Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр таван настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан гэдгийг орон нутгийн хэвлэлээс мэдээлсэн байна. Энэ талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл хийх болжээ.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.
Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар сард менингоккокт халдвараар өвдсөн гурван нас долоон сартай хүү харамсалтайгаар нас барсан.
Нэргүй 2025-03-28 202.131.234.123
ээээээээ хөөрхий. олоо талбай дээр зул асааж олноороо мэгнэн уйлалд
Нэргүй 2025-03-28 139.5.217.152
Са лтаагаа маажсан г********н бэ чи
Нэргүй 2025-03-28 59.153.113.223
хотод байгаа оркууд их гай тарина даа
Нэргүй 2025-03-28 103.71.100.151
Вакцин санаачлагчид биш, эсэргүүцэгчид үүнд буруутай
Нэргүй 2025-03-28 210.148.94.144
Вакцин эсэргүүцэж байгаа лалрууд үүнд буруутай.