УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрчим хүчний салбар авлигад идэгдсэн болохыг мэдэгдлээ. Ингэхдээ “УБЦТС-ын баруун бүсийн захирал болгоод өгөөч, 300 саяыг өгье гэж байна” гэх ноцтой зүйл ярив.
Энэ талаар тэрбээр “Эрчим хүчний сайд аа, танд би “Дагуулж яваа хүнд сурталтай албан тушаалтнуудаа солиогүй, төрийн өмчит компани дээрх тонон дээрэмдэлтийг байхгүй болгоогүй цагт эрчим хүчний үнийг чөлөөлж болохгүй” гэж хэлсэн. Та маш яаралтай яамныхаа авлигажсан түшмэд, дотоод аудитынхаа дарга, төрийн өмчит компаниудыг тонон дээрэмддэг нөхдийг соль. Эрчим хүчний салбарт дэндүү их луйвар байгаа. Жишээ нь, УБЦТС-ын баруун бүсийн захирал болгоод өгөөч, 300 сая төгрөг өгье гээд явж байдаг юм билээ ш дээ.
Төрийн өмчийн компанид тоног төхөөрөмж шахдаг сүлжээ бий болсон. Нэг тэрбум төгрөгийн бараа өндөр үнэтэйгээр шахчихаад 200 сая төгрөгийн барааг нь хулгайлаад дахиад буцаагаад шахдаг юм билээ.
Би бүр аргаа барж, барж улсын төсөвт 9.5 тэрбум төгрөгийг Ховд аймгийн дулааны цахилгаан станцыг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгө оруулалтыг тавиулсан чинь Н.Тавинбэх сайдын үед албан тушаалтнууд нь гурван цүнхний компанид өгөөд өнөөдөр Ховдын ард түмэн хохироод сууж байна. Эрчим хүчний салбарт байгаа авлигад идэгдсэн түшмэл, төрийн өмчит компаниудад маш өндөр үнээр бараа шахдаг луйварчдаас салааагүй цагт эрчим хүчний үнэ чинь буухгүй. Авлигажсан нөхдүүдийн хулгайн дээр өссөн цахилгааны төлбөрийг монголын ард түмэн төлөх гэж зүдэрч байна.
Цахилгааны төлбөрт сард 200 мянган төгрөг төлдөг байсан иргэн үнэ нэмсэнээс хойш 800 мянган төгрөг төлддөг болсон.
Залуучууд нь хэд хэдэн аппликейшнээс зээл авч цахилгааны төлбөрөө төлдөг бол ахмадууд нь тэтгэврийн мөнгөө эрчим хүчний төлбөрт өгөөд дуусдаг. Дотор байгаа луйварчдаасаа сал.
Төрийн нарийн бчигийн дарга Н.Тавинбэх өнөөдөр “Сэргээгдэх эрчим хүчний бүх зөвшөөрөл өгөөд дууссан. 7-8 компани ажлаа хийгээгүй. 2008 онд зөвшөөрөл авсан компани нэг ширхэг ч хадаас хадаагүй 17, 18 жил болж байхад гэрээг нь яагаад цуцалж болдоггүй юм бэ” гэсэн юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Дотоод аудитыг бид улирал болгон байнга хийдэг. Хяналтын асуудал хариуцсан сайд Э.Одбаярыг агентлагийг шалгалтаар оруулна. Эрчим хүчний салбарт үнийг өөрчлөх гэж жаахан оролдсон, өртөгт нь ойртуулах гэж оролдсон. Гэвч санал шүүмжлэл маш их дагуулж байгаа.
Үнэ нэмэгдэж байгаа тохиолдолд чанар сайжрах ёстой, авлига буурах ёстой, ил тод байх гэдэг бодлого баримталж ажиллаж байгаа. Эрчим хүчний үнийн өөрчлөлт хийснээр 560 -аад тэрбум төгрөг орж ирж байгаа. Энэ бүгдийг удахгүй ил тод тайлагнана.
Дулааны үнийг нэмэх шаардлага байгаа ч инфляци өсгөж байна гэсэн учраас хойшлуулсан.
Эрчим хүчний репормын маань хурд саарч байгаа. Гэхдээ 2028 оны төгсгөл гэхэд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад мөрийн хөтөлбөрт суусан ажлыг хийж дуусгахаас өөр арга байхгүй. УИХ-аас ийм, ийм ажил хий гээд батлаад өгсөн, Засгийн газар шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Авлига, хүнд сурталтай холбоотой бодит мэдээлэл байгаа бол хүлээж авахад бэлэн. ТЭЦ-4 дээр янз бүрийн юм яригддаг. Гэхдээ 1 кВт цахилгааныг 90 төгрөгөөр нийлүүлж байгаа. УИХ хяналт хийж болно, та бүхнийг урьж байна. Хамтраад шалгахад бэлэн" гэдэг хариулт өгөв.
Г.ХОРОЛ
нэргүй 2025-03-28 202.179.24.103
Эрчим хүчний үнэ тариф нэмчихээр цахилгааны тасалдал байхгүй болчихиж байгаа биз. Үнэ, тариф нэмэх гэж цахилгаан таслаж, сүрдүүлж байгаагүй л байх
Нэргүй 2025-03-28 103.212.118.202
Реформ гэж бичсэнээ нэг харчихаарай…арай юү
Нэргүй 2025-03-28 103.212.119.217
Уг нь тендерийн авилга нь 10% байсан бол одоо бүр 50% болсон бна лээ. Иймд ОЭ-гийн засгийн газарт байгаа бүх саад нарыг хөөж зайлуул…
Нэргүй 2025-03-28 66.181.161.243
Болгоомжтой ярихгүй бол Пүрэвдорж оо, Н.Энхбаяр цагтаа иргэдэд таалагдах гэж яг чам шиг яриад өөрөө хэрэгт унахаа дөхсөн шүү. Гүрийж байгаад мултарсан. Олонд таалагдах гэж зүтгэхэд бас хэмжээ хязгаар байдаг.
зочин 2025-03-28 103.57.92.182
Ажлаа хийх сэтгэлтэй хүнийг дээр нь тавих хэрэгтэй үүнээс л ажлаа эхлэх хэрэгтэй
Нэргүй 2025-03-28 202.9.40.48
Пүрэвдорж тэгэж хэлсэн хүнийхээ нэрийг хэлээд АТГ өгөх үүрэгтэй. эс тэгвээс гэмт хэрэг нуун далдалсан хэрэгт унах учиртай. Энэ хоёр сонголтын нэгийг хийх болжээ.
Даваа 2025-03-28 66.181.187.22
яг тодорхой баримт ярилаа, АТГ ажлаа хиймээр юм биш үү
Буд 2025-03-28 64.119.29.46
Ер нь ЭХСалбарт маш том шалгалт орохгүй бол осол аваарь сааталаа нуудаг авиллага хээл хахуул маш их олон жил бараг 5-10 жил захирал хийж бгаа хулгайчууд бдаг бүр догширсон надад хэн юу ч хэлэхгүй дотор хүмүүс нь яриад ТУЗ дарга гэж нэг мануухайтай тохироод ажиллаа сайн дүгнүүлээд л явдаг шүү дээ
Нэргүй 2025-03-28 66.181.187.100
Эрчим хүчний салбарын хээл хахуулийг арилгаж чадвал, э/х-ний үйлдвэрлэлийн өөрийн өртөг бгасаж алдагдал нь арилах учиитай л юм даа !