"Хүн тооны машин" нэг өдөрт 6 рекорд эвдэв

"Хүн тооны машин" нэг өдөрт 6 рекорд эвдэв

"Хүн тооны машин" нэг өдөрт 6 рекорд эвдэв

"Хүн тооны машин", "Математикийн гайхамшиг" зэрэг нэрээрээ танигдсан 14 настай Аарьян Шуклагийн хувьд тоо гэдэг түүний цусанд байдаг зүйл. Тэрбээр Гиннесийн зургаан амжилтыг нэг өдрийн дотор эзэмшиж, гэрлийн хурдаар сэтгэн боддог ур чадвараа батлав.

Түүний амжилтуудыг дурдвал: 

  • 4 оронтой 100 өөр тоог 30.9 секундэд цээжээр нэмж,
  • 4 оронтой 200 өөр тоог 1 минут 9.68 секундэд цээжээр нэмж,
  • 5 оронтой 50 өөр тоог 18.71 секундэд цээжээр нэмж,
  • 20 оронтой тоог 10 оронтой тоонд хуваах 10 өөр бодлогыг 5 минут 42 секундэд цээжээр бодож,
  • 5 оронтой тоог хооронд нь үржүүлэх 10 өөр бодлогыг 51.69 секундэд цээжээр,
  • 8 оронтой тоог хооронд нь үржүүлэх 10 өөр бодлогыг 2 минут 35.41 секундэд цээжээр бодож Гиннесийн амжилт тогтоожээ.

Аарьян Шукла Энэтхэгийн Нашик хотын Дели сургуулийн есдүгээр ангид сурдаг. Тэрбээр хурдан бодох чадвараа зургаан наснаасаа хөгжүүлсэн бөгөөд өдөр бүр 2-3 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Гиннесийн амжилтаас гадна тэр Оюуны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга.

Түүний анхны олон улсын тэмцээн Туркийн аварга шалгаруулах тэмцээн байжээ. 2022 онд болсон тус тэмцээнээс Аарьян Шукла долоон алт, нэг мөнгө, хоёр хүрэл медал хүртэж байжээ. Түүнчлэн 2020 онд Өсвөрийн оюуны олимпиадын аварга, 2021 онд Дэлхийн оюуны спортын олимпиадын аварга,  2022, 2024 онд Лондонд болсон "Эверестийн оргил" тэмцээний аварга болсон амжилтуудтай.

Тэрбээр нэмэх, үржих, язгуур олох, хуанлийн өдөр тооцоолох зэрэг олон ур чадвартай.

"Тоонууд миний оюун санаанд гэрлийн хурдаар орж ирдэг. Би тэдгээрийг төсөөлж, секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд тооцоолсны эцэст дараагийнх руугаа шилждэг. Энэ үйл явц маш хурдан бөгөөд тайлбарлахад хэцүү" гэж Аарьян хэлжээ.

Түүний эцэг эх нь Энэтхэгт бизнес эрхэлдэг бөгөөд оюуны аяллыг нь анх эхэлсэн цагаас нь л дэмжжээ.

Оюуны өндөр ачааллын хажуугаар йога, бясалгал, уншлага, крикет зэрэг дуртай зүйлсээ тэр хийдэг. Анхаарал бага зэрэг алдагдахад л их зүйл өөрчлөгддөг учир тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг тэр онцолж байна. Оюуны спортдоо тэр сайн ч уламжлалт математикийн хичээлдээ багагүй цаг зарцуулдаг аж. Тэр энэ авьяасаа математик юм уу сансрын инженерчлэлд зориулахыг хүсдэг.

ЭХ СУРВАЛЖ: KHALEEJ TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

инженер 2025-03-28 103.212.119.217

Мань ч гэсэн багадаа аймаар хурдан тоо бодож сэтгэдэг байлаа. Тооны багшийн самбар дээр бичсэнийг маргааш нь тэр чигээр цээжээр самбарт гараад биччихсэн чинь багш нүд ам нь хачин болсноо чи тоогоор гүнзгийрэх хэрэгтэй гэсэн боловч, гэрийн ажилд дарагдаад миний чадвар алга болж билээ. Гэхдээ одоо миний урьд орох инженер бкгүй…
Хүүхдийн авьяасыг багад нь дэмжих систем монголд байхгүй.

Avatar

Нэргүй 2025-03-28 202.55.188.105

Ямар салбарт ажилладаг вэ

Avatar

docy; 2025-03-28 50.147.160.114

– mx

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.179.146

Дасгал сургууль хийж байж аливаа юманд хүн сайжирдаг. Манай засаг төр хүүхэдийн гэрийн даалгаварыг үгүй болгохыг л зорьж байгаа нь хүүхэдийг багаас нь залхуу, алхаг, тэнэг болгохын үүдийг нээж байна.

Avatar

Нэргүй 2025-03-28 202.9.40.48

Гадаад орны хүүхдүүд эрдэм ном мэдлэг рүү тэмүүлж байхад манай хүүхдүүд хичээл давтаж ном унших дургүй, гар утсаар л тоглож цагийг бардаг нь харамсалтай. аав ээж нь ч хэлж зөвлөхгүй харин хажууд нь хэрүүл зодоон архи ууж үлгэргүй байдал гаргадаг

Avatar

хэрэглэгч 2025-03-28 202.21.110.212

"Хүн тооны машин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж