Мьянмарын газар хөдлөлт Бангкокийн усан санг цалгиулав

Мьянмарын газар хөдлөлт Бангкокийн усан санг цалгиулав

Мьянмарын газар хөдлөлт Бангкокийн усан санг цалгиулав

Мьянмарын төв хэсэгт өнөөдөр /2025.03.28/ 13:30 цагийн орчимд 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт 1.2 сая хүн амтай Мандалай хотоос 17.2 км зайд, 10 км гүнд болсон. Иргэний дайн дэгдэж, үймээн самуунтай байгаа Мьянмарын зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байна.

Уг газар хөдлөлтийн чичиргээ Тайландын нийслэл Бангкокт хүртэл мэдрэгдсэнийг гэрчүүд мэдээллээ. Айж сандарсан тайландууд гэрээсээ гудамж руу гүйж гарсан бөгөөд усан сангийн ус хүртэл цалгилсан аж. 17 сая гаруй хүн амтай хотод газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн даруйд аюулын дохио дуугарч, иргэд аюулгүй газарт гарцгаасан байна.

Тайландын ерөнхий сайд Паетонгтарн Шинаватра гамшигтай холбоотойгоор Бангкок хотод онц байдал зарлажээ. Дубайд төвтэй "Khaleej Times" хэвлэлд мэдээлснээр баригдаж байсан 30 давхар барилга нурсан байж болзошгүй байна. Мөн 43 хүн тус барилгаас гарч чадахгүй гацжээ.

Газар хөдлөлт Хятадын баруун өмнөд хэсгийн Юннань мужид мөн мэдрэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.186.213

Азид болж байгаа газар хөдлөлтийг АНУ-ын геологийн алба яаж мэддэг юм бэ? Монголын сэтгүүлчид АНУ-д мөн ч их долгинож байна даа.

Avatar

Нэргүй 2025-03-28 134.129.184.139

дэлхий даяр тархсан газар хөдлөлтийг бүртгэх төхөөрөмжүүдээс хамгийн сайнуудын нэг нь АНУ-д б ш дээ хө. Мэдээж, Хятад, Орос, Япон этр гээд байгаа ч, АНУ-ынх хамаагүй ил тод бдаг бх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж