Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2025.03.27/ эхэлж, эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо. Тодруулбал, Монгол Улсын багаас дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдсан ба гурав нь медалийн тавцанд гарч, нэг нь шагналт тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.
Тухайлбал, тэмцээний 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртсэн юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж, тус тэмцээний Монголын багийн медалийн салхийг хагаллаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны бөх Светлана Анкичеваг 3:0-ээр ялснаар Ази тивийн анхны медалиа гардаж байна.
Харин Э.Дэлгэрмаагийн хувьд Ази тивийн дөрөв дэх медалиа хүртсэн бол Б.Отгонтуяа Ази тивийн анхны медалиа гардсан нь энэ юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 378 тамирчин өрсөлдөж буй.
зочин 2025-03-28 66.181.166.196
3-лаа адилхан хүрэл авч байхад яахаараа Мөнхнар нь тэргүүлэгч нь болчихдог юм бэ, энэ одоо тийм атаман авгай юу
Мөнхжаргал 2025-03-28 66.181.183.191
Түүхээ сайн судла.
1979 оноос 1989 он хүртэл медаль хүртээгүй ч гэх шиг.