Элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо

Элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо

Элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо. А.Дэлгэрбаяр нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тархвар судлаач эмчээр 16 жил тасралтгүй ажиллаж, 2021 оноос тус эмнэлэгтээ албаны даргаар томилогдон ажилласан туршлагатай. Эрүүл ахуйч эмч, тархвар судлаач мэргэжилтэй.

Ташрамд, Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг нийслэлийн Засаг даргын 2000 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгон захирамжилсан билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-03-28 202.126.91.226

Энэ эмлэг тун удахгүй Нянбактерын гараар хувийн болно

Avatar

Нэргүй 2025-03-28 103.212.116.88

Хоёр хүний зураг тавьчихаж. Хэн нь хэн бэ?

Avatar

Нэргүй 2025-03-28 59.153.115.82

Хатанбаатар гэдэг шуналын тулам одоо нэг зайлах байлгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж