НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр /2025.03.28/ үргэлжилж байна.
Нийслэлийн Ахмадын хороо байрлаж байгаа байрыг ЧД-т шилжүүлнэ
Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай хэлэлцэв. МАН-ын бүлгийн дүгнэлтийг Д.Ихбаяр дарга танилцууллаа.
Тэрбээр "Жагсаалтын тавд заасан Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Зургадугаар хорооллын зургадугаар байрны нэг давхрын нийслэлийн Ахмадын хороо байрлаж буй 168.9 м.кв байрыг нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах жагсаалтаас хасч, Чингэлтэй дүүрэгт балансаас балансад шилжүүлэн төрийн захиргааны үйлчилгээ үзүүлдэг салбарын нэгжүүдийн байрны зориулалтаар ашиглах саналыг гаргаж байна" гэв.
Хотын 70 байршлын 193.9 га газрын төсөлд өөрчлөлт оруулах санал гаргав
Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Хуралдах намын бүлгүүдийн санал дүгнэлтийг танилцууллаа.
Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр:
-Төлөвлөгөө батлагдах явцад холбогдох байгууллагуудаас хоцорч ирсэн санал төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч улс, нийслэлийн төсөвт тусгагдан хийж буй бүтээн байгуулалтын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдаж, газрын асуудлыг шийдвэрлэх хүсэлтүүд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ирсэн тул Газрын тухай хуулийн 21.2.1 хэсгийг үндэслэн тус тогтоолын төслийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага гарчээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдөөс нэмэлтээр 71 байршлын 194.1 га газрыг нэмэхээр санал ирүүлснээс 70 байршлын 193.9 га газрын төсөлд өөрчлөлт оруулах саналтай байна. Газар зохион байгуулалтын чиглэлээр 29 байршлын 33.3 га газарт арга хэмжээ төлөвлөснөөс төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 11 байршлын 11.68 га, газрын эрхийг хэсэгчлэн болон бүхлээр нь дуусгавар болгох хоёр байршлын 4 га газар, шинээр эзэмшүүлэхээр 15 байршлын 17.44 га газар, нийтийн эдэлбэр хэмжээг тогтоохоор 1 байршлын 0.18 га газар, нөхөн сэргээлт хийхээр 50 га газар, нөхөн олговор олгож, газар чөлөөлөхөөр 40 байршлын 110.68 га газрын арга хэмжээ төлөвлөснөөс шинээр баригдах барилгын 10 байршлын 95.95 га газар, авто замыг чөлөөлөх 30 байршлын 14.73 га газрын саналыг гаргаж байна.
НИТХ-ын дарга А.Баяр:
-Ардчилсан намын бүлэг тухайлсан саналгүй. Намын бүлгээс гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулъя.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар:
-МАН-ын бүлгээс нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа учраас бүхэлд нь дэмжих санал гаргаж байна.
НИТХ-ын дарга А.Баяр:
-Олонхын саналаар санал дэмжигдлээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөн нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын уншиж танилцуулъя. Асуулт асууж, санал хэлэх төлөөлөгч байсангүй.
Тогтоолын төслийг редакцийн засвартай батлах санал хураалт явуулж, олонх дэмжин баталлаа.
Нийслэлийн төсөв дээр МАН-ын бүлгээс саналыг гаргав
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр:
-МАН-ын бүлгээс дараах саналыг гаргаж байна. Үүнд, Монгол Улсын төсвийн тухай хууль, Алсын хараа-2050 хөтөлбөр, нийслэлийн Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласныг тус тус үндэслэн агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн цогц шийдлийг дэмжих замаар түгжрэлийг бууруулах зэрэг зорилтуудыг дэвшүүлж, нийслэл хотын хөгжлийг шинэ шатанд гаргах, зайлшгүй шаардлагатай төсөл хөтөлбөрийг нэмэгдүүлж өөрчлөлт оруулах.
Хоёрт, нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн гуравдугаар хавсралтын 41-т тусгагдсан их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, метро барих төслийн төсвийг өөрчлөх, бохир усны шугам шинэчлэн солих ажил гэж өөрчлөх, нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хоёрдугаар хавсралтын 170-д тусгагдсан 28, 29, 30, 31 дүгээр байрны гадна шугам сүлжээ солих гэснийг 27, 28, 29, 30, 31 дүгээр байруудын гадна шугамыг шинэчлэн солих гэж тус тус тусгах санал оруулж байна.
Мөн нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн долдугаар хавсралтын 35-д тусгагдсан НЗДТГ болон нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон сууцны хөтөлбөр, төсөл арга хэмжээний 15 тэрбум төгрөгийг бууруулж, тогтоолын төслийн гуравдугаар хавсралтын 3.2.1.1 зүйлд нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээний зардлыг 15 тэрбумаар нэмэх өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна.
НИТХ-ын дарга А.Баяр:
-Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс тусгайлсан санал байхгүй. Дэгийн дагуу санал хураалгана. МАН-ын бүлгээс гаргасан саналын томъёоллыг бүхэлд нь хүлээн авч байна уу. Олонхын саналаар дэмжигдлээ. Тогтоолын төслийг уншиж танилцуулъя.
Нийслэлийн төсвийн нийт орлого 1.688.611.923.700 /их наяд төгрөг/ бол татварын орлого 1.080.723.164 /их наяд төгрөг/, татварын бус орлого 583.770.539.400 /тэрбум төгрөг/, орон нутгийн Хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 24.118.220.300 /тэрбум төгрөг/, нийслэлийн 2025 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдснаар баталсугай.
1.Нийслэлийн Засаг дарга-1.724.493.734.00 /их наяд төгрөг/
2.Харьяа газар агентлагийн төсөвт төвлөрүүлэх орлого-1.386.704.164 /их наяд төгрөг/
3.Харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого-49.172.656.700 /тэрбум төгрөг/
4. Хүүгийн орлого-265.616.882.700 /тэрбум төгрөг/
5. Бусад орлого-23 тэрбум төгрөг
Нийслэлийн 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 5.7 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүнд, НИТХ-д 65 тэрбум төгрөг, Засаг даргад 5 их наяд төгрөг, урсгалд зардалд 1.2 их наяд төгрөг, хөрөнгийн зардалд 4.4 их наяд төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд 1.7 их наяд төгрөг, Замын сангийн хөрөнгө оруулалтаар 156 тэрбум төгрөг, Үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд 1.9 их наяд төгрөг, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаар 29 тэрбум төгрөг, 2024-2025 онд дамжин санхүүжих төслүүдэд 543 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:
-Ардчилсан намын бүлэг дээр төсөв тодотгосон төслийг танилцуулсан. Бид мэдээллээ аваад өнгөрсөн. Залгуулаад МАН-ын бүлэг хуралдсан байна. Эцсийн нийлбэр дүн дээр өөрчлөлт орохгүй байх. Төсөв дотор нэлээд өөрчлөлт оруулсан байна. Тэр жагсаалтыг бид мэдэхгүй байгаа. Бидэнд цаасаар мэдээлэл байхгүй. Тийм учраас бүхлээр нь төсөв батална гэдэг дээр санал өгөөгүй. Өөрчлөгдөж байгаа дүнгүүдийг мэдмээр байна. Нарийн задаргаа нь алга. Олонхоороо дэмжсэн учраас бидэнд цаасаар төсвийн өөрчлөлтийг хүргүүлээч ээ гэдэг санал гаргая.
МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр:
-Тогтоолын төслөө редакцийн засварт батлах санал гаргаж байна. Бүлгийн санал дэмжигдсэн дүндээ өөрчлөлт оруулахгүй бол дүнгүүдээ оруулалгүй уншаад явчихсан.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг:
-Төсвийн тухай хуулийн 34.2.2 зүйлийг барьж төсөвт тодотгол хийж байгаа. Гурван зүйл бий. Төслийн орлого буурах, зарлага нэмэгдэх, орон нутгийн төсвийн алдагдалтай байдал бий болсон нөхцөл байдал гэсэн гурван хүчин зүйл байдаг. Ирүүлсэн материалуудыг үзэхэд хуулийн энэ заалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдалтай байна гэж миний бие үзсэн. Энэ гурав бүрдсэн байж төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах ёстой л доо. Орлогыг бууруулсан гэж байгаа ч 101 тэрбумаар, хүүгийн орлого 66.6 тэрбумаар нэмэгдсэн. Хуулиараа төсвийн зарлага нэмэгдсэн байхыг шаарддаг ч 33.8 тэрбумаар хөрөнгийн зарлага буурч, нийт дүнгээр 40 тэрбумаар зарлагыг нэмсэн байна. Үйл ажиллагааныхаа зардлыг нэмсэн байна. Нөгөө талаараа төсвийн алдагдалтай байдал бий болох гэдэг нь ДНБ нь 3 хувиас давах ёстой. Энэ нөхцөл байдал үүсээгүй байна. Энэ удаагийн төсвийн нэмэлт өөрчлөлт хуулийн заалтыг хангаагүй байна.
Тогтоолын төслийг редакцийн засвартайгаар батлах санал хураалт явуулж, олонх төлөөлөгч дэмжлээ.
Сөнө 2025-03-28 202.9.47.95
хулгай
- ylcuun 2025-03-28 50.147.160.114
nunyjnie trfbrt #; greenkn.
- Tom, jijgeryyljhitr, tsebreer ygaa zubxun. 2025-03-28 50.147.160.114
Upgund dyrlaxv
Сөнөв 2025-03-28 202.9.47.95
тарцгаа
Нян бактээр 2025-03-28 202.9.47.95
Хулгай цавчаа шахааны тодотгол, бүдгэрүүлэлтгэл.
Мөнх 2025-03-28 202.9.41.52
Төрийн өмчийн, аятайхан байршилтай газруудыг хувьчилж шуналтнуудад өгчихөөд төрийн үйлчилгээ нь түрээсийн байранд, төсвийн мөнгө үрээд байж байдаг. Ухаа худаг шиг хулгайн замаар хувьд очсон бүх өмчийг шалгаж, буцааж төрд авах хэрэгтэй
манай хотод 2025-03-28 192.82.66.243
Манай Хотод Шинэ төсөл гэхээсээ илүүтэй Одоо байгаа НООХОЙРСОН , БУРУУ ТӨЛӨВЛӨЛТ-үүдээ ЗАСАХ, ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ Хэрэгцээ Шаардлага Номер 1-т бнадааа хөөрхий……………….
Нэргүй 2025-03-28 202.9.40.4
Зайл х***а манж уих зг устга.