Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.03.28/ 13.30 цагт товлосон. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь олон удаа хойшилсон бөгөөд хурлыг хаалттай явуулна.
Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.
Ж.ОБИЙ. 2025-03-28 202.9.40.132
САНЖДОРЖ ЛАМ БИШ ГУДАМЖНЫ ХУЛГАЙЧ,ХҮҮХЭН ЭРГҮҮЛЭГЧ,ЛАМЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАН ЭХ ОРНОО ГАДААДЫН ТАГНУУЛТАНД ХУДАЛДАГЧ,ЗАЛУУ АВГАЙН ХҮҮХДИЙГ 10-БОГДОД ЗАЛХААР ТҮРЭМГИЙЛЭГЧ,ОЛОН ТҮМНИЙ ДОТОР НЭР НҮҮРГҮЙ БОЛСОН ШҮҮ.
Нэргүй 2025-03-28 139.5.219.209
BOOBN XXNO VANXANI XALYYXAN SEKSEER80955877
Нэргүй 2025-03-28 192.82.66.27
Цаад хүнээ гадаадын тагнуул гэдгийг жирийн иргэн яаж мэдэхэв дээ
Нэргүй 2025-03-28 66.181.177.149
Энэ далдыг хардаг лам бхоо. Баахан төр засгийн нууцыг далдаас хараад тэрийгээ хүнд өгчихсөн юм уу гэж харагдаад бх юм.. Ид шид ихтэй жирийн бус ламбугай ажгуу. Ххх
Нэргүй 2025-03-28 210.148.94.144
Төрийн нууцтай танилцах эрхтэй төрийн албан тушаалтан биш л бол энэ улсын нууц задруулсан гэдэг балай хэрэг тохдог оо больвол таарна. Энгийн иргэнд нууцаа алдчихаад энгийн иргэдийг нь шийтгээд байвал зүгээр л хэлмэгдүүлэлт гэсэн үг.
Нэргүй 2025-03-28 66.181.187.100
Өөрийн хувийн Түвдэнпэлжээлин хийд орноо босгох бүтэ эх гэж мөнгө төгрөг гуйж яваад л Хятадын мөнгөний урхинд орчоо биз дээ ! Энэ бид хоёрын тагнуулсаад байх юм гэж ер юу л бгаа аж дээ, урдаас л санхүүжилт шаачиж л дээ …..