Гренландыг авах Трампийн санааг түүхэн үндэслэлтэй гэв

Гренландыг авах Трампийн санааг түүхэн үндэслэлтэй гэв

Гренландыг авах Трампийн санааг түүхэн үндэслэлтэй гэв

Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Гренланд арлыг АНУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх тухай мэдэгдсэн билээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, түүний гэргий хатагтай Уша Вэнс, Эрчим хүчний сайд Крис Райт нар арлын баруун хойд хэсэгт орших Питуффик цэргийн сансрын баазад зочлохоор төлөвлөөд буй. Тэгвэл энэ айлчлалын өмнө Трамп санаагаа дахин давтаж, "АНУ Гренландад хяналтаа тогтоохын тулд хөлөө хүрэх газар хүртэл явна" гэв.

Энэ асуудал дээр ОХУ-ын ерөнхийлөгч Путин Трампийг дэмжсэн байр суурь илэрхийллээ. Мурманск хотод болсон Арктикийн форумд үг хэлэхдээ Путин бүс нутагт Оросын манлайллыг бэхжүүлэх амлалт өгөхийн зэрэгцээ геополитикийн өрсөлдөөн ширүүсч байгааг анхааруулав. Тэрбээр Гренландыг авна гэсэн Трампийн санааг жишээ татсан боловч түүнийг шүүмжилсэн үг хэлээгүй. Энэ нь Цагаан ордон, Кремль хоёр харилцаагаа сэргээхийг хичээж буйн илрэл гэж үзэв.

Тэрбээр "АНУ-ын Гренландтай холбоотой төлөвлөгөө бол нухацтай авч үзэх сэдэв. Энэ төлөвлөгөө нь түүхэн үндэслэлтэй. АНУ Арктикт геостратегийн, цэрэг-улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо цаашид системтэйгээр хэрэгжүүлэх нь тодорхой. Энэ бол хоёр тодорхой улсын асуудал. Бидэнд ямар ч хамаагүй" гэжээ.

Жо Байдены үеэс хойш юм бүхэн өөрчлөгдөж буй нь Арктикийн бүс нутаг дахь АНУ, Оросын хамтын ажиллагааны эрмэлзлээс харагдана.

Өнөөдөр ОХУ байгалийн баялгаар дүүрэн Арктикийн бүс нутагт АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, Кремлийн гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Кирилл Дмитриев “Бид ОХУ-ын засгийн газраас баталсан тодорхой салбарт АНУ-тай хамтран хийж болох хөрөнгө оруулалтын янз бүрийн боломжуудыг авч үзэхэд нээлттэй. Энэ нь ложистик эсвэл Орос, АНУ-д ашигтай бусад салбар байж болно. Гэхдээ хэлэлцээрээс өмнө Украин дахь дайныг зогсоох хэрэгтэй гэж би санал болгомоор байна” гэж мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.186.156

энэ муу түмпэн ацдаа чинь өмнөхөө барахгүй чадахгүй байж бас трүүмпийг шургаж пялдагадах нь гээч

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.187.100

Оросын чекист, Америкийн солиот хоёр зуузай холбоод фашизмын замаар ганзага нийлэн хатируулах нь л дээ !
Дэлхий дахин энэ 2- ыг хазаарлан тортоох талаар юм бодох хэрэгтэй болжээ !!!
Үүнд ЕХ их үүрэгтэй, харин түүнд хэн дэмжлэг туслал цаа үзүүлж чадах вэ ?!

Avatar

Нэргүй 2025-03-28 37.169.129.219

дунд нь яс хаяж бна даа өмхий путлeр

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.186.213

Чи АНУ-аас цалингаа сайн нэхэж авдаг биз дээ. Хөдөлвөл хөлс гэж Америкчуудад сануул!

Avatar

Нэргүй 2025-03-28 66.181.186.156

хэдийг өгдөг бол америкчууд. оросоос чинь илүү юу

Avatar

зочин 2025-03-28 66.181.160.64

Өөө тийн ..Тэгээл Орос Украйныг ,Хятад Тайваныг ,Их Британи Шинэ Зеланд Австрали Канадыг Аргентин Фолклендийг Казакстан Баян Өлгийг гээд л эцэс төгсгөлгүй явах биз …

Avatar

Нэргүй 2025-03-28 202.9.40.124

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-03-28 202.126.91.248

Бөгспутины атгаг санаа,,,,аугаа ихийн солиот хошного трампыг зусардан залуурдах арга,,,

Avatar

Нэргүй 2025-03-28 59.153.112.122

ХҮЗҮГҮ ХУЛГАИЧ МОГОЛЫГ ЗАРАХ ГЭЖ БАИСАН

Avatar

Нэргүй 2025-03-28 122.201.23.83

Трамп Путин нэг тэрэгний 2 дугуй юм бн.

Avatar

Нэргүй 2025-03-28 202.9.40.4

Атгаг х***а манж явулга.

Avatar

Нэргүй 2025-03-28 202.9.40.4

Атгаг х***а аанж явулга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж