Улсын Их хурлын чуулганы ээлжит хуралдааны өнөөдрийн /2025.03.28/ хуралдаан эхэллээ.
Чуулганаас бүр болон түр гарахдаа зөвшөөрөл авах Дэгийн хуультай!

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Б.Жавхлан сайд Дарханд ажилтай гээд явсан байна. Надад хэлж чөлөө аваагүй. Чуулганаас бүр болон түр гарахдаа хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч гарах Дэгийн хуультайг сануулъя.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-"Атрын IV" аянтай холбоотойгоор Ерөнхий сайд, Сангийн сайд болон бусад албан тушаалтнууд тэнд ажиллаж байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байгаа. Сайд нарын ирц хангалтгүй байгаагаас гишүүд асуулт асууж, хариулт авахад хүндрэлтэй байна. Сайд нар гадаад томилолттой, зарим нь огт хэлж мэдэгдэхгүй алга болсон шалтгаануудаас болж, гишүүдэд өгч буй хариултууд хангалтгүй байна. Тиймээс ирэх Даваа гаригт хуралдааныг үргэлжүүлнэ. Өнөөдрийн ээлжит хуралдаан завсарлалаа.
"Суурь асуудлуудаа зориг гаргаад шийдэх л ёстой"

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-2024 онд эрчим хүчний реформ эхэлсэн. Гурван намын хамтралаар эрчим хүчний үндэсний хороогоо эхлүүлээд явсан. 2024 ондоо бид бодлогоо тодорхойлж, энэ салбарын хууль эрх зүйн орчныг цогцоор шинэчлэх, үнийн бодлогыг шүнэчлэх цаашдаа энэ компаниудыг олон нийтэд нээлттэй компани болгож гэж хэлсэн. Гэвч одоо зургаан сар өнгөрч байхад эрчим хүчний үнэ тарифаас өөр ямар ч өөрчлөлт гарсангүй. Олон нийт ч үүнийг хэлж байна. Үүний үндсэн шалтгааныг бид бодлого дээрээ нэгдэж чадахгүй байгаа юм болов уу гэж харж байгаа. Үндсэндээ урт хугацааны тогтвортой гэрээ байгуулж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд чадлын том станцууд барих тактик яригдаж байгаа.
Жишээ нь Баянгийн 600 мВт-ын цахилгаан станц
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Худлаа улс төр хийх амархан. Тэгээд хаачих юм, шийдэл байхгүй юм чинь. Суурь асуудлуудаа зориг гаргаад шийдэх л ёстой. Бид одоо байгаа 1, 2 хүний хийсэн арчаагүй улс төрөөс болж ухрах ёсгүй.
Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв байсан.
"Бид ардчиллаасаа ухарч байгаад харамсч байна"

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Индексүүдийн хувьд зарим нь урагшилсан, зарим нь ухарсан асуудал байгаа. Мэдээж бидний хувьд нээлттэй ярих, ярихгүй олон асуулт дээр парламентийн гишүүд ярих хэрэгцээ байна. Нягталж үзээд олон улсын байгууллагуудтай уулзаж байхад Монгол Улсын хөгжлийн хэд хэдэн индекс олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбоотой асуудал дагуулсан. ОХУ, Украйны нөхцөл байдалд Монгол Улс сая түдгэлзсэн байр суурийг илэрхийлсэн. Тухайн цаг үед Энэтхэг ч тэр, Монгол Улс ч тэр ийм байр суурьтай байх нь зүйтэй гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ГХЯ үзэж байсан. Б.Батцэцэг сайд мөн тайлбарлах байх.
Монгол Улсын гадаад бодлого олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн. Гэхдээ манай улсын газарзүйн байршлын онцлог дэлхийн хоёр том гүрний дунд оршин тогтнодог, парламентын засаглалтай улс. Сүүлийн 2-3 жилд аавыгаа сонгох уу, ээжийгээ сонгох уу гэдэг хүнд нөхцөл байдал үүссэн. Бид энэ үед парламентаараа хэлэлцэж л шийд гаргахгүй бол болохгүй. Биднээс өөрсдөөс хамаарах алдаа оноо гарсан. Тайлбарлагдаад урагшилсан индексүүд ч байгаа. Тиймээс бид индексийг хэрхэн тодорхойлох, нөхцөл байдлыг яаж үнэлэхээ тодорхой болгох шаардлага үүсч байгаа.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Монголыг тодорхойлж байгаа олон зүйлс бий. Түүний нэг нь энэ индексүүд. Бид өөрсдийгөө дотооддоо ч тодорхойлж байгаа. Гэтэл өнөөдрийн бидний хамгийн их ярьдаг бахархдаг ардчилал маань автократ гэж тодорхойлогдоод байгаа нь надад таалагдахгүй байна. Өчигдөр бие даагчдын саналыг хэлэцэхэд гишүүд дэмжээгүйд мөн би маш их харамсч байна. Англи бол 10 хүний гарын үсгээр, Герман 200, Канад 100 хүний гарын үсгээр бие даан нэр дэвшдэг. Хөгжлийн төлөвлөгөөгөө ч бид олон нийтээр хэлэлцэх ёстой. Ингээгүйгээс бид ардчиллаасаа ухарч байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Индексүүд болбол өөрөө тус тусын индектаруудтай. Бид тэгэхээр хяналт шалгалтыг хийхдээ нэг дизайн, нэг модиратор, нэг үнэлгээтэй болохгүй бол олон улсын жишигт хүрэхгүй байна. Тиймээс Засгийн газарт энэ бүхнийг нэгтгэх ажлыг хийж байна.
Авлигын индексээр бид байр ураглъя гэвэл хоёр шаардлагыг хангах хэрэгтэй. Нэгдүгээрт, төрийн өмчийн байгууллагын бие даасан хуулийг гаргах. Хоёрдугаарт, олборлох салбарын ил тод байдлыг дэмж гэсэн.
Энэ хоёр хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барина. Ингэснээр индексийн үзүүлэлтэд эерэн нөлөө үзүүлнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өнгөрсөн 2024 онд Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар манай бүлэг дээр орж ирж, эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг ярьсан. Тухайн үед би нэг зүйлийг хэлсэн. Та өөрийн дагуулж явдаг хүнд сурталтай алба хаагч нараа солиогүй цагт, төрийн өмчид байгаа том дээрэмдэлтийг байхгүй болгоогүй цагт үнийг чөлөөлж болохгүй гэдгийг. Дотоод аудитынхаа даргыг сольж байгаад Эрчим хүчний яамныхаа авлигжсан түшмэдүүд, төрийн өмчит компаниудыг тонон дээрэмддэг байдлыг олж, сольж байж үнийн өөрчлөлтийг хийгээрэй гэж би хэлж байсан.
Гэтэл үнийг өөрчлөлтийг хийхдээ Эрчим хүчний яам энэ байдлаа засаагүй.
Эрчим хүчний салбарт өнөөдөр дэндүү их дээрэм байгаа. УБЦТС ТӨХК-ийн захирал болгож өгөөч гээд 300 сая төгрөг өгье гэж явж байгаа этгээд байна. Төрийн өмчит компаниудад бараа, бүтээгдэхүүн шахдаг, тоног төхөөрөмж шахдаг бүх л бүтэн сүлжээ бий болчихсон. Нэг тэрбум төгрөгийн бараа өндөр үнээр шахчихаад, жаахан байж байгаад 200 сая төгрөгийн барааг дотроос нь хэрэглэсэн гэж хулгайлаад түүнийгээ буцааж шахдаг юм билээ.
Би бүр аргаа барж байж 9.5 тэрбум төгрөгийг Ховд аймгийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх, Ховдынхон дулаан амьдрах боломжийг хангахаар улсын төсөвт тусгаж байхад Н.Тавинбэх сайдын үед тэдний албаны албан тушаалтан гурван цүнхний компанид өгснөөс өнөөдөр Ховдын ард түмэн хохироод байж байна. Иймд байдлаар эрчим хүчний салбарт тогтсон, авлигжсан мөсөн уулыг буулгахгүй бол үнэ чөлөөлөөд, нэмээд ямар ч нэмэр байхгүй.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Янз бүрийн хардлага шүүмжлэл байхыг үгүйсгэхгүй, хүлээж авна. Гэхдээ гол нь тодорхой байх хэрэгтэй. Дотоод аудитыг бид улирал бүр хийж байгаа. Дээрээс нь нэмээд хяналт шинжилгээний үнэлгээний газрын мэргэжилтэнг бид яаман дээр оруулах гэж байгаа.
Үнэ нэмсэн гэж байгаа. Үнэндээ бол өртөгт ойртуулах алхам л хийсэн.
"Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт"

УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан санал дүгнэлтийг танилцуулъя. Монгол Улсын Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр УИХ-д ирүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайланг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын болон эдийн засгийн байнгын хороо 2025 оны гуравдугаар сарын 18, 25-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ.
Дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдугаар сары 18-ны хамтарсан хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ажлын гурав хоногийн завсарлага авсан болно. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.8 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын тамгын газраас Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайлан. 2024 оны гүйцэтгэлийн тайланд Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны байранд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын дагуу хяналт шинжилгээ үнэлгээ хийснийг та бүхэнд хүргүүлсэн. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд бодлогын тэргүүлэх найман чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 24, үр дүн хөтөлбөрийн 54, 194 төсөл, арга хэмжээ 205 шалгуур үзүүлэлт тусгагдсан ба төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч нэгжээс дунджаас 57.2 хувь, Үндэсний аудитын газраас 52.1 хувь, УИХ-ын тамгын газар 45.1 хувийн биелэлттэй гэж үнэлжээ.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч нэгжээс нийт 194 төслийн хэрэгжилтээс 19.1 хувьтай 34 төсөл, арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн 30.9 хувийн үнэлгээтэй 60 төсөл, 35.1 хувийн хэрэгжилттэй 68 төсөл, 14.9 хувийн хэрэгжилттэй 29 төсөл арга хэмжээг үнэлсэн байна.
Энэ хүрээнд хамтарсан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, асуудал эрхэлсэн сайд, асуудал эрхэлсэн гол албан тушаалтнуудыг оролцуулах, үнэлгээ хийх аргыг тодорхой болгох, үнэлэх аргыг нэгтгэх, ойлгомжтой байх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар гишүүд саналаа хэлсэн болно.
"Аудитын тайлан дүгнэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн"

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав:
-Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8.1 дэх хэсэгт заасан УИХ-ын төсвийн байнгын хорооны 2024 оны тавдугаар тогтоолыг үндэслэн Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудитын дээд байгууллагын олон улсын болон үндэсний стандартын дагуух аудитыг хийж гүйцэтгэн аудитын тайлан дүгнэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн болно.
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүс орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын хүрээнд 47 зорилтыг дэвшүүлж 243 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Хоёрдугаар хавсралтаар Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан есөн зорилго, зорилтын хүрээнд нийт 150 төсөл арга хэмжээг, ТЭЗҮ боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээг, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 88 төсөл арга хэмжээний жагсаалтыг тус тус баталсан байна.
Монгол улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тавих шаардлагуудыг тусгасан боловч энэ шаардлагыг бүрэн хангаагүй байна.
Тодруулбал, 2021-2025 онд Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд тусгасан 243 арга хэмжээнээс 108 нь шалгуур үзүүлэлтийн суурь үзүүлэлтэд хүрээгүй нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүйг харуулж байгаа юм. Аудитын явцад цуглуулсан дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
1. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл 67.5 хувьтай хэрэгжсэн бөгөөд нийт төсөл арга хэмжээний 14.8 хувь нь үр дүнтэй, 50.2 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 32.5 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 2.5 хувь нь үр дүнгүй байна.
2. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хууль тогтоомжид заасны дагуу иж бүрэн судалгаа, тооцоотой боловсруулаагүйгээс төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй, гүйцэтгэлийг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг бууруулсан байна.
3. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлэх үйл явц болон төлөвлөсөн санхүүжилтийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь хууль, эрх зүйн уялдаагүй байдал учир дутагдалтай, оролцогч байгууллагууд чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна.
4. Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлээгүйд тооцох хариуцлагын тухайд хэт ерөнхий, наргийвчилсан шалгуургүйгээс хэрэгжүүлэгч байгууллагын албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй байх нөхцөл бүрдсэн зэрэг дүгнэлтийг гаргасан байгаа. Иймд шаардлагатай холбогдох мэдээллүүдийг хүргүүлж ажиллах хэрэгтэй байгааг онцолж байна.
"2021-2025 оны хөгжлийг үнэлэх хугацаа ирэх сард болно"

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үйл явц болон Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг тоймлон танилцуулъя. УИХ-ын гишүүдэд дэлгэрэнгүй тайлан тараагдаж, Засгийн газрын гишүүд асуултад хариулах тул тайлант хугацааны логик холбоос талаас тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн хугацааны амжилт ололт, алдаа оноогоо нэгтгэн дүгнэж, шинэ 30 жилийн хөгжлийн бодлогыг сонгуулийн циклийг давж урт хугацаагаар төсөөлөхийн тулд олон улсын нийтлэг жишигт тулгуурлаж "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогыг улс төрийн намууд, холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээ мэргэжлийн байгууллагын 1500 гаруй хүний төлөөлөлтэй нийт 1.5 жилийн хугацаанд боловсруулан тухайн үед батлуулж байсан. УИХ-ын 2025 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор "Алсын хараа 2050" хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдөр таван жилийн хугацаа өнгөрч байна.
2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг энэ жил цогц байдлаар үнэлэх хугацаа дөхөж байна.
Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 13-нд таван жилийн тайлан дүгнэлтийг сонсоно. Өнгөрсөн таван жилийн хугацаанд цар тахал, Орос, Украйны дайн зэрэг олон улсын геополитикийн нөхцөл байдал нэн тогтворгүй байсан ч хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайлан, хяналт шинжилгээний дүнгээр 67 хувьтай байна гэж дүгнэж байна.
Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг анх удаа шалгуур үзүүлэлттэйгээр боловсруулагдаж, таван жилийн үнэлгээ гарч байгаа тул төрийн байгууллагуудын тоон мэдээлэл, аргачлал зөрөх зэрэг асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Гэвч энэ нь цаашдын зөв үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх суурь болж төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хяналт мониторонгийн үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор Засгийн газрын бүтцэд DME /Design, Monitoring and Evaluation/ буюу хяналт, үнэлгээ хариуцсан Засгийн газрын гишүүнийг томилон ажиллуулж байна. Цаашид хяналт үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнлэх чиглэлээр олон улсын үнлэгээний цогц систзм нэвтрүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэе.
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүс орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын хүрээнд 47 зорилтыг дэвшүүлж 243 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилгын хүрээнд монгол түмний үндэсний бахархал,үнэт зүйлс төрт ёс, түүхэн уламжлал, ирээдүйн хүсэл тэмүүллийн огтолцол бол Монголын эзэнт гүрний их түүх, их эзэн Чингис хааны үйл хэргийг биет болон биет бус хэлбэрээр сурталчлан таниулах гэж тус бодлогын баримт бичигт тусгасан.
Хүний хөгжил зорилтын хүрээнд тайлант хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшгийн үе тохиолдсон ч Засгийн газар хүн амын 90 хувийг вакцинжуулснаар 20-40 мянган хүний амь насыг эрсдэлээс хамгаалж, 1.3 жилийн өмнө хатуу хөл хориог цуцалсан улс орнуудын нэг болж цар тахлыг эрсдэл багатай даван туулсан.
Орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэг, оношилгоонд 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн салбарт сүүлийн таван жилд өмнөх 10 жилд хийгдсэнтэй тэнцэхүйц хэмжээний буюу 953.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Улсын хэмжээнд 2020-2024 онд 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэж Цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон.
Амьдралын чанар ба дундаж давхарга зорилтын хүрээнд Засгийн газраас “Үндэсний баялгийн сан”-гийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан уул уурхайн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд олгодог боллоо.
Хууль батлагдсанаас хойш төрийн өмчит уул уурхайн компаниудаас 495.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлжээ.
Энэ эх үүсвэрээр 5,000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлжээ. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна.
Эдийн засаг зорилтын хүрээнд Монгол Улс эдийн засгаа тэлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлал, зам, тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрлээ.
“Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холболоо.
Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн.
Цар тахлын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьтай байна. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80 их наяд болж нэмэгдсэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 4128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсч, 2023 оны байдлаар 6008 ам.долларт хүрсэн, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6890 ам.доллар болсон.
Fitch, S&P, Moody`s зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж “B+, тогтвортой” хэмээн зарласан.
Одоо бид Компанийн хуулийг дахин авч үзэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Өнөөдөр нийгэм, эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа учир энэ хуулийг заавал эргэж харах шаардлагатай болсон.
Мөн мега төслүүдийг бид хэрэгжүүлнэ. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Энэ цахилгаан станц гацсан шалтгаан бол цаг уур болон Байгаль нууртай холбоотой асуудлаар гацсан. Энэ асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, эхний дүгнэлтээр тооцож байсан сөрөг нөлөөлөл харьцангуй бага гарсан. Тэгэхээр Засгийн газар энэ төсөл дээр УИХ-тайгаа хамтарч ажиллана. Мөн үүнээс гадна БНХАУ-тай ярьж байсан томоохон хэд хэдэн төслүүд зорилтоо хангасан учраас одоо ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх хийн хоолойн төслийг хэрэгжүүлнэ. Хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр нийслэл Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зорилго зарчмын хувьд том шийдэл болно. Мөн төмөр замын баруун, зүүн коридорын буюу гурван улсын төмөр замын төслүүдээ хэрэгжүүлэх цаг хугацаа гэж харж байгаа. Энэ ажлууд дээр бид парламент дээр хамтдаа ярилцаж, гацаанаас гаргахын төлөө ажиллана. Энэ төслүүдийг оруулж ирэхэд эхэндээ томоохон мэтгэлцээнүүд өрнөнө. Гэхдээ бид дахин дахин ярилцаж, нягталж, ТЭЗҮ-г нягталж чадвал энэ төслүүдийг гацаанаас гаргаж чадна гэж дүгнэж байгаа.
Анхаарал хандуулсан та бүхэнд талархлаа.
Сөнөв 2025-03-28 202.9.47.95
сайхан сөнөж байна
Нэргүй 2025-03-28 139.5.219.209
SEXSEER80955877VANXANDI80955877BOOWN XXNO ANUSDI XUCHINDI
Ахмад тариаланч Ш.Раднаа: АТРЫН IV АЯНЫХНААС АСУУХ 5 АСУУЛТ 2025-03-28 139.5.218.151
Би Сэлэнгэ аймгийн тариан талбайд залуу насаа өнгөрөөсөн, атрын II аяныг хийлцсэн ахмад тариаланч хүн. Асуулт: 1/ Шинээр эзэмших 200000 га-гийн хэд нь атаржсан газар вэ. 2/ 200000 га-д хийсэн хөрсний нарийвчилсан шинжилгээний дүнг нийтэд үзүүлэлт бүрээр тодорхой мэдээлнэ үү. 3/ 200000 га-д тариалах ургамлын төрлөө нийтэд мэдээлнэ үү.4/Ямар улсын ямар техник шинээр авах, тэдгээрийн засвар, үйлчилгээний бодлого байна уу. 5/үржил шимгүй болж тариалалтаас хасагдах хэдэн га талбай байна?
Нэргүй 2025-03-28 192.82.66.243
30 ЖИЛ ХӨГЖӨӨГҮЙ УЛС 5 ЖИЛД АГААР ДЭЭР Л ХӨГЖИХ БХДООО …..АМАН ЯРИА ТӨДИЙ
Үхваа 2025-03-28 202.9.47.95
улаан xятадыг хэлбэрдэн дуурайх санаатай, хулгайчууд өөртөө тэддүгээр 5 жилийн гавшгайч гэсэн тэмдэг хийж зүүгээд хулгайгаа эрчимжүүлнэ.
бат 2025-03-28 66.181.177.72
0-Эрдэнэ 2050 гэдэг үлгэр зохиож далдлан ХЭГ-ийн дарга, ЕС хийж байхдаа 40 их наядын хулгай хийж хулгайч хулгайчийг бариаарай гэгчээр аль 10 жилийн өмнө ажилаа өгсөн хүмүүс рүү хулгайгаа нялзааж хэргээс бултах гэж байгаа тул огцруулж шүүх хэррэгтэй.
ёстой л үнэн дээ 2025-03-28 66.181.190.15
Данхын увайгүй худалчийг хэлэх ч юм биш. Худлаа хийрхэж улс төр хийх амархан ч гэх өөрийнхөө арга хийж ирсэн ганц чададдаг ажлаа ярьж игсолиорох. Өөрийн бурууг 10жилийн өмнөх байтугай 10-20 жилийн өмнө үхсэн хүнд хүртэл тохоод зогсохгүй бүр 2 хөршөөдөө долхолх гэж оролдоноо. Үнэн. шог гар шүү МАН-ийн олон зуун гишүүдэд яадаж Данхаас арай багахан худлаа ярьдаг хүн байхгүй гэж үү?Хамаг муу бүхэн худлаа ярихаас эхтэй тул хэн ч байсан түүнээс слах ёстой үтэр түргэн зайлуул111
Жогорхой 2025-03-28 202.9.47.95
гайгүй ч хэвтэнэ дээ нохойн бааснууд
Нэргүй 2025-03-28 202.131.234.123
76 126 данх зэрэгт эх орны нэг сум нэжгээд шан болгон соёрхоно доо.
Нэргүй 2025-03-28 43.242.242.59
Засгийн газрыг төлөвлөсөн ажлаа хийж дуусгах боломжийг олгох хэрэгтэй. Хамтарсан засгийн газрыг ажлаад 8 сар ч болоогүй байхад УИХ-ын гишүүн Лодойсамбуу огцруулах саналыг гаргасан. ХУД-т амьдардаг сонгогчид яагаад ийм санлыг гишүүнээрээ дамжуулж хэлээд байгааг огт ойлгохгүй байна. ХУД-т ихэнх нь хятад цустай хүмүүс байдаг юмуу. Засгийн газрыг татаж унагаагаад байх сонирхол монгол хүнд бол байхгүй. Сайн ажиллахыг л шаардна.
цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2025-03-28 66.181.190.15
Сүүлийн 8 жилд Хууртаж ханалаа цадлаа. Энэ хуурсан нь багадаад эвсэл нэртэй 2-уул нийлж хуурахыг нь хүлээх хэрэг үү? Одоо больёо . Гантөмөр Халтар саарал 2 оос үнэн үг гарах уу? Үнэнг ярих хүмүүс мөн үү?
Нэргүй 2025-03-28 59.153.112.217
УИХ гишүүн хүн орчуулгандаа суулгүй яадаг юм