажиллахад зарцуулсан гэнэ.

2024 оны МҮОХ-ны санхүүгийн тайлангийн аудитыг дэлхийн жишигт нийцсэн “Пи Эф-Ай Эй Эс Аудит” ХХК хийсэн бөгөөд аудитын үеэр ямар нэгэн асуудал зөрчилдөөн гараагүй гэв.

Хурлын төгсгөлд МҮОХ-ны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав. Энэ онд нийтдээ 57 багц ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Харин МҮОХ-ны 2025 оны үйл ажиллагааны нийт зарлагыг задалбал,

  • Захиргаа, аж ахуйд 968,830,000 төгрөг
  • Спорт холбоод, баг тамирчидад 92,000,000 төгрөг
  • Олимпын сургалт, сурталчилгаанд 56,000,000 төгрөг
  • ОУОХ-ны Эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд 259,500 ам.доллар буюу 902,022,000 төгрөг
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд 32,472,000 төгрөг
  • Ажил гүйцэтгэх гэрээнд 103,000,000 төгрөг

Нийтдээ  2,164,324,000 төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Тэгвэл МҮОХ-ны 2025 оны үйл ажиллагааны нийт орлого нь

  • Олон улсын олимпын хорооноос 50,000 ам.доллар буюу 173,800,000 төгрөг
  • Азийн олимпын зөвлөлөөс 125,000 ам.доллар буюу 434,500.000 төгрөг
  • ОУОХ-ны эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээс 259,500 доллар буюу 902.022.000 төгрөг
  • Байрны түрээс 75,000,000 төгрөг
  • Гишүүнчлэлийн татвараас 22,080,000 төгрөг
  • Түнш байгууллагуудаас 556,922,000 төгрөг / олох шаардлагатай /

Нийт 2,164,324,000 төгрөгийн орлоготой ажиллана гэсэн тооцоололтой байгаа аж.

Э.Ариунтөгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-28 202.126.91.226

Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны газарт хувийнхаа "Өөжин мед" эмнэлгийг барьсан. Тэр газрыг чөлөөлөх ёстой шүү

Avatar

Авилгачид 2025-03-28 202.9.47.95

татан буугд

Avatar

Нэргүй 2025-03-28 103.57.93.31

Олимп-д хөгөө чирж оролцсон талаар дүнгээ ярьж хариуцлага тооцооч… Монголчуудын санах ой загастай адилхан тул түүнд тааруулж тайлангаа бичсэн үү

Avatar

Del 2025-03-28 202.55.188.108

нэр цэвэрдүү хүн ажиллуулж болдоггүй юмуу

Avatar

yrd xopmogoor ali Alinaas ni kombinatslajgl 2025-03-28 50.147.160.114

Xtg yzyylchxuim,gadnixy

Avatar

Live stocks 2025-03-28 202.9.47.95

6 дахь хошуу малууд

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.186.213

Энэ Баттүшиг МҮОХ-ны дарга болж, гадаадын виз амархан авдаг болсон. Үүнийхээ ачаар Имарт дэлгүүрийнхээ барааг гадаад улсуудаас авдаг биз.

Avatar

Нэргүй 2025-03-28 202.9.40.4

х***а манжхог шаарнууд нам төр хулгайлж 35 жил хулгай шаасн ялаа үүрнээ.

Avatar

Нэргүй 2025-03-28 202.9.40.4

Хачин гажиг гичинүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж